Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь БНХАУ-ын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байна.
О.Нямдуламд БНХАУ-ын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил зургаан cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны аравдугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэсэн байх ба ялтан О.Нямдуламыг 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол улсад шилжүүлэн авчирчээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу ялтан О.Нямдуламд оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийн биечлэн эдэлсэн долоон жил зургаан сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэсэн байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (6)