УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан учир зарчмын зөрүүтэй санал авахаар болов.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Дэгийн тухай шинэчилэн баталсан хуулийн дагуу хурууны хээний төхөөрөмж ширээнүүдэд тавьсан. Ордны зүүн урд талд гишүүдийн хурууны хээг таниулж, бүртгүүлэх ажил явагдаж байгаа учир гишүүд идэвхтэй оролцоорой. Цаашид parlament.mn myparlament.mn сайтуудад хурууны хээгээрээ орж чуулганы мэдээллүүдтэй танилцах шинэ аппликейшн боловсруулж байгаа учир идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Р.Хишигжаргал