Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар: БНСУ-ын “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулгын туршлага сонирхол татаж байна

2019-3-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Ли Наг Ён тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Мөн 29 жилийн өмнөх гуравдугаар сарын 26-ны энэ өдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож байсныг дурдаад, зочдодоо ойн баярын мэнд дэвшүүллээ.

Эрхэмсэг ноён Ли Наг Ён хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, олон зууны түүхэн харилцаатай, хэл, соёл, ёс заншлын хувьд адил төстэй зүйл олонтой хоёр улс, ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг. Хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Үүнийг нэг шат ахиулан Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нь чухал юм гэв.

 

Тэрбээр Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа мэдээж чухал. Үүний зэрэгцээ ард түмний төлөөлөл болсон Парламент хоорондын харилцааг бататган хөгжүүлэх нь түүнээс дутуугүй эрхэм зорилт юм хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн итгэмжилсэн харилцааг гүнзгийрүүлж, харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх зорилгоор бид хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байна. Энэ дашрамд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Сан-д миний мэндчилгээг уламжилж өгнө үү. Үндэсний Ассамблейн дарга энэ онд манай улсад айлчилна гэдэгт итгэж байна гэв.

Мөн Парламент дахь бүлгүүд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, цаашид идэвхжүүлэх нь чухал байна. Таны тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблей дахь БНСУ-Монголын бүлгийн гишүүд багтаж ирсэнд баяртай байна хэмээн Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр “Цаашид хамтын ажиллагааны боломж нөөцийг бүрэн ашиглах, Монгол Улсад БНСУ-аас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи, ноу хауг Монголд нэвтрүүлэхийг бид эрмэлзэж байгаа. Энэ талаарх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд УИХ-ын зүгээс онцгой анхаарч ажиллах болно” гэв.

Түүнчлэн БНСУ-ын парламентын туршлагаас судалж, суралцахад анхаарч байгаагаа тэмдэглээд тухайлбал, “Иргэн та эрх баригч” гэсэн хөтөлбөр бидний сонирхлыг татаж байна. 200.000-аас дээш иргэний санал ирсэн тохиолдолд парламент, Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, тулгамдсан асуудал, ээдрээт хэргийн үнэн мөнийг тодруулдаг нь сайн туршлага гэж бодож байна. Мөн  БНСУ цөмийн реактор барих, эсэх асуудлыг иргэдээсээ асууж, Зөвлөлдөх санал асуулгаар шийдсэн байсан. Бид ч гэсэн Зөвлөлдөх санал асуулга явуулж, иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг байхыг эрмэлзэж байгаа гэж онцоллоо.

Ноён Ли Наг Ён “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа. БНСУ-ын Хөх ордонд тухайлсан нэг асуудлаар 200.000-аас дээш иргэн цахимаар саналаа ирүүлсэн бол нягтлан шалгаж, хэлэлцэн шийдвэрлээд, хариу өгөх ёстой байдаг аж. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мөрийн хөтөлбөрт цөмийн реактор барихгүй хэмээн тусгасан байсан ч ард иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулахад барих нь зүйтэй гэсэн үр дүн гарсан тул иргэдийн саналаар шийдвэрлэхээр болсон байна.

Уулзалтын үеэр БНСУ-аас олгож буй 500.0 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар болон ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд УИХ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийллээ.

Мөн хоёр талын парламентын гишүүд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирснээ дурдаад, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ-ын тал үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Ли Наг Ён Солонгосын хойгт яриа хэлэлцээний зарчмаар энхтайван тогтоох Монголын талын санаачилгыг бүрэн дэмжиж байна гээд, БНСУ, БНАСАУ нэг зүгт харж, хамтдаа хөгжин дэвжих ёстой гэсэн байр суурийг бид баримталж байна гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн  Б.Ундармаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-Монголын парламентын бүлгийн дэд дарга Ким Сон Тэ, Ю Сон Ёб, Үндэсний Ассамблейн гишүүн Пак Бён Сог, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Хён нарын зэрэг албаны хүмүүс байлцав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    1 цаг 36 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    1 цаг 40 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 17 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    23 цаг 52 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    23 цаг 53 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    23 цаг 57 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК