Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё маргааш өндөрлөнө. Башёг тэргүүлж буй ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр озеки Такаясүг давж, цом өргөх боломж нь маш ойртож ирэв. Хакүхо аварга маргааш Какүрюүг унагавал түрүүлэх юм. Тэгвэл түүний ард нэг унаатай яваа Ичиножёо А.Ичинноров өнөөдөр давснаар түрүүлэх боломжоо хадгалж үлдлээ.
Хэрэв маргааш давлаа гэхэд хоёр монгол аваргын барилдааны үр дүнгээс хамаарч түрүүлэх эсэх нь шийдэгдэнэ.
Б.Жаргал