Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн ойролцоо зам тээврийн осол гарч 52 настай иргэн амиа алджээ. Осол гаргасан жолооч нь Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн жолооч бөгөөд албаны зориулалттай 0162 УНУ улсын дугаартай "Соната-8" маркийн автомашин жолоодож явсан байна.
Тэрбээр Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Б.Ядамдоржийг хувийн лагер дахь гэрээс нь авахаар явах үедээ эл ослыг гаргасан байна.
Сэтгэгдэл (4)