Дэлхийн 190 гаруй орны 7500 орчим оролцсон Тусгай олимпийн XV наадам гуравдугаар сарын 14-20-ны АНЭУ-ын Абу Даби хотноо болж өндөрлөлөө. Тус олимпод манай улс хоёр дахь удаагаа оролцож багаа бөгөөд энэ удаагийн наадамд 28 тамирчин үндсэн долоон төрөлд өрсөлдсөн юм. Ийнхүү долоон өдөр үргэлжилсэн наадмаас манай тамирчид гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль буюу нийт 18 медаль хүртлээ.
Медалийн задаргааг танилцуулбал,
Алтан медаль
Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт
Х.Балжинням – 100 метрийн гүйлт
Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт
Мөнгө медаль
Т.Балданхайням – жүдо
У.Нинжбадам – ширээний теннис
Б.Амарболд – ширээний теннис
Э.Билгүүн – жүдо
Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт
М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/
Хөлбөмбөгийн баг
Хүрэл медаль
Ө.Амарсанаа – жүдо
Э.Бямбажаргал - жүдо
Б.Амарсанаа – бочче
Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт
Б.Мягмарнаран – бадминтон
Э.Энхтуул – бочче
Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/
Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/
Шагналт байр
Э.Гүнжинсүрэн – усанд сэлэлт
М.Оргил – бадминтон /ганцаарчилсан/
А.Нямцэцэг – жүдо
Энэ удаагийн Тусгай олимпийн наадамд ирэх олимпоос үндсэн төрөлд багтахаар төлөвлөсөн бүжгийн төрөл туршилтаар зохиогдсон юм. Уг тэмцээнээс манай тамирчин Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар оролцож хүрэл медаль хүртсэн байна.
Тусгай олимпоос богц дүүрэн медаль хүртсэн баг тамирчид энэ сарын 23-нд эх орондоо ирэх юм байна.
Г.Алимаа