Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-3-26
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн (2019.03.26) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

 

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар алт олборлодог аж ахуйн нэгжүүд нийт хэчнээн хувийн татвар төлөх, татварын хувь, хэмжээний өөрчлөлт олборлолтод  нөлөөлдөг эсэх, алт цэвэршүүлэх үйлдвэр барихад эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн тооцсон талаар илүүтэй тодруулж байлаа. Мөн хууль бусаар хилээр алт нэвтрүүлэх үйлдэлд оногдох торгууль, ял шийтгэлийн талаар лавлав.

Ажлын хэсгийн зүгээс, Ашигт малтмалын тухай хуультай холбоотой рояалти татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай  хольж ойлгож болохгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үйл ажиллагааныхаа орлогоос хамаарч төлнө. Үүнээс гадна алт олборлогч  хувь хүн хуулийн этгээд рояалти татвар төлж байгаа юм. Өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авдаг байсан бол одоо алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс авна гэж байлаа. Мөн 1990 оноос хойш өнөөг хүртлэх хугацаанд алтны татварын ачаалыг гаргасан. “Алт 2” хөтөлбөр хэрэгжиж байхад 7 тонныг авч байсан бол 2006 оноос татварыг 68 хувиар нэмэгдүүлсэн таван жилийн хугацаанд хоёр тонн хүртлээ буурсан үзүүлэлт байдаг. 2010-2013 онд үндсэн 5+5 хувьтай байхад алтны олборлолт таван тонн хүртэл өссөн байдаг. 2014 оны холбогдох хуулиар алтны рояалтын татвар 2.5 хувь болоход өнөөдрийг хүртэл олборлолт 5-22 тонн хүртэл өсөлттэй байна. Татварын хувь хэмжээнээс хамаарч алт олборлолтын хэмжээ өсөж, буурч байгаа нь судлагаагаар гарсан. Түүнчлэн,  2010-2018 оны хооронд хилээр хууль бусаар 204 кг алт нэвтрүүлэхээр завдсан нь бүртгэгдсэн байна. Энэ асуудлын эсрэг тодорхой хэмжээнд тэмцэж байгаа гэв.  2019 оны төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх талаар Монголбанкинд үүрэг болгосны дагуу Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Монголбанк өнөөдрийн байдлаар алтыг 1 унцийг нь 1-1.5 ам.доллараар Швейцарьт цэвэршүүлдэг. Монгол улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал урьдчилсан судлагаагаар энэ зардал 3-4 дахин өснө гэсэн тооцоо бий ч. Гэхдээ Монгол Улс алт цэвэршүүлдэг үйлдвэр барих нь стратегийн ач холбогдолтой гэж Ажлын хэсгийнхэн хариуллаа.

    Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэртдүн шинжилгээ хийх асуудлаар Ажлын хэсгийг байгуулах, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат танилцуулга хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж , байр сууриа илэрхийлэв.  Монгол Улсын экспортыг дэмжих бодлогын санал, дүгнэлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын  Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахалж, Х.Болорчулуун, З.Нарантуяа, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар ажиллахаар болж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг эцэслэн боловсруулж, хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    43 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    53 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    59 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 23 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    22 цаг 59 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    22 цаг 59 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    23 цаг 3 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    23 цаг 16 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    23 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    23 цаг 31 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    23 цаг 38 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    23 цаг 44 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК