Эмэгтэй хүний нэр, зураг ашиглаж, фэйсбүүк хаяг нээн “Video call хийнэ” хийнэ гэсэн утгатай зар байршуулж, бусдыг залилж, сүрдүүлдэг байсан иргэн Д-г цагдаагийнхан баривчилжээ. Тэрбээр хуурамч хаягаар зар байршуулж, эмэгтэй хүний нүцгэн зурагны оронд урьдчилгаа төлбөр авдаг байжээ.
Ингэхдээ төлбөрөө бүрэн төлбөл видео дуудлага хийж, нүцгэн гэж амалдаг байж. Түүний үгэнд хууртсан эрчүүд төлбөрөө 100 хувь төлсний дараа "Энэ чатыг эхнэр, найз хүүхэнд чинь эсвэл олон нийтэд дэлгэнэ. Цагдаад хэлбэл хохь чинь шүү" гэж сүрдүүлдэг байсан байна. Түүнд хууртсан эрчүүдийн олонх нь гэр бүлтэй бөгөөд хамгийн багадаа 100 мянган төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл байна.
Одоогоор хохирогчдын тоо эцэслэн гараагүй ч одоогоор 50 орчим эрчүүд хохирогч болсон аж. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (5)