ОХУ-ын Екатеринбург хотод IJF-ийн энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд 47 орны 355 жүдоч өрсөлдөж байгаа бол манайхаас 20 бөх зодоглож байна. Өнөөдөр татамид Монголын зургаан жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд алтан медалийн төлөө Японы Юма Ошиматай барилдахаар шалгарлаа.
Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэх юм.
Б.Жаргал