Тусгай олимпын наадмын бөөрөнцөг шидэлтийн төрлөөр манай улсын тамирчин Х.Балжинням ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртлээ.
Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь Х.Балжинням юм.
Тэрбээр Өмнөговь аймгаас ирсэн бөгөөд анхны олон улсын тэмцээндээ оролцож буй нь энэ юм. Тэмцээнд оролцох туршлага дутмаг тэрбээр тэмцээний үеэр тактикийн алдаа гаргаж, гуравдугаар байрт жагссан байна. Өдгөө 23 настай тамирчин маань өнөөдөр 100 метрийн гүйлтийн төрөлд өрсөлдөнө.
Сэтгэгдэл (1)