Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “G” хэсгийн хоёр дахь тоглолтод БНАСАУ-ын баг Монголын залуучуудын шигшээ багийг 1:0-ээр хожлоо.
Нэгдүгээр үеийн 37 дахь минутад БНАСАУ-ын тоглогч Жон Кум Сон булангийн цохилтоос мөргөж гоол оруулсан нь энэ тоглолтын цор ганц гоол байв. Монголын шигшээ багийн хаалгыг манасан 16 настай хүү С.Ананд төдийгүй хамгаалагчид үүргээ сайн гүйцэтгэж, нэг гоолын зөрүүтэй тоглолтыг дуусгалаа. Хамгаалалтаас сөрөг довтолгоо хийх тактиктай гарсан манай шигшээ хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсэн ч амжилттай болгож чадсангүй. Тэр дундаас О.Одбаяр торгуулийн талбайн гаднаас хаалганы хөндлөвч огсон юм. Тоглолтын дараа Майкл Вайсс дасгалжуулагч: “БНАСАУ-ын багтай ингэж тоглосон залуусаараа бахархаж байна. Хонг Конг, Сингапурын багуудын эсрэг довтолж тоглох болно.” хэмээв. Хэсгийн хоёр дахь тоглолтууд 03-р сарын 24-нд МХБХ-ны талбайд болно.
Сэтгэгдэл (1)