Гүржийн нийслэл Тбилис хотод жүдо бөхийн гранпри тэмцээн энэ сарын 29-31-нд болно.
Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдах юм байна. Тэмцээний 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэн, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д С.Бат-Орших нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Б.Ойдовчимэг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Б.Батчимэг, 63 кг-д Ц.Сүнжидмаа, -78 кг-д Б.Эрдэнэт-Од нар өрсөлдөхөөр болсон байна.
Б.Азжаргал
Сэтгэгдэл (2)