Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Точиношинг хүч, ур чадвараар илүүрхэн давснаар 12 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна. Тэд өмнө нь хоорондоо 27 удаа барилдсанаас ганц удаа л Их аварга унаж байжээ. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясүд унаснаар есөн даваа, гурван унаатай болсон бол Такаясү 10 даваа, хоёр унаатай байна.
Өнөөдрийн барилдаанд Ичиножёо А.Ичиноров Асаноямагаар 11 дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Эндогоор тав дахь даваагаа авлаа. Б.Мөнх-Оргил маргааш Чиёотайрюүтай учраа таарсан бөгөөд сүүлийн гурван барилдаанд давбал 50 хувийн амжилтаа үзүүлэх аж.
Хаврын тэмцээнийг 12 өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо 12 даваатайгаар ганцаараа тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров 11 даваа, нэг унаатай удаалж байна. Мөн озэки Такаясү, Гоэйдо нарын дөрвөн бөх 10 даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.