Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Явах, явуулах, ирэх гурав

2019-3-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан захирамжийн дагуу ээлжит бус чуулган ирэх даваа гарагаас эхлэн хуралдана. Даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу ээлжит бус чуулганаар найман асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон. Үүнээс хамгийн анхаарал татсан асуудлын нэг нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлөх эсэх. Хуулиар өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаарх саналаа өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичигтээ тодорхой дурдсан юм. Сонирхолтой нь, Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичиг болон Даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хэлэлцэх асуудлын хүрээнд ээлжит бус чуулганаар гурван ч томилгоо хийх нь. Эхнийх нь АТГ-ын удирдлагуудтай холбоотой асуудал бол удаах нь Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг чөлөөлөх эсэх тухай. Гутгаар нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох.

Үндэслэл-1

Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.

УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.

Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.

Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.

Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.

Иймд УИХ- ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.

Тайлбар

Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан өрөөндөө дуудаж ажлаа өгөхийг шаардсан. Гэвч Ерөнхийлөгчийн санал хараахан биеллээ ололгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Хууль зүйн байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцүүлсэн ч мөн зорилгодоо хүрээгүй. Харин энэ удаад УИХ-ын шинэ даргад дахин саналаа уламжилсан нь биеллээ олж бүр хэлэлцэх асуудлын дараалалд багтаж байна. Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхдөө гол тугаа болгож, түүгээрээ багагүй оноо цуглуулсан “60 тэрбум”-ын гэх хэргийг өнөөг хүртэл хуулийнхан баталж чадаагүй яваа. АТГ, прокурорын байгууллагаас нэр холбогдсон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж ирсэн нь үүний бэлээхэн жишээ. Гагцхүү МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдыг эл хэргээр яллаж, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдээр бамбай хийсэн нь үр дүнгээ өнөөдөр тэрбээр итгэлт анд Г.Занданшатарыгаа парламентын спикерээр томилуулсан явдал байв.

Хэрэвзээ У.Хүрэлсүх Х.Баттулгад өртэй нь, түүнийхээ төлөөсөнд М.Энхболдыг өндөр сэнтийгээс нь буулгаж, Г.Занданшатарыг томилуулсан нь үнэн бол энэ удаад Х.Энхжаргалыг ховхлох нь алга урвуулах мэт амархан байж таарна. Гэхдээ албан тушаалын томоохон гэмт хэрэгтэй холбогдуулж АН, МАН гэлтгүй барьж, хорьж, саатуулан шалгаж байгаа энэ цаг үед удирдлагыг нь өөрчилж, төлөөний хүнээ томилуулах нь АТГ-ын хүчийг сулруулахаас гадна тус газрыг өрсөлдөгчөө намнах, номхруулах, хяналтдаа байлгах “махны машин” болгочих вий гэсэн болгоомжлол эргэлзээг хэдийнэ төрүүлж эхлээд байна.

Үндэслэл-2

Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.

Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Тайлбар

Орлогч Б.Амгаланбаатар нь ЖДҮ-ээс зээл авсан асуудлыг эс тооцвол парламентын гишүүдийн зэсийг цухуйлгаж, иргэдийн дунд хамгийн их дэмжлэг хүлээх болсон хүн нь Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан. ЖДҮ болон зарим асуудлаар УИХ-ын хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгахаар парламентад санал оруулсан ч олонхийн эсэргүүцэлтэй тулсан тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас хуулийг гууль болгож байгаа хүмүүс нь төрийн түшээд өөрсдөө гэдгийг хэдэнтээ хэлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр прокурорын байгууллагад очиж уулзалт хийх үеэрээ Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтээ өгөхөд хэн нэгний нөлөөгөөр ажиллахгүй, зөвхөн хуулийн хүрээнд бүх юм явахыг хэлснээрээ тэрбээр алдаагүй, харин ч оносон. Гэхдээ энэ удаад ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн орлогч Г.Эрдэнэбатыг чөлөөлөх эсэх асуудлыг парламентаар дэнслэх нь. Г.Эрдэнэбат орлогчийн тухайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, шүүхээр шийдвэрлүүлэхэд голлох нөлөөтэй оролцсон хүний нэг юм.

Үндэслэл-3

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч УИХ-ын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа болно.

Иймд ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

Тайлбар

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Зэсвэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үйл явдал. Үүнээс хойш өнөөдрийн хүртэл хугацаанд уг албыг Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг гүйцэтгэж байгаа юм. Сүүлд хошууч генерал А.Ганбатыг Жанжин штабын даргаар томилуулахаар саналаа хүргүүлсэн ч намрын чуулган хөшгөө хаасан билээ. Гэвч даваа гарагаас хуралдаж эхлэх ээлжит бус чуулганаар Жанжин штабыг албан ёсны гүйцэтгэх удирдлагатай болгох эсэхийг хэлэлцэх нь. 
Хошууч генерал А.Ганбат нь “Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулна гэдэг бол албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа хэрэг биш. Албадан хөдөлмөр эрхлүүлэх гэдэг бол цалин өгөхгүйгээр шууд үүнийг хий гэж тушаахыг хэлнэ. Монголд байгаа төмөр замыг ЗХУ-ын цэргүүд тавьсан юм. Одоо Тавантолгойн төмөр замыг БНХАУ тавина гээд байгаа. Цэргүүд нь л тавина шүү дээ. Тиймээс цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулна гэдгийг дэмжих хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүлэх болсон саналыг дэмжсэн байр суурийг илэрхийлж байсан удаатай.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (150.129.140.203)
    1990-ээд онд цагдаагийн жижигхэн офицер байсан хэдэн банди нар Ерөнхий прокурор, АТГ, ШШГГ г.м. Дээд шүүхээс бусад хууль хяналтын дээд байгууллагын дарга нар болцгоожээ!!!! Тэднийг сонгож дээш татсан нэг л жишиг, хэмжүүр, шинж байх шиг байна, юу юм бол??? Дээд дарга юу ч хэлсэн "Мэдлээ, гүйцэтгэе!" гэдэг хүмүүжил нь ч байж магадгүй гэж боддогг?!?!
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
    • Бас нөгөө 60 тэрбумын схемын дагуу төлбөрөө төлж, албан тушаалаа худалдаж авсан ч байж магадгүй?!?!.
      2019 оны 03 сарын 20
  • Зочин (103.229.123.86)
    АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусчээ! Төрийн албаны хуулийн "28.2.Хуульд хугацаатай томилохоор заасан төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна" гэж заасан!!!
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочин (203.91.115.246)
    Ирэх 3 нь хаана бна
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Гандөл (202.21.124.132)
    Баасанг АТГ-Ын дарга болгий2
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    4 цаг 56 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    5 цаг 0 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 7 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    5 цаг 13 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    5 цаг 37 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК