Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Ганцхан юманд сэтгэл хангалуун байгаа. Ард түмэн сэрж байна

2019-3-21
0
ЖИРГЭХ

Засгийн газраас өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Улсын үйлдвэрийн газар болгох шийдвэр гаржээ. Энэ талаар Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээллээ.

 

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газраас томилно. Монголросцветмет газрын даргыг төрийн өмчийн хороо томилж байх шийдвэр гаргасан. Тиймээс өнөөдөртөө багтааж бэлтгэлийг хийнэ. Цаашид “Эрдэнэт” улсын үйлдвэрийн статусаар ажиллана гэсэн үг” гэлээ.

Мөн тэрбээр “Үүнээс гадна Вьетнам Улстай байгуулсан ялтан шилжүүлэх гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Манай улсаас Ветьнам улсад 100-аад иргэн амьдардаг. Би аравдугаар сард Вьетнамд очиж энэ гэрээг үзэглэсэн” гэв.

Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Эрдэнэтийг улсын өмчит үйлдвэрийн газар болгож өөрчилснөөр засаг захиргааны хувьд ямар өөрчлөлт гарах вэ. Захирлыг нь солино гэсэн үг үү?

-100 хувь улсын мэдлийн үйлдвэр гэхээр захирлыг нь Засгийн газар томилно. Төрийн өмчийн хороо ТУЗ-ийг нь байгуулна.

Тиймээс тогтоол баталсны дараа захирлын асуудлыг Ерөнхий сайд Засгийн газрын түвшинд санал хэлэх байх.

-Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Үүнд УИХ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчихсан. Хэрэг шалгах ажиллагаа явж байна. Нарийвчилж шалгах шаардлагатай. Зүгээр нэг үйлдвэрийн талыг худалдаад авчихсан, энд тэнд амьгүй компани хэвтэж байгаад гэнэт мөнгөтэй болчихсон асуудал биш. Цаад талд нь зах зээлийн нийгэм гарчих гээд байдаг мафи гэдэг зүйл оршин тогтнох уу, үгүй юу гэдэгт төр хариулах гээд байгаа юм. Яриад байгаа жижиг компаниуд бүгдээрээ амьгүй. Дөрөв, таван жил хэвтүүлж байгаад улсын үйлдвэр хулгайлах болохоороо хөдөлгөж амь оруулаад мөнгийг нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулсан. Эсвэл Монголбанк, Засгийн газарт хүмүүс аваачиж томилно. Төрийн өмчийн хороо, Сангийн яаманд өөрийн хүнээ тавина. Тэр хүмүүс нь эздэдээ үнэнч шийдвэр гаргаж өгнө. Ийм л систем.

Жишээ нь, “Юнайтэд энержи систем” гэж 2011 он байгуулсан, ганц хүнтэй компани бий. 10 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулсан. 2016 он хүртэл таван жил хэвтэж байгаад Эрдэнэтийн худалдан авалт болонгуут 70 сая ам.долларыг “Монголын зэс” компанид шилжүүлсэн. Энэ мөнгийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан. Худалдаа хөгжлийн банк яагаад энэ мөнгийг таллаж гаргасан гэхээр дүрмийн сангийнхаа 20-аас дээш хувиар зээл гаргаж болохгүй гэсэн хуулийн заалттай. Худалдаа хөгжлийн банк 780 сая төгрөгийн дүрмийн сантай байсан. 20-иод хувьд хүрчих гээд байхаар нь хэдэн жижиг хуурамчаар бүртгүүлсэн компаниуд руугаа гаргаж маргааш нь Ц.Пүрэвтүвшингээр оруулж, нөгөөдөр нь Орос руу шилжүүлчихсэн. Ийм санхүүгийн луйвар. Тэр “Юнайтэд энержи систем” компанийн гүйцэтгэх захирал Дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч М.Батсуурийн аав Мишиг юм. Тэр Б.Мишиг гэж хүн Хөтөлийн эзний нэг хүүхэд болчихсон. Ийм систем байгаа юм. Шулуухан хэлэхэд энэ тухай яриулахгүй байхын тулд хэвлэлийнхэнтэй гэрээ хийсэн. Одоо ч хийж байгаа. Эдгээр мөнгө улсаас гарсан. Хар төмөрлөгийн үйлдвэртэй барих, ашиглах шилжүүлэх гэрээ хийсэн. Бариад 30 жил ашиглаж зардлаа олоод буцаагаад төрд шилжүүлдэг гэрээ юм. Гэтэл энэ гэрээг гэнэт 2015 онд барих, шилжүүлэх болгоод 2016 оны хоёрдугаар сард 90 сая ам.доллараар буцаагаад өгчихсөн. Засгийн газраар оруулж гэрээг нь өөрчлүүлсэн. Энэ зүгээр нэг хулгай биш, ноцтой асуудал шүү. Цаашдаа цөөхөн хүн Монголын хууль шүүх хяналтын байгуулага, улс төрийн намууд, УИХ, Засгийн газрыг мөнгөөр барьчихаад хүссэн болгоноо хийдэг, нэг төгрөг өгчихөөд 100 төгрөг хулгайлдаг завшдаг тогтолцоо байх уу, үгүй юу гэдэг асуудал. Энд өөр ямар ч асуудал байхгүй. УИХ болон Цэц шийдвэрээ гаргачихсан. Шүүх будилаад байгаа шалтгаан нь Худалдаа хөгжлийн банкны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ төлөө үнэнчээр шийдвэр гаргасантай холбоотой.

