Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг жишиг ҮАБЗ-ийн гишүүдийн гарт шилжих нь

2019-3-27
0
ЖИРГЭХ

Монгол Улс хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн засаглалын гурван салаа мөчиртэй. Энгийнээр тайлбарлавал УИХ-аас хууль баталж, тэр дагуу Засгийн газраас шийдвэр гаргадаг бол шүүх байгууллагаас хэрэгжилтэд нь хяналт тавьж, түүнийг зөрчихөөс сэргийлдэг. Харин энэ бүгд Үндсэн хуулийн хүрээнд явж байна уу гэдэгт Цэц бүхэлд нь хяналт тавьдаг. Шаардлагатай тохиолдолд УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг түдгэлзүүлдэг. Хуулийн хүрээнд тогтсон энэ уламжлалыг Монголын төр мөрдөж эхлээд 27 жил өнгөрч байгаа бол төрийн зарим өндөр албан тушаалтны томилгооны асуудалд арай өөрөөр хандаж ирсэн юм. Гэхдээ хуулийн хүрээнд.

Жишээ нь, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Ерөнхий аудитор, Сонгуулийн ерөнхий хорооны дарга гэсэн манайдаа хуруу дарам цөөн албан тушаалтныг Ерөнхийлөгч, УИХ-аас санал болгож, зөвшилцөх замаар зургаан жилийн хугацаатай томилдог. Нам дагаж хийсэх бус, зарчим мөрдөж ажиллах учиртай хариуцлагатай албан тушаал учраас Ерөнхийлөгч, УИХ гэсэн институциасаа нэр дэвшүүлж зориуд зургаан жилийн хугацаатай томилдог гэсэн үг. Энэ хугацаа нь хувь хүнд бус албан тушаалд нь зориулагддаг хэрэг. Мэдээж тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийг тухайн нэр дэвших хангасан байх хуулийн заалттай. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн мөчлөгөөс зөрүүлж, засаглах эрх аль ч нам, улс төрийн хүчинд шилжсэн ч эдгээр албан тушаалтан хөдлөхгүй байх дархлааг хуульчилсан нь энэ.

Ерөөсөө л албан тушаал, эрх мэдлийг нь хуулиар ингэж хамгаалж өгснөөрөө улс төрөөс хараат бус ангид байлгах гэсэн санаа юм. Ерөнхий сайдыг парламент нь олонхиороо огцруудгийг эс тооцвол Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль зөрчөөгүй л бол бүрэн эрхээ дуусгавар болгодогтой адил дээрх албан тушаалтнууд хуулийн хамгаалтад ордог, чөлөөлөх цөөхөн нөхцөл байдаг. Тэдгээр нь хувь хүний эрүүл мэндтэй холбоотойгоос бусдаар гэм буруутайг нь шүүх тогтоовол хугацаанаас нь өмнө чөлөөлдөг. Өөр нэг заалт байдаг нь тухайн албан тушаалтан өөрөө хүсэлт гаргавал зургаан жилийн хугацаанаас нь өмнө чөлөөлж болдог. Өөрөө хүсээгүй, гэмт хэрэгт холбогдоогүй бол эдгээр албан тушаалтан хуулийн хамгаалалт дор улс төрөөс ангид ажиллах эрх зүйн орчин Монголд хэдийнэ хэвшжээ.

Гэтэл улс төрөөс хараат бусаар ажиллах учиртай төрийн тэр дундаа төрийн өндөр зарим албан тушаалтны томилгоо Ерөнхийлөгчөөс санал болгож, парламентаараа хэлэлцүүлдэг уламжлалаасаа гажуудаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг гурван хүний үзэмжээр явуулах хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхлээд байна.

УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын гишүүдийн байр сууриас харахад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай хууль, Авилгын эсрэг хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн хуулийн төслийг “ногоон гэрэл”-ээр батлах бололтой.

Баталсан өдрөөс нь дагаж мөрдөж нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар Монголын хууль хяналтын байгууллагын завхрал, томилсон хүндээ үйлчилдэг тогтолцоог хална хэмээн хууль санаачлагчийн зүгээс үзжээ. Монголын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа гажуудсан нь үнэн үү, үнэн. Томилсон, томилуулсан албан тушаалтан, намдаа зориулж шийдвэр гаргадаг уу, гаргадаг. Гэхдээ нийт массаараа биш ээ.

Энэ тухай улстөрчид хэсэг бүлгийн ашиг сонирхлын хүрээнд шийдвэр гаргадаг гэж шүүмжилж, хардлага явдгаас түүнийг нь баримт, нотолгоотой нэр цохон хариуцлага тооцсон гаргаж ирээд олон нийтийн өмнө хариуцлага тооцсон тохиолдол үгүй. Бараг байхгүй.

