Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг бүх иргэнд хүргэх шийдвэрийг удахгүй гаргана

2019-3-21
0
ЖИРГЭХ

ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм.

Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх  ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.

Өнгөрсөн сарын 21-нд бүх шатны Засаг дарга нарыг хамруулсан “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайдаас өгсөн 27 үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг дөрвөн жилээр бус, тав, таван жилээр төлөвлөсөн 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгасан, цаашид тухайн орон нутагт юунд суурилж хөгжих талаарх саналаа ирүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгөв.

Цахим хурлын үеэр хөндсөн өөр нэг чухал асуудал нь Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, ”Иргэн төвтэй төрийн үйлчилгээ гэдэг бол засаглалыг ил тод, нээлттэй байлгаж, төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэхийг хэлж байгаа юм. Нөгөө талаар дундаж давхарга 75-аас дээш хувьтай байж ардчилсан нийгмийн эдийн засаг бодит өсөлт болж, эдийн засгийн тэрхүү өсөлт нь цаасан дээр үлдэх биш иргэндээ хүрдэг. Тийм болохоор Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээг нэмэгдүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг бүх иргэндээ хүргэхэд чиглэсэн тодорхой шийдвэрийг ойрын үед Засгийн газар гаргана” гэлээ.

Орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахыг тэрээр мөн үүрэг болгосон. Учир нь нийгмийн давхарга бүрийн төлөөллийг оролцуулж цахим хурлыг цаашид хийх нь үр дүнтэй гэж тэрээр үзэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн байгууллагуудад ажиллуулах зохицуулалттай хуулиуд байгаа ч хэрэгжихгүй байна. Иймд орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, тулгарч байгаа асуудлыг нь Засгийн газар шуурхай шийдэх бас нэг боломж юм. Энэ мэтчилэн дараа дараагийн цахим хуралд хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх зэргээр нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг ээлж дараалан оролцуулж, холбогдох төрийн байгууллагуудын дарга нарт үгийг нь хүргэх, саналыг нь сонсох байдлаар хуралдвал илүү ажил хэрэгч, үр дүнтэй хурал болно.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Tuul (150.129.143.98)
    Mundag bnaa, mongol bank bodlogiin huugee heweer hadgallaa l ghiin, irgedee bodoj bna gsn mortloo irgediin zeel awah bolzol shalguuriig ulam ondorsgoj bn, ene asuudald anhaaraach.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.172)
    Оюун-Эрдэнэ мундаг юмаа,баяр хүргэе.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Монхүү (103.57.94.230)
    Төр засгийн бодлогын л АСУУДАЛ....
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.158)
    Энэхүү хэтийн бодлогоо тав таван жилээр , алсыг харсан төлөвлөгөөтэй байх нь аливаа улсын улс төр, эдийн засгийн бодлого зөв байх хийгээд, төсөв мөнгөө зөв зарцуулах, тухайн орон нутгын ард иргэд нь , төсөл хийгээд, ажлын гүйцэтгэл дээр нь хяналт тавьж байх тэр зарчмыг суурилуулж чадвал, хөгжилрүү чиглэх байх. Ямартаа ч засгийн газар, ЗГХЭГ-н дарга Оюунэрдэнэ нар улсын эдийн засгийг хяналттай байлгах талаар, цаашид ард түмний амьдралыг дээшлүүлэх арга зам хайн ажиллаж байгаад талархаж байна. Харин Төр засгийн албанд ажиллаж буй ч энэ мэт зөв ажлыг цалгардуулагч нар хийгээд, ажлын чадвар муу хүмүүсийг сул тэжээж байх нь зохисгүй мэт. Дор бүрнээ шинэ санаа, оновчтой бодлого явуулж эс чадвал юун амжилт байх. Тэгээд ч шинэчлэл хийж буй залуусыг дарах сэтгэл, гүжирдэн муулах үзэгдэл дээр суудалтангуудад байгаа нь ард бидэнд харагдаж буй нь үл таалагдаж байна.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Ял 7 хороо с энх туяа (59.153.87.56)
    Зөв зөв ажил хэрэг болгож ард түмнээ бодсон шийдвэр байвал тун их чухал байна даа үр хойч ирээдүй мини эх орон н бүтэн байгаасай
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.23.109)
    Бодлого нь маш зөв байна. Төрийн албанд байгаа хүмүүсийг утгаар нь ажиллуулах хэрэгтэй. Нэг л их том ярьж хоосон толгойлсон юу ч мэдэхгүй цээж хэдэн баагийнууд. Өөрчлөгдөж байж л хөгжинө
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.125)
    Zuvduu
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.44.214)
    Энэний үгээр болдог болж сайхан л байна. Зах зээлийн зарчимаар л явах байхаа.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.191.77)
    ахмадуудаа мартав аа?
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.26.196)
    Зочин
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.26.196)
    Хүнд суртал хээл хахууль чинь аймгийн төвийн газрын алба. үл хөдлөх бүртгэлийн газар. мэрэгжлийн хягалтын газар .яам тамгын газрын дунд албан тушаалтнуудад их байна Ялангуяа ЖДҮ гээд байдаг зээлийг олгохдоо дунд тушаалын нөхдүүд төслийн 10-15%г авчихаад л байдаг гэж сонссон юм бна Тэгээд үйлдвэр эрхлэгч нарт олддоггүй байх
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЖДҮ гэмт хэрэг мөн бол аймаг сумдын иргэдийн хурлын дарга тэргүүлэгчид, гишүүд бүгд тендрийн ченж нар. энэ гэмт хэрэг мөн .
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    энэ хөдөө орон нутгийн аймаг сумдын засаг дарга хурлын дарга бусад байгууллагуудын дарга хурган дарга нар Улаанбаатарт амьдардаг юм уу 365 хоногийн ихэнх өдрүүдэд хотод байх юм. татвар төлөгдчийн мөнгийг их үрж байна . одоо бүр гадаадад 365 хоног байхаар болчихлоо.
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.9)
    Mash Spain ajilaj bna bayr hvrgii
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.9)
    Orh tolgoilson emegteichvvd rvv anhaarlaa sain handuulaarai.mash IH ajl hiij bgaa
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.65.120)
    Зүтгээрэй.
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Alagaa (202.179.10.10)
    Би өрх тогойлсон эмэгтэй. намайг 2018 онд ямарч шалтгаангүйгээр системийн дээд байгууллагааар нь шахалт үзүүлсэн бичиг тоот ирүүлсээр байгаад албан тушаал буруулсан. цалин хөлс буурахаар амьдралд нөлөөлж байна. Энэ мэт албан хаагчдаа ялгаварлан гадуурхах, удирдлагууд биднийг ямар нэгэн намын харъяалалд хийсвэрээр тооцож хэлмэгдүүлж байгаа байдал ГАА -т байсаар байна. Ер нь хууль үйлчлэхгүй дээрээ том хүн байгаа цагт биднийг яах ч үгүй гэдэг байдлаар хандах хандлага маш их гарч байна. Хууль шат шатандаа хэрэгжиж бүх ажилтанууд ажлаа сайн гүйцэтгэдэг байхад сумаас шударга байдал эхэлнэ л гэж бодож байна
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    2 цаг 44 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    2 цаг 48 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 54 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 0 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК