АНУ-ын “Wyoming Seminary” охидын чөлөөт бөхийн клубийн нэрэмжит “SEM LADIES OPEN” залуучуудын Олон улсын тэмцээн гуравдугаар сарын 16-нд Пеннсилвани мужийн Кингстон хотод боллоо.
Тус улсад манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Д.Энхбат нарын удирдлага дор долоон тамирчин оролцсоноос зургаа нь медаль хүртжээ. Төрсөн эгч дүүс болох Б.Энхзул 55 кг-ын жинд, Б.Энхцэцэг 50 кг-д аваргалж, алтан медалийн эзэн болов. Түүнчлэн 53 кг-д М.Пүрэвтунгалаг мөнгө, 53 кг-д Н.Анударь хүрэл, 62 кг-д Б.Нямсүрэн хүрэл, 72 кг-д Ц.Хулан хүрэл хүртсэн байна.
Тэмцээнд Монгол, АНУ, Канад, Бразил гэсэн дөрвөн орон АНУ-ын 11 мужийн нийт 21 баг өрсөлдсөн бөгөөд Монголын баг 55 оноогоор хоёрдугаар байрт орсон аж.
Тус тэмцээнийг олон улсын шүүгч Б.Гансүх, А.Дарханбаатар нар дэнсэлжээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО