Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнөөдөр өндөрлөж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал 15 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг 42 дахь удаагаа өргөлөө.
Ингээд болоогүй Хэсей он цаг тооллын сүүлчийн башёд түрүүлсэн түүхэн үйл явдлын эзэн болж байна. Хакүхо аварга энэ өдөр нутаг нэгт ёкозүна Какүрюү М.Анандыг давсан юм. Хакүхо дээд зиндаад унаагүй түрүү хүртсэн 15 дахь тохиолдол болж байгаа бол Харү башёд найм дахь удаагаа түрүүлж байгаа юм.
Башёгийн 15 дахь өдөр сэкиваке Такакэйшёо Гүрж озеки Точиношиныг давснаар озеки цол хүртэх нь тодорхой болсон бол эсрэгээрээ Точиношин 7:8 даваатай болж, арслан цолоо хураалгахаар болов. Энэ тэмцээнд монгол сүмоч Ичиножёо А.Ичинноров маань башёгийн сүүлийн өдөр хүртэл түрүү бөхийн өрсөлдөөнд бичигдсэн. Харин өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил маань 10 унаж амжилт тааруу өндөрлүүлж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)