Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг бүрэн эрхийн хугацаа нь дууссан үндэслэлээр чөлөөлөх хүсэлтээ УИХ-д хүргүүлж, орны томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр болсон билээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс түүний оронд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хуулийн цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийг томилох саналаа илэрхийлсэн байна.
Прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-тай зөвшилцөх ёстой бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх юм.
Хуулийн дагуу Монгол Улсын прокурор нь хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан байх, 25-аас дээш насны, прокуророор таваас дээшгүй жил ажилласан байх зэрэг хуулийн зохицуулалттай юм байна.
Сэтгэгдэл (4)