УИХ-ын өнөөдрийн ээлжит бус нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 29-ний өдөр, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүн 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Засгийн газраас 2018 оны зургадугаар 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Засгийн газраас 2018 оны тав дугаар сарын 29-ний өдөр, УИХ-ын гишүүн С.Чинзориг 2016 оны аравдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Р.Хишиг