Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Бакей: Шинжаан Уйгарын казахууд Наурызыг өргөн тэмдэглэдэг юм билээ

2019-3-22
0
ЖИРГЭХ

Дундад Азийн зарим орнууд болон Казахуудын тэмдэглэдэг Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулж Казах үндэстний уламжлалт баярын талаар УИХ-ын гишүүн асан, доктор, академич А.Бакейтэй ярилцлаа.

 

-Казах үндэстний гол баяр болох Наурызын баярын утга учир юу вэ?

-Эсгий туурган Монгол, Казах түмэн аль аль нь улирал ирж буй хавар цагийн баярлан угтаж авдаг уламжлалтай. Цагаан сар гэдэгтэй ялгаагүй ирж яваа цагийн баяр. Үүнтэй адилхан Наурыз гэдэг нь Нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм. Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр энэ баярыг тэмдэглэдэг. Энэ өдрийн маргаашнаас эхлэн өдөр уртсаж эхэлдэг. Өдөр уртсана гэдэг нь газар дэлхий дээрх бүх амьд зүйлс сэргэж, ургах жам ёс явагддаг учраас үүнийг дагаж нүүдэлчин ард түмний хувьд мал төллөж, идээ цагаа элбэг болдог. Тэр хэмжээгээрээ сайн сайхан амьдрах бас нэгэн жил эхэлж байна гэж бэлэгшээдэг юм даа. Наурыз гэдэг үг нь Перс гаралтай үг. Нау гэдэг нь шинэ, рыз гэдэг нь өдөр буюу нийлүүлбэл "шинэ өдөр" гэсэн утгатай. Энэ нь ямар нэгэн шашны зан үйлтэй холбоогүй, нүүдэлчин ард түмний уламжлалтай цэвэр холбоотой баяр гэж ойлгох хэрэгтэй.

-Наурызын баярыг хэдий үеэс тэмлэх болсон юм бэ. Их өргөн тэмдэглэж байгаа харагддаг?

-Их эрт дээр үеэс л гэж ярьдаг. Зарим нь 2000 жил, зарим нь 3000 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн гэдэг юм билээ. Манай Монгол Улсад амьдардаг казах иргэдийн хувьд социалист нийгмээс арай өмнө тэмдэглэдэг байсан. Дараа нь нэгдэлжих хөдөлгөөний дараагаас малчдын баяр гэсэн хандлагаар хязгаарлах болсон. 1990-ээд оноос хойш нийгэм чөлөөтэй болсны ачаар жинхэнэ утгаараа энэ баяр эргэн ирсэн гэж болно.  Ихэнх зан үйл нь цагаан сартай тун ойролцоо. Мэдээж эхлээд айл өрх болгон Наурызын баярт сайтар бэлтгэдэг. Яагаад гэвэл баярын өдөр олон зочин гэртээ хүлээж авч, уулзаж учирдаг учраас тэр. Идээ будаагаа бэлдэхээс гадна гэр орноо сайхан цэвэрлэдэг. Бас өөдтэй өнгөтэй хувцсаа өмсөхөөс эхлээд цагаан сартай яг адилхан. Гуравдугаар сарын 22-ны өдрийн өглөө хамгийн түрүүнд ойрын хамаатан садан, өндөр настнууд дээрээ очиж золгож, хүндэтгэл үзүүлнэ. Тэгээд ахмадууд, найз нөхөд, хотлоороо бие биедээ очиж цагаалга хийж, айл хэсч бие биенийхээ идээ будааг амсана. Хөдөө орон нутагт золголт 6-7 хоног үргэлжилдэг. Харин хот суурин газарт хоёр, гуравхан хоног л үргэлжилдэг юм. Золголтоо нар мандсаны дараа эхлүүлдэг. Энэ дашрамд хэлэхэд, Наурызын өдөр ирсэн зочин болгоныг сайхан дайлж, хүндэтгэж явуулах ёстой. Яагаад гэвэл ирсэн зочдын дотор сайн, муу хувцастай хүн ч байсан ямар нэгэн буян үйлдсэн хүн байж таараа. Тэр буянтай хүн гэрт орж ирсэн болохоор гомдоохгүйгээр явуулах ёстой. Ингэснээр тухайн хүний буян үлддэг гэж билэгддэг.

-Цагаан сарын идээ, шүүс болгон гүн билэгдэл агуулсан байдаг. Казах түмэн Наурызын баяраар Наурыз шөл хийдэг. Энэ шөлний орцонд сүү ордог гэж сонсоод их гайхсан. Шөлөнд сүү хийх нь ямар нэг зүйлийг билэгшээдэгтэй холбоотой юу?

