Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл гарчээ. Энэ талаар тус газраас тодруулахад “Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл алга. Ц.Амгаланбаяр дарга ажлаа хийж байгаа” гэсэн хариу өгсөн юм.
461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан асуудлаас үүдэж тус газрын удирдлагуудыг хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой гэсэн шүүмжлэл гараад байсан билээ. Үүнтэй холбогдуулж генерал Ц.Амгаланбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа бололтой. Түүний оронд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж болон бригадын генерал А.Дулаанжаргал нарын аль нэгийг томилох мэдээлэл байна.
С.Сүлд