Саудын Араб Улсын Эр-Рияд хотод зохиогдсон Абдулах хааны нэрэмжит олон улсын “World folk vision” наадам өндөрлөлөө. Бөхийн төрөлд хүнд жинд Азарбайжаны гулеш, Оросын самбо, Узбекистаны кураш, Киргизстаны кураш, алеш, Туркменистаны гореш, Тажикстаны гуштини, Солонгосын шырим, Монголын үндэсний бөхийн төрлээр өрсөлдсөн байна.
Арав хоногийн турш болсон тэмцээнд Бүстэй бөхийн холбооны тэргүүн, дасгалжуулагч Б.Ганбаатарын удирдлага дор улсын начин Д.Анар, Серик нар алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Улсын начин Б.Серик гулеш төрлөөр, Б.Бат-Оргих шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрөлдөө хүрэл медаль авснаас гадна тус наадмын хамгийн өндөр шагналтай тэмцээнд түрүүлжээ.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр болсон 10 мянган ам.долларын шагналын сантай Киргиз кураш төрлийн барилдаанд Д.Анар, Б.Серик нар үлдснээс Д.Анар шийдвэрлэх барилдаанд давснаар 10 мянган ам.доллар шагнал авчээ.
Сэтгэгдэл (1)