Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Бид шударга шүүхгүйгээр хэнээс ч шударга ёсыг нэхэх ёсгүй

2019-3-26
0
ЖИРГЭХ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг томилуулах эсэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай хууль, Авилгын эсрэг хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийн гол агуулга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэж дээрх байгууллагуудыг удирдлагыг чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм. Би жилийн өмнөөс л шүүхийн байгууллага, шүүх засаглал авилгад идэгдлээ. Бие даасан хараат бусаар ажиллаж чадахгүй байна, хууль бусаар шүүгчид баяжсан гэдгийг олон нийтэд ярьж байсан. С.Зориг агсны амь настай холбоотой хэргийг шалгахдаа эрүүдэн шүүсэн эсэхийг Тагнуулыг байгууллагаас шалгаж байна гэх мэдээлэл гарсан. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох хэрэгтэй гэж үзсэн. Эрүүдэн шүүх гэдэг нь аймшигтай зүйл. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэж орсон. Намайг хүүхэд байхад нэг аюултай хэрэг гарч байсан. 1982 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Эрдэнэт хотын Энхтолгойн сангийн аж ахуй дээр н.Дугархорлоо гэдэг хүн нас барьсан. Тухайн үеийн чухал хэргийн мөрдөн байцаагч энэ хэргийг гурван жил шалгасны үндсэн дээр амиа хорлосон гэж үзээд хэргийг хаасан. Төд удалгүй Зүүнхараагийн хориход хоригдож байсан ялтан н.Мягмар гэдэг хүн би н.Уранчимэг болон тэр тэр нартай бүлэглэж н.Дугархорлоогын амь насыг егүүтгэсэн хэмээснээр хэргийг дахиж сэргээж шалгуулсан. Ингээд гурван хүнийг цаазаар авах ял, нөгөө эмэгтэйд 15 жил хорих ял оногдуулж байсан. Энэ хэргийг гардаж шийдвэрлүүлсэн хүн нь Улсын Ерөнхий прокурорын туслах Д.Отгонбаяр гэдэг хүн байсан. Энэ асуудлыг тухайн үеийн шог зохиолч Ж.Бармсай гуай олон нийтэд ил болгосон. Тэрбээр “Хуульчид багаа хууллаа”, “Шоронгоос өшөө авч байгаа биш биз” гэдэг нийтлэл гаргаснаар энэ хэрэг олны анхааралд очиж хэрэг дахин шалгагдсан. Ингээд шалгалтаар шүүхээс тухайн хэрэгт яллагдсан хүмүүсийг гэм буруугүй хэмээн тогтоож байсан. Үүний дараа буюу Монгол Улс хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч прокурор, шүүгчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан гэм бурууг арилгах журмын хууль буюу хамгийн анхны эрх зүйт төрийн шинж чанарыг агуулсан хуулийг баталсан. Гэтэл 1990 оноос хойш өнөөг хүртэл маш том гажуудал гарсан гэдгийг өнөөдөр төрийн гурван өндөрлөг хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ бол зөвхөн гурван хүний асуудал биш нийтээрээ айдас, хүйдэсгүй амьдрах уу эсвэл хууль хяналтын тодорхой хэсэг хүмүүсийн хонгилоор орох уу гэдгийг олон нийтэд ил болгох процесс явагдаж байна. Иймээс Ерөнхийлөгчийн өргөн барьж байгаа хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өөрчилнө гэдэг бол байж болохгүй зүйл. Цаашид бид шүүхийн захиргааны байгууллагын хуулийг шинчилж хараат бус шинж чанар руу оруулах алхмыг нэн яаралтай хийх хэрэгтэй. Би Parlament.mn гэдэг сайт руу хуулийн төслөө оруулсан. Прокурорын байгууллагын төвлөрсөн нэгдмэл удирдлагыг арилгаж байж хонгил гэдэг зүйл нурна. Тиймээс энэ хуулийн дараа шүүгчийн хариуцлагын тухай хуулийг оруулж ирж шүүгч хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжих ёстой. Үүний дараа мөн Үндсэн хуулиар тодорхой болзол шалгуур хангасан хүнийг шүүхийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулж тодорхой хугацаатай томилдог энэ шилжилт руу шилжиж орохгүй бол АТГ-ын олон нийтэд мэдээлэх цагаар хууль бусаар хөрөнгөжсөн шүүгч нарын асуудал, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж байгаа болон түдгэлзүүлэхээс татгалзсан гэдэг шүүгч нарын асуудал өдөр бүр яригдана. Тиймээс бид шударга шүүхгүйгээр хэнээс ч шударга ёсыг нэхэх ёсгүй. Англи улс хатан хааныхаа гэр бүлд шударга шүүхийн тогтолцоог бий болгож чадсан болохоор хайртай байдаг. Тиймээс бид энэ алхмын төлөө явах ёстой.

-Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөхгүй юу?

-Хууль тогтоомжийн зөвлөмжөөр яаралтай горимоор өргөн барих эрх зүйн орчин бий. Үндсэн хуульд томилж чөлөөлөх эрхийг тодорхой субъектэд өгсөн. Шүүхийн захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг сонгон шалгаруулах, шүүхийн бие даасан хараат байдлыг бий болгох эрх үүргийг нь олгосон. Өнөөдөр бүх шүүгчийг чөлөөлөх, томилох асуудал яригдаагүй шүү дээ.

-Та С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх этгээдүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн үү?

-Би үзээгүй. Энэ асуудлын талаар хоёр удаа бүлэгт танилцуулсан. Хуульзүй дотоод хэргийн сайд өөрөө зургаан хоногийн бүтэн бичлэгийг үзсэн. Бидэнд түүнийгээ сийрүүлж тайлбар хийсэн. Тагнуулын байгууллага энэ бичлэгийг илрүүлсэн, сэргээсэн.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.9.43.165)
    Х. Баттулга, Хүрэлсүх, Занданшатар, нар зөн билэгтэн шиг хараад за шударга хүн байна шууд маргааш ажилдаа ор .
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.43.165)
    Балай бацаан
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • БАЛАЙР (182.160.38.74)
    ШУДРАГА ШҮҮГЧ ГЭЖ ЯМАР ШҮҮГЧ БАЙХ ЮМ.БАТТУЛГЫН ТААЛАЛД НИЙЦСЭН ШИЙДВЭР ГАРГАХААР УУ?ЕР НЬ ШҮҮГЧИД ХҮН 100% СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙДАГ ЮМ УУ?АЛЬ НЭГ НЬ ГОМДОЛТОЙ ҮЛДДЭГ.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.143.113)
    Шударга ёс гэдгииг чинь тогтоох л хуульчид ажиллах байх л даа? 5% хувь нь шударга бус шиидвэр гаргахад хууль шударга бус мэт харагдана шүү? Гэхдээ шүүхэд ялагдахад хамгиин том шалтгаан нь өмгөөлөгчид бас байна шүү
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.33)
    Монголчууд бид нар чинь их сонин улс юм. Дээшээ авираад өндөр албан тушаалд очих тусмаа их гоё ярьдаг болчих юм. Харин албан тушаалгүй болж доошлох тусмаа их муухай ярьдаг болчих юм.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • № (103.57.95.242)
    үндсэн хуулийн бус аргаар шүүх эрх мэдлийг булааж авах гэсэн бусармаг арга барилаа зогсоо баттулга ерөнхийлөгчөө
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.178.217)
    Шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг "ҮАБЗ" хэмээх 3 товарищ дургүй хүрсэн үедээ сэм хуйвалдаад ажлаас нь халчих юм байна л даа!!! Өөрөөр хэлбэл, шүүх, прокурор, АТГ нь парламент, Засгийн газраас 100% хараат болох нь ээ!!! За ингээд Монгол Улс амар сайхандаа жаргах цаг ирлээ дээ!!! "ҮАБЗ" хэмээх 3 хүн ямар ч галзуу солиотой амьтад байж болно шүү дээ, бид үзэхээрээ л нэг боллоо шүү дээ!!! Одоо байгаа дарга нарын муугаас болоод ийм байнгын журам тогтоож болохгүй шүү дээ!!! Жишээ нь: ҮАБЗ-ийн 3 гишүүн гэмт хэрэг үйлдлээ гэхэд өөрийг нь мөрдөх, баривчлах, шүүх гэсэн прокурор, шүүгчийг халаад хаячих нь байна шүү дээ!!!! Ийм замаар бид хаа хүрэх вэ??? Коммунист, фашист засагтай улс оронд л иймэрхүү журам байдаг болохоос бүтэн ба хагас ардчилсан аль ч улсад ийм мунаг журам байдаггүй юм!!! Ийм хууль баталлаа гэхэд Монгол Улс дэлхийн шившиг болно доо, харж л байгаарай та нар!!!!
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    1 цаг 36 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    1 цаг 40 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 46 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    1 цаг 52 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 16 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    23 цаг 52 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    23 цаг 52 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    23 цаг 56 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК