Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үе үеийн Ерөнхийлөгч нар ямар байр суурьтай явдаг вэ

2019-3-21
0
ЖИРГЭХ

Улс төр, нийгэмд өрнөж буй онцлох асуудлын талаар Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийг даргалж ирсэн үе үеийн Ерөнхийлөгчид ямар байр суурьтай байдаг талаар 24tsag.mn онцолж байна. Бид энэ удаад ЖДҮ, шударга бусын хонгил, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, шүүх засаглал, гишүүдийн ёс зүй болон ШХАБ тойрсон сэдвийг хөндсөн юм.


Н.Энхбаяр: УИХ-ыг тарааж, ээлжит бус УИХ-ыг зарлах нь зөв

Шударга бус хонгилын талаар

"МАНАН бүлэглэл бол үнэхээр аймшигтай гэдгийг би мах цусаараа мэдэрсэн хүн. Өнөөдөр энэ бүлэглэлтэй тэмцэх хүний тоо олширч, ард иргэд ойлгож байгаад баяртай байна.  МАНАН-гийн гол эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд мэтээр нийгэмд харагдаж байгаа. Үнэн хэрэгтээ жинхэнэ гол эзэн нь “сахал” Эрдэнэбилэг. Би М.Энхболдод “Монгол Улсыг сүйрүүлэх ажиллагааг чи дэмжиж байна” гэж хэлж байсан. Үүнээс болоод бид хоёрын зам салсан. “Сахал” Эрдэнэбилэг бол жигтэйхэн шуналтай хүн. ХХБ-аар дамжуулж ажилладаг, “шударга бусын хонгил”-ыг байгуулсан хүн”.

ЖДҮ

 “60 тэрбум, ЖДҮ аль алинд нь хатуу тооцоо хийх учиртай. Энэ УИХ-ыг тарааж, ээлжит бус УИХ-ыг зарлах нь зөв”.

Эрдэнэтийн 49

“Гэхдээ Худалдаа хөгжлийн банкийг шалгах хэрэгтэй. Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах, хууль шүүхийн байгууллагын ялзралыг засах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар өмнө нь М.Энхболдод хэлж байсан. Худалдаа хөгжлийн банкны луйврын хэрэгт оролцох гээд байхад нь битгий энэ асуудалд оролц гэж хэлэхэд  миний үгэнд ороогүй юм. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар М.Энхболд миний өрөөнд орж ирээд "Та үүнийг дэмжчих л дээ. Та хувь ав" гэж хэлж байсан.

Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар

“Тавантолгойг бүх ард түмэнд хүртээлтэй, улстай ашигтай шийдэх ёстой. МАН болон АН нэгдээд МАНАН болохоороо улсын нэг том баялаг алга болдог. Өмнөх парламентын үед Оюутолгой алга болсон бол бид сая Тавантолгойг алдахаа шахлаа. МАН Засгийн газраас гарч байж Тавантолгойг авч үлдсэн”.


Ц.Элбэгдорж: Эрдэнэтийн 49 хувиар нээлттэй сонсгол хий. Тэгээд намайг дуудчих

ЖДҮ

“Хэзээ ч дарга нар сайн дураараа хариуцлагатай болдоггүй. Хэдийд хариуцлагатай болж эхэлдэг гэхээр суудал нь ганхаад ирэх үед, мөн улс төрөөр дамжуулж зүй бус юм хийдэг асуудал нь баригдаад олон түмэн нийтдээ жигшээд ирвэл хариуцлагын тухай ярьж эхэлдэг. Монгол Улсад 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Ер нь харахад сайд бүр сантай шахуу харагдаад байгаа юм”.

С.Зориг

“Түүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг би байнга баримталдаг. Жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой асуудлыг авч сонссон байгаа. Ерөнхийлөгч болоод энэ асуудалд анхаарч эхэлсэн. Ер нь энэ хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн”.

Эрдэнэтийн 49

“Та нарын гаргасан шийдвэр Монгол Улсыг олон улсад ганцаардуулах болно. Үүнээс болж Монгол Улсын хөгжлийг боосон шийдвэр гарна. Цаашлаад Монголын сайн сайханд тавьсан хориг болно шүү” ,“Үнэхээр л Эрдэнэтийн 49 хувьтай намайг хардаад байгаа бол УИХ дээр Эрдэнэтийн 49 хувиар нээлттэй сонсгол хийчих. Тэгээд намайг дуудчих”.

