Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээлжит бус чуулганыг угтаж улс төрд өрнөсөн онцлох үйл явдал

2019-3-17
0
ЖИРГЭХ

 

Энэ долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ростех”-ийн бичгийг ил болгохыг шаардлаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар даваа гарагт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “2016 оны зургадугаар сарын 9-ны анхдугаар хурлын мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийтэд ил болгосон байна. Энэ бол зөв шийдвэр. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн бичгийг орчуулалгүй орхигдуулсан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдгийн хариулт бий. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоосон. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдэж ирсэн захидал. Ажлын 12 хоногт багтан “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авч чадах уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, хэлэлцсэн. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч хэтэрхий улстөржилт орсон. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг. Тиймээс л Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр гаргасан. Энэ нь ч зөв байсан. Эрдэнэтийн 49 хувийн хулгай гэдэг бол өөр асуудал. ОХУ-аас акцаар худалдах санал болгосныг Монголын төр хэлэлцээд Монголд оруулж ирсэн нь хулгайн үйлдэл биш. Энэ бол улс төрийн шийдвэр. Би Засгийн газрын шийдвэрийг зөв гэж харж байна. Учир нь хүн бүр өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн шийдвэрийг харж байна. Хувийн ч байна уу, төрийн ч байна уу. Энэ үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон. Үүнийг хэн ч буруутгаж чадахгүй. Ганцхан цаашид ажиллахдаа улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ярьж ажилладаг байгаасай. Нэг танилцуулгад гарсан байна лээ. 2016 онд ОХУ-ын тал Эрдэнэтийн 49 хувийг эзэмшдэг хувьцаатай байх үедээ 70 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлсөн байдаг. Харин 2018 онд энэ мөнгө ес дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр ОХУ-ын хувь Монголд орж ирснээр манай улсад эдийн засгийн хувьд ашигтай болсон гэдгийг тоон хэлээр нотолж байна” өөрийн тайлбарыг хийсэн юм. Г.Зандашатарын айлчлал ба С.Баярцогтын “хулгай” УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Ц.Гарамжав, О.Баасанхүү, Л.Болд, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нарын Их хурлын гишүүд энэ сарын 11-15-нд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар албан ёсны айлчлал хийсэн билээ. Айчлалын хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, улмаар Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцсан байна. Мөн Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцсон гээд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байдаг. Тэр дундаа тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол Улсын Их Хурлын даргад бараалхсан юм. Албаны шугмаар хэд хэдэн хэлэлцээрт хүрсэн тус айлчлалын үеэр сонирхол татсан нэгэн явдал болсон байна. Энэ нь тус улсын зүгээс гишүүд Сангийн сайд асан С.Баярцогтын офшшор данстай холбоотой баримтыг өгсөн явдал юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр нийт таван дансны 2008.09.30-наас 2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.Тиймээс энэ хэрэг ирэх долоо хоногийн улс төрийн халуун сэдвийн нэг нь яах аргагүй энэ юм дамжиггүй.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгсөн юм. Мөн цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцсан байна. Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа. Хурандаа Д.Жавхланбаяр ахлагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан юм. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлсэн аж Харин хатагтай Хироко Хирахира Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Мөн элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа хэлсэн юм.

“Манан-мафи”-ийн хамсаатан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбаттай хариуцлага тооцох ёстой гэв

Ардчилсан намын удирдлагад үүрлэсэн “МАНАН-МАФИ”-ийн хамсаатан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намын удирдлагаас цэвэрлэхийг Ардчилсан намын гишүүд шаардаж, пүрэв гарагт мэдээлэл хийсэн. Ардчилсан намын гишүүдийн хэлснээр нам дамнасан “МАНАН-МАФИ” өнгөрсөн жилүүдэд Монголын ард түмний баялгийг цөөхөн гэр бүлийн гарт төвлөрүүлж, хууль шүүхийн системийг өөрсдийн хяналтанд оруулж, бусармаг үйлдэл болон булхай луйвраа хамгаалуулдаг мафийн сүлжээ бий болгосон гэсэн юм. Түүнчлэн “МАНАН-МАФИ” нь улс төрийн намуудын удирдлагыг эзлэн авч улмаар Монголын төрөөр өөрсдийн хүссэн шийдвэрээ гаргуулдаг хязгааргүй эрх мэдлээ тогтоосон байсныг ард түмэн сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас мэдэж авсан. Ардчилсан намын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ өөрсдийгөө “МАНАН-МАФИ”-ийн хамсаатнууд гэдгээ бүрэн нотоллоо. Тухайлбал, 60 тэрбумын гэх схемээр төрийн эрхэнд гарсан бүлэглэлийг өмөөрөн хамгаалж, 60 тэрбумын гэх хэргээр УИХ дээр нээлттэй сонсгол хийж хэлэлцэе гэхэд дэмждэггүй зэрэгүйлдлээрээ нотолсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйврын замаар авах үйл явцад оролцож, энэ бусармаг үйлдлээ өнөөдрийг хүртэл улайран хамгаалсаар байна. “МАНАН-МАФИ”-ийн хамсаатан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь бүлэглэлийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрээ тулгаж, намын бүлгээ бодлогоор зангидаж чадаагүйн улмаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг тархад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоо үгүй болж, намын рейтинг урьд хожид байгаагүй доод түвшиндээ хүрлээ. Тиймээс АН-ын жирийн гишүүд намын удирдлагад үүрлэсэн “МАНАН-МАФИ”-ийн хамсаатан болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт нэн даруй хариуцлага тооцож, мафийн гараас намаа цэвэрлэж авахыг намын олон мянган шудрага гишүүддээ хандан уриалж байна” гэсэн юм.

 

Монголчуудыг архичин, биеэ үнэлэгчээр цочоосон Буянгийн Жагаа

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болсон юм. Энэ үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Монгол ажилчид цагт таван цамц оёж байхад Солонгос ажилчид цагт 10 цамц оёж байна. Аргаа ядаад Солонгос ажилчид авчирсан. Гадаадад очиж ажиллахаараа толгой өндийх завгүй ажиллаж байж 1200 ам.доллар авдаг. Хүйтэн контайнер дотор унтаж, долоо хоногийн долоо хоног 14 цагаар ажилладаг. Гэтэл Монголдоо ирээд 8-9 цаг ажилчихвал хүний эрх яриад хэвтэх юм. “Танайд ямар ажил байна”, “Би ямар ажил хийх үү” гэж асуухын оронд “Хэдэн төгрөгийн цалин өгөх юм бэ” гэж асуудаг. Энэ хөгжингүй орнуудыг дуурайхаа больцгооё. Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг юм. 1930, 1940 онд Солонгос Улс яг л ийм л байсан. Хүн жаргал даадаггүй юм гэнэ лээ. Гэтэл монголчууд дуусдаггүй олон баяртай. Социалист нийгмийн үед ийм байгаагүй. Хөдөлмөрлө бас дахин хөдөлмөрлө л гэдэг лоозонтой байсан. Би ч гэсэн энэ үгийг хэлчихэе. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчдын эрх ашгийг нэгдүгээрт тавъя. Уг нь мөнгөтэй хүн нь мөнгөгүй хүндээ санал тавьдаг юм билээ. Худлаа баахан хүнийг хөөрөгдөж ажил хийх хүн алга. Солонгост ажиллахдаа нусаа хацартаа наачихсан хүн танихын аргагүй болдог хэрнээ энд ирэхээрээ бүгд дарга болчихдог. Монголд ажил хийдэг хүн алга. Эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч боллоо” гэж шүүмжилсэн багагүй дуулиан дагуулсан юм.

Цалин хасах шийтгэлийг "устгахаар" боллоо

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын хэлэлцүүлэгийн үеэр цалингаас хасах шийтгэлийг аа сараар төлөвлөснийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дуулгасан юм. Энэ санаачилга нь иргэдэд таалагдах нь дамжиггүй. Гэвч АН-ын зарим гишүүд тус хуулийн төсөлд хэт нэг талын барьсан лобби орсон байна гэж шүүмжилсэн юм.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    6 цаг 6 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 10 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 17 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    6 цаг 23 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 47 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК