Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, гарьд Б.Гончигдамба, заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н,.Түвшинбаяр, харцага Н.Батзаяа, Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн тэргүүтэй 256 бөх барилдахаар бүртгүүлжээ. Энэ барилдаанд аварга цолтон зодоглохгүй ч сумын цолтой бөх багтаагүйгээс авч үзвэл хэр чансаатай барилдаан болох нь харагдана.
Б.Жаргал