-Наурызын баяраар дастархан буюу элбэг дэлбэг, олон төрлийн идээ будаагаа ширээн дээрээ дэлгэдэг уламжлалтай. Идээ, будааны хамгийн гол нь Наурыз-көже буюу аарцтай будаа юм. Энэ шөлийг хуучин оныг бэлгэдэж, улиран одож буй жилийн идээний дээж, мөн шинэ мал төллөсөн бол малын сүү, уургийг хослуулж хийдэг. Ийм найрлагатай шөл сайхан амттай болдог. Хот газар бол хуучин оны тараг, аарц, борцолсон махны шөлөн дээр будаа хийж болгодог. Ирсэн зочин болгоноо шөлөөрөө дайлдаг. Үүнээс гадна каз, бусад идээний дээж ширээн дээр дэлгээстэй байдаг.

-Наурызын баяраар архи, дарс хэрэглэхийг хориглодог гэсэн. Үүний утга учир нь юу вэ?

-Казах иргэдийг баярын үеэр архи уухыг цээрлэдэг. Өөрсдийнх нь зан заншил, шашин шүтлэгтэй холбоотой. Их дээр үеэс энэ заншил уламжлагдан ирсэн. Мөн ирсэн зочиндоо бэлэг өгдөггүй.

-Цагаан сараар нар тоононд тусахад золгодог уламжлалтай. Казах түмний золголт хэдийнээс эхлэдэг вэ?

-Нар мандсаны дараа золголт эхэлдэг. Наурызмын өдөр ирсэн зочдоо сайн дайлж хүндэтгэж явуулах ёстой. Миний хувьд хотод байдаг ахмад буурлууд дээрээ очиж золгодог. Үүний дараа гэртээ зочин хүлээж авдаг даа. Аав, ээж хоёр маань малчин улс. Хүүхэд байхдаа хот айлаараа тэмдэглэж, бие биенийхээрээ орж гарахад их л сайхан санагддаг байсан. Өдөр болгон баяр тэмдэглэдэггүй байсан учраас тэр биз дээ. Энэ завшаанаар Монгол Улсын ард түмэн, түүний дотор Баян-Өлгий аймгийн зон олонд, эх орны өнцөг булан бүрт оршин суугаа казак иргэддээ Наурызын баярын мэндийг дэвшүүлж, Наурызын баяр маань өрх болгонд эрүүл энх, аз жаргал бэлэглэх болтугай. Улс түмэн маань тайван амгалан, идээ будаа арвин байх болтугай гэж хүсэн ерөөе.

-Наурызын баярын цагаан сартай ойролцоо гэж та хэллээ. Тэгвэл казак түмэн цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Хот суурин газар амьдардаг буурлууд цагаан сар, Наурызын баярын аль алийг нь тэмдэглэдэг. Залуу улсууд цагаан сараар голдуу айл хэсч, золголт хийдэг бол Наурызаа өөрийн гэртээ тэмдэглэдэг.

-Дэлхийн өнцөг булан бүрт суугаа казах түмэн Наурызын баярыг тэмдэглэдэг байх. Хэдэн улсад тэмдэглэдэг юм бол?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг  казак түмэн Наурызын баярыг тэмдэглэдэг. Тэр дундаа БНХАУ-ын Шинжаан Уйгар дахь казахууд жинхэнэ утгаар нь өргөн тэмдэглэдэг юм билээ. ОХУ, Киргистан гэдэг ч юм уу олон оронд тэмдэглэж ирсэн. Түүнээс дундад Азийн орнууд болох Узбекистан, Тажикстанд тэмдэглэдэг.

-Казах ардыг бүргэд, домборгүйгээр төсөөлөхийн аргагүй. Баярын өдрөөрөө домбор тоглож, наадам хийдэг үү?

-Хөдөө, орон нутагт хот айл, малчин түмэн уламжлалт тоглоом, тэмцээнээр нааддаг. Хурдан морины уралдаан, үндэсний бөх барилдуулах зэргээр. Оройн цагаар дуу, хуур болох нь их сайхан. Аливаа баяр гэдэг орчин цагийг дагаад зарим зан үйл нь шинэчлэгддэг. Хүн ам олноор суурьшсан газар Наурызын баярт зориулсан тоглолт болдог. Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Энэ хугацаанд төв талбайд казах гэр барьж, зан заншлыг харуулсан эд хогшлыг олон түмэн таниулсан ажил хийсэн удаатай. Мөн Соёлын төв өргөөнд "Домборын эгшиг" тоглолтыг  уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.43.60)
    соц нийгмийн үед казак түмэн тэмдэглэдэг байсан
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    2 цаг 45 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    2 цаг 48 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 1 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК