зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа шүүгчдийг хэрхэх вэ, Ерөнхийлөгч өө

2019-3-25
0
ЖИРГЭХ

Эрх мэдлийн төлөө албан тушаалыг өөр хоорондоо наймаалцаж, улайран тэмцэлдэх байдал Монголд сүүлийн 20-иод жил үргэлжилжээ.

Эрх мэдэлтэй хүн мөнгөтэй байж, мөнгөтэй хүн бүхнийг эрхшээлдээ байлгаж чаддаг бичигдээгүй хууль дэлхийн аль ч улсын энэ нийгэмд үйлчлэх болоод олон зууныг үдсэн. Энэ л тогтсон зарчмаар Монголын улс төр болоод нийгмийн тогтолцоо өрнөсөөр XXI зуунтай золгосон нь энэ. Ийм үзэгдэл улс төрд түлхүү ажиглагддаг байсан бол өдгөө шүүн таслах ажиллагааны явцад ч гэсэн тод мөр үлдээх боллоо.

Хамгийн ойрын жишээ дурдахад шүүгч Л.Бямбаа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан. Түүнчлэн төр болоод шүүх засаглалтай холбогдсон дуулиант үйл явдлууд ч мөн энэ бүхнийг гэрчилнэ.

Албан тушаалыг наймаалцаж, эрх ямба эдлэж, төрийн мөнгийг “хулгайлах” тэдний эл үйлдлийг яагаад таслан зогсоож, шийтгэж чадахгүй байгаагаа нийслэлийн Прокурорын газраас арга баран тайлбарлах үедээ үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн тоо нэгээр нэмэгдэж долоо болсон гэж мэдэгдсэн. Эдгээр шүүгчид ямар үндэслэлээр, хэрхэн баяжсанаа тайлбарлаж чадахгүй мэдэн будилж байгаа сураг дуулдсан.

Улсын эрх ашгийг хохироосон, ард түмний боломжийг хулгайлсан, онц ноцтой төрийн дээрэмчдийг өөгшүүлдэг байсан шүүгчид эхнээсээ ил болж эхэллээ. Учир нь 2018 онд шүүх засаглал авлигад идэгдсэн салбараар тодорсон байдаг. Гэсэн атлаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн гээд суух нь өрөөсгөл юм.

Цаг тутамд шүүгчдээ өмөөрч, элдэв гоё сайхан үг урсгадаг байсан Шүүхийн ерөнхий зөвлөл үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгч нарын асуудал сөхөгдөнгүүт усанд хаясан чулуу шиг амаа хамхицгаав. Уг нь сайн ч, муу ч тайлбараа хийгээд, шаардлагатай бол хуулийн дагуу арга хэмжээ ав гээд хариуцлага нэхэх эрхтэй байгууллага байлтай. Гэтэл шүүгчдийн толгой байгууллага гэх Шүүхийн ерөнхий зөвлөл нь өөр хоорондынхоо томилгооны хугацаа дууссан, дуусах гэж байгааг хэлэлцэхээс цааш гавьтай алхам хийлгүй бараг хагас жилийн нүүр үзэв. Энэ хооронд шүүгчийн ёс зүй, хариуцлага улам унаж, нэг, хоёроороо “аавын” хаалга татсаар байна.

Хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сарын 13-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн юм. Тэдгээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулахаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн.

Гэтэл нийслэлийн Прокурорын газраас хоёрдугаар сарын 19-нд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгдсэн юм. Тодруулбал, “Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй. Хангалттай үндэслэл бүхий баримт тогтоогдоогүй тул албан үүргийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэжээ.

Мөн дахин нэг шүүгчийг уг асуудлаар шалгаж эхэлснийг нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн тухай дээр өгүүлсэн. Одоогоор тэдгээр шүүгчийг яллагдагчаар татах саналаа хүргүүлээгүй байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Хэн гэдэг  шүүгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна. Харин авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа зургаан шүүгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа” хэмээн тайлбарлав.

Мөнгөтэй хүнийг ингэж л таашаадаг аж. Хуулийн цоорхойг яаж ч ашиглана  гэсэн үг. Уг нь хуулийг хэрэглэх эрхтэй эрх бүхий ганц субъект нь шүүгч. Тийм учраас хуулийг үнэн зөв дэнслүүлэхийн тулд Монгол төрийн албан хаагчдын гар дээрээ авдаг цалингаас хаа ч байхгүй өндөр цалинг хүртээдэг. Тухайлбал, Хяналтын шатны шүүгчээс анхан шатны шүүхийн цалингийн хэмжээ бол өнөөдрийн байдлаар 1.5-3.3 сая төгрөг хүртэлх цалинтай ажиллаж байна. Харин төрийн албан хаагчдын цалин энэ оноос нэмэгдэж дундаж цалин 916 мянган төгрөг болсон юм. Энгийнээр тайлбарлавал авлигаас ангид байх ёстой гэсэн агуулгаараа шүүгчийн цалинг бусад төрийн албан хаагчаас өндөр тавьж өгөөгүй гэж үү.

Авлигаас ангид байлгахын тулд цалинг нь өндөр тогтоож өгч байхад шүүгчийн алхаа “зарж” үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тэдний асуудлыг ер нь хэрхэх вэ. Хамгийн өндөр хяналттай гэгдэх хорих ангид хүртэл шүүгч амиа алдлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилготой байгууллага. Шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл нэг шүүгч нь амь насаа алдаж, долоон шүүгч авлигын хэргээр шалгагдаж байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард гэхэд шүүгчдийн хөрөнгө орлоготой холбоотой дуулиан дэгдсэн. Тэгэхэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүгчдийг шүүх цаг болсон тухай ярьсан.  Тэрбээр “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд таван зуун сая  төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд сая ам.доллар  байна. Тухайлбал, анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг. Шүүх засаглал сүүлийн 28 жил нэг нэг ч ард түмнээр дүнгээ тавиулаагүй. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн. Зарим шүүгчийн дансанд сая доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө. Эхнэр нь нотариат хийдэг. Тэр орлогоор сая доллар олсон гэсэн. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган ам.доллар, Хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг гэдэг яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалинг өгч байна, бүх насаар нь албан тушаалд тавьж байна. Бид үүнийг өөрчлөөгүй цагт шударга ёсны талаар яриад хэрэггүй” гэж хэлж байв.

Энэ ярианы дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын  мэдүүлгийг ил болгож мэдээлсэн. Уг мэдээллээс үүдэж өдгөө АТГ-ын үүдийг сахих болсон Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хөрөнгө орлогоороо тэргүүлсэн юм.

Түүний хувьд прокуророор ажиллаж байгаад 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон нэгэн. Шүүгчээр томилогдон ажиллахдаа гаргасан хөрөнгө оролгын мэдүүлгээс харахад жилийн орлого нь 45 сая төгрөг байсан бол 2017 онд 248 сая төгрөг болж өсчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2015 онд 67 сая төгрөг, 2016 онд 185 сая төгрөг байснаа 2017 онд 75 сая төгрөг болж буурсан байна.

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх бусад шүүгчийн талаар дурдахад, 2015 онд Nissan, Murano 1,Toyota, Land Cruiser 70- 1,Toyota, Highlander 1,Land Rover, Range Rover 1 зэрэг автомашинтай байсан бол 2017 оны мэдүүлэгт  таван автомашин /Land Rover, Range Rover 1,Toyota,Highlander 1,Toyota,Land Cruiser 70- 1,Nissan,Murano 1,Toyota,Land Cruiser 200- 1/ болж нэмэгдсэн байна.  Түүнчлэн дөрвөн орон сууцтай, “Даянпан” ХХК, “Үнэнч Итгэл” ББСБ ХХК-д хувьцаа эзэмшдэг, 118 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай бөгөөд Улсын дээд шүүхийн хамгийн их орлогтой шүүгчээр Ч.Хосбаяр тодорчээ.

Харин хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорсон бөгөөд түүний  хувьд 1999 оны аравдугаар сарын 25-нд Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон байна. Түүний жилийн орлого 72 сая 680 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 17 сая, 300 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, 40 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser-100 автомашин нэг, 21 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай гэжээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч С.Төмөрбат нь 2014 оны долдугаар сард томилогдсон байна. Түүний жилийн орлого 41 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 29 сая, 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр автомашинтай гэжээ. Мөн “ТРЗ” ХХК, “Эрдэнэт Тавантолгой” ХК, “УИД” ХК-аас хувьцаа эзэмшдэг юм байна. 

Мөн Д.Мөнхтуяа нь 2013 оны арванхоёрдугаар сараас Дээд шүүхэд ажиллаж эхэлжээ. 2013 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал түүний жилийн орлого 38 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого 17 сая төгрөг, үнэ бүхий нэг орон сууц, Lexus,RX 350 автомашинтай, 20 сая төгрөгийн үнэ бүхий газар “Дашдорж Консалтинг” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг, 65 сая төгрөгийн хадгаламжтай, 16 сая төгрөг бүхий үнэт зүйлтэй байжээ. Харин 2017 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 49 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 53 сая, 650 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, 50 сая төгрөгийн үнэ бүхий Lexus,RX-350 автомашин, 25 сая төгрөгийн үнэ бүхий газар, 16 сая төгрөгийн үнэ бүхий үнэт зүйлтэй. “Дашдорж Консалтинг” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Говь”  хувьцаат компаниудад хөрөнгө оруулсан гэж мэдүүлсэн байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Хангал 2016 оны таван сард томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 2017 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 33 сая төгрөг. Мөн 809 сая төгрөгийн үнэ бүхий таван орон сууц, барилга байгууламжтай, 49 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай гэжээ.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нь 2014 оны тавдугаар сард томилогдсон бөгөөд түүний 2015 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэг байсангүй. Харин 2017 онд гаргасан мэдүүлэгтээ жилийн нийт орлого 38 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 20 сая, 274 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц,  “Toyota Prius” автомашин, хурдан удмын адуу тус бүр нэг ширхэг бий хэмээн тус тус мэдүүлжээ.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалах тангарагтай шүүгч нарыг яах вэ, Ерөнхийлөгч өө.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (122.201.23.84)
    Сард 1,5 сая төгрөгийн цалинтай гэж бодоход жилд буюу 12 сард 18,0 сая төгрөгийн орлоготой гээд яваад өгөх юм байна л даа.
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.122.222)
    Хүзүүгүй тарвагын үед томилогдсон Дээд шүүхийн бүх шүүгчдийг шалгах хэрэгтэй.
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • эби (66.181.160.52)
    өвзалгамжлагчид бишүү
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • ХОС МОРЬТОНГУУД (182.160.39.14)
    ИЙМ ИХ ХӨРӨНГӨТЭЙ БАЙЖ ТӨРД ШИГДЭЭД ЮУГАА ХИЙНЭ.ХУВИЙНХАА АЖ АХУЙГ АВААД ЯВЦГАА.
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    5 цаг 13 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    5 цаг 20 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    5 цаг 38 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    6 цаг 41 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    7 цаг 0 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    7 цаг 35 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    7 цаг 44 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    7 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    7 цаг 56 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    20 цаг 31 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    20 цаг 33 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    20 цаг 44 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    23 цаг 26 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    23 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Өчигдөр 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК