Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн “гуйлт”,  АТГ-ын даргын “гэдийлт”

2019-3-25
0
ЖИРГЭХ

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын ээлжит чуулганы хүрээнд өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон болгоныг үг дуугүй баталдаг гишүүд энэ удаад АТГ-ын даргыг чөлөөлж чадах уу гэдэг эргэлзээтэй.

Учир нь Х.Баттулга 2017 зун намраар Ерөнхийлөгч болсноосоо хойш, У.Хүрэлсүх намар өвлийн заагаар Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа өгөхийг шаардсан. Түүнээс хойш жил зургаан сар болов. Х.Энхжаргал ажлаа өгсөнгүй.

Сүүлд УИХ-ын дарга болсон Г.Занданшатар Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Х.Энхжаргалыг чөлөөлөх тухай хэлэлцэхээр оруулсан нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой байр суурь нэгтэй байгааг харуулж байгаа юм. Явсаар тэд “гуйж”, нөгөөх нь “гэдийсээр” өнөөдрийг хүрч байгаа юм.

Х.Энхжаргалыг чөлөөлөхийн тулд “Бүрэн эрхийн хугацаа дууссан” гэдэг шалтгааныг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тавьдаг. Харин Х.Энхжаргал албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг өөрийнхөө томилогдсон өдрөөс тоолдог. Ийм л хуулийн асуудал тэдний яригдсаар жил гаруй болчихлоо.

Тэдний маргааныг хөндлөнгөөс харвал УИХ анх 2011 оны арваннэгдүгээр сарын 8-нд  Н.Ганболдыг АТГ-ыг даргаар томилсон байна. Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. Ингээд АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж прокурорын хяналт дор гурван сар гаруйн хугацаанд АТГ-ын даргын үүргийг гүйцэтгэсэн байдаг.

МАН сонгуульд ялж засгаа бүрдүүлээд 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон юм.

Ингэхээр Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн тоолоод байгаагаар 2017 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Н.Ганболдын оронд нөхөн томилогдсон Х.Энхжаргалын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дууссан. Х.Энхжаргалынхаар бол 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр дуусахаар болж таарч байгаа юм.

Тухайн үеийн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Одын телевизэд өгсөн ярилцлагыг 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр АТГ-ын албан ёсны сайтад сийрүүлэн буулгасан байдаг. Л.Төр-Од АТГ-ын даргын талаар “АТГ-ын дарга томилогдсоноос хойш зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай. Сая бол бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө чөлөөлөгдлөө. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд АТГ-ын даргыг томилсон УИХ-ын шийдвэр гарснаар бүрэн эрхийн хугацаа нь эхэлнэ, дараагийн дарга томилогдох хүртэл энэ бүрэн эрх нь үргэлжилнэ гэсэн зохицуулалттай” гэж тайлбарласан.

Харин одоогийн Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болохоор “Н.Ганболд 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-аас томилогдсон. Түүний бүрэн эрхийг хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 18-нд дуусах байсан боловч хүсэлтээ өгч 2016 оны долдугаар сарын 08-ны өдөр чөлөөлөгдөж, Х.Энхжаргал нөхөн томилогдсон. Хуульд зааснаар нөхөн томилогдсон Х.Энхжаргалын хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр  дууссан байна. Цагаан дээр хараар бичсэн УИХ-ын баталсан хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй юм” гэж яриад байгаа.

Яг л нөгөөх байр суурь, хуулийн тайлбарын зөрчлүүд Олон нийтийн зөвлөл дээр бас байна гэсэн үг.

Яг үнэндээ энэхүү бүрэн эрхийн хугацаа нь шалтаг болохоос шалтгаан биш юм.

Х.Энхжаргалын хувьд УИХ-ын дарга асан М.Энхболдтой маш ойрын холбоотой. М.Энхболдын нөлөөнд байдаг лав Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр үздэг бололтой юм.

