Улсад онц их хохирол учруулсан хэргийг өөрийн төрсөн хүү О.Тэмүүжиний хамт үйлдсэн Шадар сайд асан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн юм. Өглөө 11.00 цагаас эхэлсэн шүүх хурал 21.30 цагт завсарлаж, өнөөдөр 10.00 цагаас дахин эхэлсэн юм. Гэвч шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.
Хэргийн нэхэн сануулбал, “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансан дахь мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)