Шадар сайд асан Ц.Оюунбаатар өөрийн төрсөн хүү О.Тэмүүжин болон Жаргалсайхан нартай хамтарч улсад 150 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй. Тэдэнд холбогдох хэрэг АТГ-аас шалгаж 2018 оны арваннэгдүгээр сарын 28-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.0 цагаас 21.30 цагийн хооронд үргэлжилж завсарласан юм. Тэгвэл өнөөдөр өглөө 10.00 цагаас шүүх хурал үргэлжилж хуралдаж байна. Тэдэнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын нэгдүгээр сарын 8-нд болохоор товлогдсон байсан ч хойшилсон юм.
Хэргийн нэхэн сануулбал, “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансан дахь мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)