Х.Энхжаргал ч үүнийгээ нуудаггүй. “Их хурлын дарга Миеэгомбын Энхболд гэдэг хүн бид хоёр нас чацуу. Бид хоёр хар залуугаасаа танил болсон. Би Төв аймгийн цагдаагийн газрын дэд даргаар 12 жил ажилласан. Тэгээд бас найз нөхөд гээд байгаа. Би маш олон хүнийд очдог. Ерөнхийлөгчийнд ч очиж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Баттулгыг сайд байхад өрөөнд нь нөхөр журмаар орж л байсан. Их хурлын дарга Нямдоржийнд очиж л байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй юу гэдэг асуудал яригдвал өөр. Би зарим хүний хэрэгтэй танилцах эрхгүй гэдгээ Их хурлын даргад гаргаад өгчихсөн. "Аархал" гээд байгаа нэвтрүүлэг шинэ жилээр очиж золгосон бичлэг л дээ. Хүнийхээ ёсоор сонгогдсоноос нь хойш байж байж байгаад баяр хүргэхээр нэг сарын 1-нд очиж байгаа нь тэр шүү дээ. Тэнд очоод хуйвалдаад, одоо нөгөө 60 тэрбумаа ингэнэ шүү, тэгнэ шүү гэсэн юм ярьж байгаа бол би албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Өргөдлөө бичээд өнөөдөр шууд өгөхөд би бэлэн" гэж хэвлэлээр ярьсан.

Хамгийн гол нь Х.Энхжаргал АТГ-ын дарга учраас зарим хэрэгт, ялангуяа олны анхаарлыг татсан, олон нийтийн эрх ашгийн талд байх ёстой хэргүүд дээр хойрго хандаж байгаа гэх шүүмжлэлүүд нийгэмт, улс төрийн хүрээнд яригдаад удаж байгаа юм. Тодруулбал, 60 тэрбумын хэргийг бантагнуулсан, Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг өнгөрсөн 2018 оны эхнээс шалгаж эхэлсэн гэх боловч тодорхой үр дүн гаргалгүй бүтэн жил болсон, АТГ-т шалгуулж байгаа хүмүүс хэвлэлээр өөрсөдтэй нь “дайтдаг” зэргээр АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чиглэсэн асуудал мундахгүй байгаа юм.

Тиймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн “гуйлт”,  АТГ-ын даргын “гэдийлт” энэ Ээлжит бус чуулганаар бас л үргэлжилсээр байх уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин. Б.Самдан

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (202.9.42.206)
    Энэ улс орныг чинь идэж ууж цѳлмѳж дууслаа.Баттулга ерѳнхийлѳгч онц байдал зарлаад Ц.Элбэгдорж сахалтай Эрдэнэбилэг сахалгүй Ми.Энхболд нарыг хууль хүчний удирдлагуудтай нь баривчил.УИХ-г тараа АИХ хуралдуулж 2-танхимтай буюу Их Бага хуралтай ерѳнхийлѳгчийн засаглалтай больё.Одоо байгаа тогтолцоо бүтэхгүй.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (202.126.89.29)
    Хуулиа өөрчлөөд зайлуул. Энэ албан тушаалын ажлыг Энхжаргал шиг хийдэг бол хүн бүр захаас аваад хийнэ. Ийм мануухайгаар юугаа хийдэг юм. МАНАН -г хамгаалагч нартай холбоотой хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг зайлуулаад өгөөч. Улс орны хөгжил, ард олны амьдрал өөдлөхгүй юм байна
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.18.68)
    Энхжаргалаа битгий бууж өг. Наад нөхдүүд чинь улам даврана шүү. Өөрсдийнхөө бөгс ухах бий гэж л айж байгаа юм өөр эд нарт улс орноо ард түмнээ бодох өчүүхэн ч сэтгэл байхгүй шүү
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Тэгэх тусам битгий өг.Ямар л хуулийн заалт байна түүнийгээ л баоь Энхжаргалаа.УИХ хууль зөрчиж томилогоо хийвэл хийнэ л биз ҮХЦ-д гомдол гаргах бүрэн эрхтэй.Бууж өгч болохгүй.Баттулга хүрэлсүх 2-н хүмүүс хууль зөрчиж томилогдох ёсгүй тийм эрхч байхгүй.Жудагтай бай Баттулга хшрэлсүхээ УИХ-н 42 нөхдүүд.Дандаа та нар заан байхгүй шүү.Төрийн ажил хэмжээтэй ээлжтэй байдаг шүү мөнх та нар дарга сайд ерөнхийлөгч байхгүй тэр цаг өнгөрсөнг хатуу хэлье сануулье.
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.24.67)
    Энэ нэг юм нь ерөөс олигтой ажилласангүй, том улс төрчдийн аясаар л явсаар өдий хүрлээ!!! Ийм хүнд хий цалин өгч, улсын чухал ажил хийдүүлж байх хэрэггүй!!!! Чадах хүн байвал сольж тавиад ташуурдаж сайн ажиллуулах хэрэгтэй!!!
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    1 цаг 52 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    1 цаг 55 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 2 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    2 цаг 8 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК