Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё найм дахь өдрөө үргэлжилж бөйна. Өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал давснаар унаагүй ганцаар тэргүүлж эхлэв. Мөн ёкозүна Какүрюү М.Ананд учраа бөхөө унагаснаар тэргүүлэгчийн хоёрт явж байна.
Башёг тун өнгөтэй эхлүүлсэн Ичиножео А.Ичинноров маань Гүржийн озекид өвдөг шороодсоноор тэргүүлэгчдийн хоёр руу ухарлаа. Өнгөрсөн тэмцээний түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил япон озеки Гоэйдог барсангүй. Түүний хувьд найм дахь өдөр даваа унаа нь тэнцэж, түрүүлэх боломж нь улам л холдож байна.
Б.Жаргал