Шүүх засаглал

“Би ажлаа авсныхаа дараа гаргасан хоёр дахь шийдвэр нь хууль шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах тухай байсан. Шүүхээр явж танилцаж байхад бүх зүйл хаалттай байсан. Жилийн өмнө Германы судалгааны байгууллага “Монголын шүүх 64 хувиар шинэчлэгдсэн байна. Өмнөхөөсөө илүү нээлттэй болсон гэх дүгнэлтийг хийсэн”.

Гишүүдийн ёс зүй

“Эдийн засагт тулгарч байгаа олон асуудал улс төр дотроо байна. Улстөрчид хариуцлага хүлээдэггүй учраас байна. Ёс зүйн хариуцлага гэж юу вэ, тийм хариуцлага хүлээсэн бол юунаас чөлөөлөгдөх юм, хариуцлагаа хүлээхгүй суугаад байвал дараа улстөрд орж ирэхгүй болох энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг хаврын чуулган хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой”.

Шударга бус хонгил

“Би Монголын уул уурхайг гартаа оруулсан, хууль хяналтынхныг базчихсан учраас дуугүй яваад байгаа юм биш. Хэрүүл маргаанд тайлбар хийгээд суух нь өөрөө цаг бардаг. Тэгээд ч өөрийгөө өмөөрөөд байгаа юм шиг харагдах учраас би дуугардаггүй юм. Надтай Ч.Сайханбилэгээс авахуулаад бүгд л итгэл үнэмшлээрээ ажилладаг. Харин Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олддоггүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. Хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил болгох гэж байгаа юм”.

ШХАБ

“Би ШХАБ-ын дээд түвшний долоон удаагийн уулзалтад оролцож байсан. ШХАБ-д элсэх ямар ч шалтгаан байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохио барина. Тэгээд тэрэвнэ. Тэр тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна. Харин Монгол Улс хаалгаа ч олохгүй”.

Тавантолгой

“Тавантолгойг урагшаа явах төмөр замтай холбоод шийдье гээд Засгийн газар гэрээ байгуулж байгаа нь, Тавантолгойн 50 хувь дээр асуудал бий. Дахиад цаад 50 хувийг нөгөө тийш явах төмөр замтай холбож шийдэх хэрэгтэй гээд иймэрхүү шийдэл ярьж байгаа бол гишүүд олон талаас нь ярьсаар байгаад зөв шийдэл болж болно. Өмнө нь хараагүй байсан, магадгүй шаталж шийдэх байсан, асуудлыг нэгмөр шийдэж болно. Тавантолгой дээр дэндүү их цаг алдаж байна. Одоо үүнээс цааш хугацаа алдмааргүй байна”.


Х.Баттулга: Тавантолгой бол Монголын ард түмнийг 200 жил тэжээх хөрөнгө шүү

Шүүх засаглал

 

“Монголын нэр хүндийг гадаад талдаа өргөх, бэхжүүлэх Үндэсний брэндчлэлийн ажлыг хийх, өрнүүлэх гэхээр тулгарч байгаа гол бэрхшээл нь дотоодод авлига, хуулийн засаглал сул байгаа байдал болоод байгаа юм”.

Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна гэдгийг ард түмэн хэлж, сануулж байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй.

Би саяхан Прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хуулийг сахиулах, болон хэрэгжүүлэх үүрэгтэй бүтцүүд хуулиа, зарчмаа хамгаалах, иргэдэд хуулийг зөвөөр ойлгуулах тал дээр ганхийхгүй, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль зөрчсөн, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн аливаа үг, үйлдэлд хариу өгөхгүй өөгшүүлж суудгаа боль гэж шаардсан”.

Шударга бус хонгил

“Дотооддоо хүнсний ногоогоо боловсруулъя гэхээр бас л төсөл дээр нь ажиллаж байсан залуусыг нь шоронд аваачаад хийчихдэг. Хөдөөг хөгжүүлье, алслагдсан сумдыг хөгжүүлье гэхээр хоёрхон сумыг шинэчлээд бусдыг нь зогсоосон. Ийм жишиг тогтоод удаж байгаа. Үүнийг зохион байгуулалттайгаар үйлдэж байгаа нь нам дамнасан хэт цөөнхийн бүлэглэл буюу “МАНАН” гэж яригдаад байгаа энэ бүлэглэл юм”.

Гишүүдийн ёс зүй

“Үндсэн хуулийг дордуулсан” долоон өөрчлөлтийн нэг нь УИХ-ын хууль батлах ирцийг намсгасан явдал юм. Ингэснээр гишүүдэд хариуцлага гэж зүйл алга болж, хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг ихээхэн дордуулсан билээ. Их хурлын гишүүд нь ёс зүйгээ умартан, сонгогчдоос олгосон үндсэн эрх, үүргээ эс биелүүлэн хуралдаа суухгүй байх нь хэм хэмжээ болон төлөвшиж эхэллээ”.

ШХАБ

"Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ”.

Тавантолгой

“Таван толгойн нүүрсний уурхай ашиглалтад ормогц их хувь эзэмшиж байгаа гадныхан асуудлыг өөрсдийнхөө сонирхлоор шийдэх боломж бүрдэнэ. Улсын Их Дэлгүүр Хувьцаат компанид гарсан явдал давтагдаж жижиг хувьцаа эзэмшигч Монголын төрийг “Энэ жил ногдол ашиг хуваарилахгүй, алдагдалтай ажилласан” гэх мэтээр маллах явдал хууль ёсны болно. Үр дүнд нь ард түмэн юу ч олж долоохгүй”.

“Шуналтнуудын дараагийн бай нь Тавантолгой болоод байгаа нь хэнд бүхэнд илэрхий болсоор удлаа. Нүд улайсан 14 олигархи ойрмогхоноос “Тавантолгойн баялгаас 14-хөн хувийг нь л бид авна, 50 хувийг нь та нар минь аваарай” гэж ухуулах суртал нэвтрүүлгээ эрс эрчимжүүллээ. Тавантолгой бол Монголын ард түмнийг 200 жил тэжээх хөрөнгө шүү”

С.Зориг

“С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой маш олон буруутгал, шинэ хардалт, таамаг дахин нийгэмд тархаж байгаад анхаарал хандуулж иргэдийн хүлээлтийг зөв, бодитой болгох тал дээр тодорхой ажил хийгдсэнгүй”.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.176.119)
    baabar bol hujaagiin taliig barimtlagch mongolchuudiin ulamjlal undesnii soyoliig zoriuudaar doosh hiij doromjlogch gadnii gar huliin humsnii hir bolson sug tuunii helsniig jishee bolgovol mongol suirne
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.188.121)
    Хамгийн зөв байр суурьтай нь энхбаяр бна
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.203)
    Тээр жил Баабар: "П.Очирбат гэж тун тааруухан Ерөнхийлөгчтэй байснаа дараа нь түүнээс 10 дахин муу Багабандит гэгч Ерөнхийлөгчтэй болов! Гэтэл дараагийн нөхөр нь Н.Энхбаяр хэмээх түрүүчийн 2-ыг нийлүүлээд базсанаас олон дахин муу этгээд гарч ирэв! Одоо цааш ийм янзаар уруудвал дараах нь ямар амьтан байх бол гэж бодохоос айж байна!!!" гэж бичсэн нь амьдралд яг л хэрэгжиж байна даа!!!!
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
    • Баабарыг иш татаж бдг ядуухан амьтан болдоо...
      2019 оны 03 сарын 21
  • Зочин (66.181.168.199)
    Бүр их тэнэг нь Ц.Элбэгдорж байна. Яагаад гэвэл баригдана гэдгээсээ үхтлээ айж хөхөө шиг донгогдож, тогос шиг ганган царайлж байна
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.168.199)
    Гурвуулаа тэнэг байна
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.182.57)
    Элбэгдоржийг дэмжиж байнаа. Маш зөв бодлоготой нь.
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    3 цаг 43 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    3 цаг 47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 53 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 59 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 23 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК