Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалт, суулт, таталтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-20-нд Спортын төв ордны "А" танхимд болно. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүд, ахмад, өсвөр үе, үеийн ангилалаар болох бол хоёр дахь өдөр нь насанд хүрэгчид, залуучуудын ангилалд өрсөлдөөн өрнөх юм байна.
Тэгвэл сүүлийн өдөр нь хамгийн сонирхол татсан насанд хүрэгчдийн хүнд жингийн аваргыг шалгаруулах аж.
Б.Жаргал