Казахстаны Астана хотод сонирхогчдын боксын олимпийн наадмын хүрэл медальт М.Волновагийн нэрэмжит олон улсын тэмцээн болж байна. Тэмцээнд ДАШТ-ийн хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй шигшээ багийн есөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран, 51 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун, 64 кг-д У.Шинэцэцэг нар хүрэл медалийн болзол хангалаа.
Б.Жаргал