Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Тогтохсүрэн: 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол татвар нэг хувь байна

2019-3-22
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс Татварын багц хуулийн талаар зарим асуултад хариулт авлаа. 

 

-Татварын багц хуульд маргаантай асуудал олон байх шиг байна. Тухайлбал, татварын шинэчилсэн хуулийн хоёр заалт үндсэн хуультай зөрчилдөж байна гэж АН-аас  мэдээлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын татварыг бууруулснаар улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулна гэж үзээд байна. Энд таны байр суурь ямар байгаа вэ?

-Татварын багц хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан хуульд зөрчилтэй зүйл бий. Үүнийг ажлын хэсэг болон Төсвийн байнгын хороо хэлэлцэж залруулж байгаа. Тухайлбал, Үндсэн хуультай зөрчилдөж магадгүй гэдэг нь шүүхийн шийдвэргүйгээр татварын өртэй аж ахуйн нэгжийн хөрөнгийг битүүмжлэн, шууд худалдан борлуулна гэсэн заалт байсан. Үүнийг битүүмжлэнэ, худалдан борлуулах ажлыг заавал шүүхийн шийдвэрээр хийнэ гэж өөрчилж байна. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн байж магадгүй гэсэн асуудлуудыг өөрчилж, зохицуулалт оруулсан. Ерөнхийлөгчөөс 20 гаруй санал тавьсан байна лээ. Үүний 10-аад саналыг ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хүлээж авсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн заалтуудыг ихэнхийг нь хассан. Одоо бол анхны хэлэлцүүлэг нь хийгдэж байна. Анхны хэлэлцүүлгээр хассан саналуудыг дэмжих юм бол тавьсан саналууд үргэлжлэн хэлэлцүүлэгдэнэ гэсэн үг.

-Засгийн газраас өргөн барьсан саналд нэлээд өөрчлөлт орсон гэсэн. Хуульд үндэслэж энэ оны төсвийг баталсан гэж судлаач ярьж байсан. Засгийн газраас өргөн барьсан саналын ихэнхийг нь өөрчилснөөр төсвийн орлогын бүрдүүлэлтэд хэрхэн нөлөөлөх юм бэ?

-2019 оны төсвийг батлахдаа хуучин хуулиа баримталж баталсан. Учир нь шинэ эрх зүйн орчин бий болоогүй байсан. Тиймээс энэ хууль батлагдсанаар төсөвт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Татварын багц хуультай холбогдуулж Засгийн газраас олон журам гарна. Эдгээрийг гаргаж бэлтгэл ажлуудыг хийхээр бид 2020 оноос хэрэгжүүлж эхлэх юм байна. 2020 оны төсөв шинэ хуулиар явна. Татварын хуульд хоёр том өөрчлөлт байгаа. Нэгдүгээрт, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг нэг хувь болгож байгаа. Хоёрдугаарт, 300 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүд жилд нэг удаа тайлан гаргана. Одоо дөрвөн удаа тайлангаа тавьж байгаа шүү дээ. Тиймээс аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй болж байгаа юм. Иймд аж ахуй нэгжүүдийн хүлээж байгаа хуулийн төсөл гэж үзэж болно.

-УИХ-ын зарим гишүүний зүгээс томоохон аж ахуйн нэгжийг дэмжээгүй, халгаатай хууль болсон гэж шүүмжилж байсан. Энэ хууль томоохон аж ахуй нэгжүүдээ дэмжсэн ямар заалт байгаа вэ?

-Томоохон аж ахуйн нэгжийг дэмжсэн заалтууд бий. Тухайлбал, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүгийн их үүсвэр олж ирвэл түүнийх нь татварын 10 хувийг таван хувь болгож байгаа юм. Банк ч ялгаагүй. Монгол Улсын банкны байгууллагууд гадаадын санхүүгийн зах зээлээс бага хүүтэй мөнгө олж ирвэл татварыг мөн таван хувь болгож байгаа. Энэ нь хүүг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажил. Том аж ахуй нэгжүүдийг дэмжсэн заалт бий. Татварын тайлан бүртгэлийг хялбарчилсан, хяналт шалгалтуудыг илүү тодорхой нарийвчилсан чиглэлээр өөрчлөлт хийгдсэн.

-Татвар бууруулна ЖДҮ-ийг дэмжинэ гэж байгаа ч гэсэн өр өвлөгддөг болно гэж яриад байгаа шүү дээ. Өрийг өвлүүлж төлүүлэх нь хэр зохистой вэ?

-Өр өвлөгддөг асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй байгаа юм. Татвараа төлдөггүй зориуд өр үүсгэдэг аж ахуйн нэгжүүд олон байна. Тиймээс ийм аж ахуйн нэгжийн татварын өрийн асуудалд хатуу байр суурь барих ёстой гэж бодож байна. Гаднын улс орнууд ч хатуу байр суурь барьдаг юм байна лээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр олон үе дамжиж өр өвлөгдөх байсныг болиулсан. Хоёр, гурван үе дамжиж өнөөдөр аж ахуй эрхэлж байгаа хүний хүүхдэд очдог. Ингэж компани үйлдвэрлэлүүд өр нь дамжиж очно. Энэ мэтчилэнгээр нарийвчилж зохицуулж байгаа зүйл байгаа. Гэхдээ өрийг хязгаартай болгох ёстой. Бүх өр төлөгдөхгүй тодорхой хоёр тохиолдлын өрийг өвлүүлэхээр хуульд тусгаж өгсөн.

-Тодорхой хоёр төрөл гэдгийг тодруулбал?

-Олон өр байна. Юунаас үүссэн өр вэ гэдгээс хамаарч байгаа юм.

-Таны хувьд татварын багц хуулийн төсөлд шүүмжлэлтэй заалтууд юу байна?

-Би гурван санал яриад байгаа юм. Тэр саналууд дэмжигдэхгүй байна. Нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой асуудал. Одоо орж байгаа хуулиар хамгийн өндөр хөнгөлөлт чөлөөлөлтийг 240 мянган төгрөгөөр хийж байна. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байх ёстой, жил бүр өөрчлөгдөж байх ёстой гэж үзсэн. Энэ жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсон. Одоо 240 мянган төгрөгөөр явж байгааг 320 мянган болгомоор байгаа юм. Үүнийг дэмжээгүй. Учир нь эндээс 60 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр алдагдах юм байна лээ. Тиймээс дэмжихгүй. Хоёрдугаар санал, хувь хүний албан татвар албан байгууллагад байдаг. Унаа, хоолны хөнгөлөлт гээд мөнгө өгдөг. Үүн дээр нь татвар ногдуулдаг. Тиймээс үүнийг болиулах санал гаргасан. Гэтэл үүнийг бас буруу гээд дэмжихгүй байгаа юм. Нэг уут гаргаад ажлынчдынхаа цалинг багасгаж тэр уут руугаа хийчихнэ гээд хардаад дэмжээгүй.

Гуравдугаар санал, хадгаламжийн хүүгийн асуудал. Хуучин хадгаламж босгодог байсан. 100 сая төгрөгөөс хадгаламжтай бол татвартай түүнээс бага бол татваргүй байсан. Одоо бол бүх хадгаламжийн хүү татвартай. Тиймээс үүнд босго тогтооё гэдэг санал гаргасан. Гэтэл дэмжээгүй. Үүнийг ганцхан би яриагүй үйлдвэрчний байгууллагаас эхлээд олон хүн хувь хүний орлогын албан татварын асуудлыг ярьж байгаа юм. Хувь хүний орлого багасахад нөлөөлж байна уу гэдэг агуулгаар нь шүү дээ.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    2 цаг 45 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    2 цаг 48 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 1 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК