ОХУ-ын Екатеринбург хотод IJF-ийн энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд 47 орны 355 жүдоч өрсөлдөж байгаа бол манайхаас 20 бөх зодоглож байна. Өнөөдөр татамид Монголын зургаан жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд алтан медалийн төлөө Японы Юма Ошиматай барилдаж, торгуулиар ялснаар алтан медаль хүртлээ.
Л.Өнөболдын хувьд их дуулгад анх удаа түрүүлж буй нь энэ юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)