Хамгийн сүүлд баривчилгаа явуулах гэхэд Сүхбаатар дүүргийн шүүгч Идэр гэж хүн барихгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүний эцэг нь 2014 оноос хойш одоог хүртэл Эрдэнэтэд ажиллаж байна. Эцгийг нь Эрдэнэтэд, хүүхдийг нь шүүхэд тавьчихаад дахиад мөрөө баллах ажил хийж байгаа юм. Шүүх цагаандаа гарсан гэж би олон удаа хэлсэн. Миний ярьж буй зүйлд худлаа юм байхгүй. Өнөөдөр үү, маргааш уу гэдэг асуудал байгаа болохоос биш дандаа баримттай юм ярьж байгаа. Би зарим хүн шиг сонссоноо ярьдаггүй. Нүдээрээ үзчихээд, гараараа тэмтэрч байж гарцаагүй гэсэн үедээ дуугардаг хүн. Ялгаа нь тэр.

Худалдаа хөгжлийн банк 49 хувийг худалдаж авсан хэргийн бүх материалыг 2016 оны шалгалтаар гаргаж тавиад харин их зөөлөн аргаар хандсан. Та нар Эрдэнэтийг буцааж өг. Өгсөн мөнгөө бид буцаагаад авахаа больё гэсэн энгийн санал тавьсан. Улсаас 400 сая ам.доллараас илүү мөнгө гарсан. Монголбанкнаас энэ бүлэглэлд хамгийн сүүлд худалдан авах ажиллагаа явагдсанаас хойш 2016 оны зургадугаар сарын 28-нд 160 тэрбум төгрөг өгсөн. Монголбанк зээл өгдөг газар биш. Хуульд Монголбанк Засгийн газар болон банкинд зээл өгнө гээд биччихсэн байдаг. Энэ асуудлын учир олдох байлгүй. Ард түмэн та нарыг ялна гээд байдаг чинь учиртай.

Системийг бодож хэлсэн үг. Наад систем чинь унана, ард түмэн та нарыг ялна гэж би О.Орхонд хэлсэн. Би ганцхан юманд сэтгэл хангалуун байгаа. Ард түмэн сэрж байна. Олон жил хулгай луйварт дасаж, юу ч ярьсан хүлээж авах зохион байгуулалттай, мэдрэмж тааруу байсан. Худалдаа хөгжлийн банкийг зарчихвал Монголын нутаг байхгүй болчих гээд байгаа юм. Зөвхөн Монголросцветмет дээр 35 орчим лиценкз бий. Асгатын мөнгөний ордоос эхлээд Бор-Өндөр хүртэл. Дахиад энэ банкны нэр дээр 37 лиценз байгаа. Ингээд нийт дүнгээрээ нэг гэр бүлд асар их хэмжээний баялаг ногдчихлоо гэж яриад байдаг нь ийм учиртай. Монголын хамгийн өнгөтэй өөдтэй бүх лиценз эдний эрхшээлд болсон. Хөтөлийг луйвар хийгээд авчихсан. Дарханы төмөрлөг, Эрдэнэт байхгүй. Дархан, Сэлэнгийн тойрсон бүх нутаг чинь байхгүй шүү дээ. Хүдрийн орд гээд Дарханаас цаашаагаа Сэлэнгийн Цэхийн гол хүртэлх нутаг дамжсан асар том байгалийн баялаг бий. Бүр Төмөр толгойн ордыг Монгол Улс урд улсын компанитай маргаж байхад Монгол Улсыг хожигдуулах луйвар хүртэл явагдсан. Намайг байхгүй хойгуур манай яаманд Э.Зоригт гэж хүн газрын дарга байсан юм билээ. Энэ хүн саяхан хэвлэлээр туйлын ноцтой асуудал ярьсан. Ерөнхий сайд нь бичиг гаргаж өг гэж шаардаад байдаг .

Бичгийг нь гаргаад өгчихөөр хөлсөлж авсан америкын хуулийн фирм нь “Бичиг гаргаж өгвөл ялагдана. Бид тэгвэл оролцохгүй” гэж хэлсэн. Тэгээд бүр сүүлдээ Тагнуулын дарга “Чи наад материалаа гаргаж өгөхгүй бол эх орноосоо урвасан хэрэгт холбогдов” гэж айлгаад хүргэн ах нь эндээс явуулсан материалыг ГААГ-ын шүүхэд аваачиж өгөхийг шахсан зүйл явагдсан. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан гэх толгой эргүүлээд байгаа, барьцаанд тавьсан зүйлгүй. Барьцаа гаргаад баримт бичгийг хуурамчаар бүрдүүлээд хамгийн сонирхолтой нь үндсэн баримтуудаа яг цаг тухайд нь арбитрын шүүхэд гаргаж өгөхгүй цааргалаад Төмөртэй орд дээр болсон маргаан дээр ялагдах зохион байгуулалтыг хийсэн. Төмөртэйн ордын маргаанд гэнэт Худалдаа хөгжлийн банкны хоёр хүн шүүх хуралд очиж оролцож ялагдуулах материал авах ажиллагааг зохион байгуулсан. Үүнийг та нар бодно биз. Эх орноо бодоорой. Энэ эх орны тусгаар тогтнол ийм замаар алдагдах ёсгүй. Хоёр, гурван айл өрхийн хулгайлж авсан хөрөнгөөр дамжуулж Монгол улс зарагдах ёсгүй.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зургийн галлерейд яг ямар ажиллагаа явуулсан юм бэ. Эхнэрийнх нь дүүгийнх нь компанид мөн нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Би хэвлэлд гарсан мэдээлэлтэй байна. Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа хийсэн юм байна лээ. Зарим нэг галлерейд байсан зураг байж магадгүй гэж хурааж авсан юм байна.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    3 цаг 43 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    3 цаг 47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 53 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 59 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 23 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК