Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолт Монголын хөлбөмбөгийн талбайд болж байна.
23 хүртэлх насныхны дунд зохиогдож буй тус тэмцээний өнөөдрийн тоглолтоор 13.00 цагаас Сингапур-БНАСАУ, 17.00 цагаас Монгол-Хонгконгийн баг хүч үзнэ. Хэсгийн эхний тоглолтоор БНАСАУ-ын баг манай багийг 1:0-оор хожсон бол Сингапур, Хонконгийн тоглолт тэнцэж өндөрлөсөн. “G” хэсгийг тэргүүлсэн баг дараагийн тойрогт өрсөлдөх эрхийг авах юм.
Г.Нацаг