“Буянт-Ухаа” спортын ордонд 23 хүртэлх насанд хүрэгчдийн “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр эхэллээ. Анх удаа зохиогдож буй уг тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргиз, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200 гаруй тамирчин хүч хүч ур чадвараа сорих юм байна.
Монгол Улсаас гурван төрөлд 30 тамирчин хүч үзэх бөгөөд үүнд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн нар багтжээ.