Гагцхүү холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах замаар АТГ, прокурор, шүүх байгууллагын удирдах албан тушаалтны томилгоог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван хүний гарт олонхиороо хүч түрэн аваачихаар болсны ард ямар эрх ашиг нуугдаж байна вэ гэдэг нь асуулт дагуулж эхэллээ.

Үе үеийн Ерөнхийлөгч тангараг өргөж, парламент нь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ хамгийн түрүүнд хуулийн байгууллагын бүтэц рүү гар дүрж, өөрөөр нь өргөдлийг нь өгүүлэн байж төлөөний хүнээ томилуулах жишиг байгаагүй биш байсан. Одоо ч үргэлжилж байна. Харин энэ удаад хуулийн дархлаагүй болгох замаар хүссэн хүнээ томилуулах жишиг тогтох нь.  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу АТГ, прокурор, шүүхийн удирдах албан тушаалтныг томилох чөлөөлнө, тухайн байгууллагаас татгалзсан хариу өгсөн тохиолдолд хөдөлгөөн оруулахгүй гэж зөөллөж буйгаас биш бүрэн зураглалаараа шүүх, шалгах, хянах үүргийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гуравхан хүний гарт өгч байгаагаас өөрцгүй биш гэж үү.

Хуульчид түрүүчээсээ үүнийг эсэргүүцэж Үндсэн хуулийн зөрчил болох тухай дуугарч эхэлсэн нь зүгээр нэг акц биш болов уу. Үнэний ортой л шүүмжлэл.

Учир нь, тогтсон уламжлал, дагаж мөрдөж ирсэн хуулийнхаа хүрээнд бус зөвхөн ҮАБЗ-ийг бүрдүүлж байгаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас хамгийн хараат бусаар ажиллах ёстой байгууллагын удирдлагууд нь “виз” даруулах нь зөв шийдэл мөн үү. Хуулийн дархлаагүй болсон хүн юу хийх вэ.

Бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрөөс, хэн нэгнээс ангид байж өөрийнхөөрөө, хуулийн хүрээнд шийдвэр гаргаж чадах уу. Мэдээж чадахгүй. Даргад л үйлчилнэ, тал засна. Албан тушаалдаа очоод зарчмын хүрээнд ажиллаж чадах уу гэдэг эргэлзээтэй. ҮАБЗ-ийн гишүүдэд таалагдахгүй бол хэзээ ч албан тушаалаасаа ховхорч мэдэх учраас шүү дээ.

Эсрэгээрээ өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг жишиг Үндэсний аюугүй байдлын зөвлөлийн гурван гишүүний гарт шилжсэн болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэний тодотгосноор АТГ, прокурор, шүүх байгууллагад захиалгаар томилсон 40 хүн байгаа гэх. Тийм ч байж болох. Гэхдээ 40-хөн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийн тулд хууль, шүүхийн байгууллагынхаа дархлааг сулруулах, эрх зүйн шинэчлэлээсээ ухрах шаардлага бидэнд бий юу. Тэгээд ч Ерөнхийлөгч нь даргалдаг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг бүрэлдэхүүндээ багтаасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хууль санаачилдаг, томилгоо хийдэг байгууллага биш. Зөвлөмж гаргах замаар УИХ, Засгийн газартай харьцдаг, шаардлагатай тохиолдолд чиглэл өгдөг газар.

Ерөнхий сайд буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн нь шүүх байгууллагын томилгоонд оролцох нь Үндсэн хуулийн зөрчил болохгүй юу хэмээсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн санал оргүй биш ортой л яриа, ханатай үг.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (122.201.24.11)
    Одоо нэгийгээ матийтэл нь матаад бай зарим нь нэгийгээ барьж идэх байхаа янз нь сайн ажиглаарай лав тийм юмны эх тавигдлаа шүү. Матаад бай матаад бай
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Иргэн (66.181.160.123)
    Шүүх хуулийнхан ингэтлээ завхарсанаа өөрсдөө хүлээх цаг болжээ. Энэ завхарал тээрмийг чинь ингэж зогсоохоос өөр арга алга блаа,,! ҮАБЗ рүү зориуд элдвээр дайрах хийсэн ажил хэлсэн санааг мушгин гуйвуулах хэрэггүй одоо нэмэргүй,, тэд зөв гольдролд нь оруулахаар өөрсдийн хийх ёстой ажлаа хийж бна! Түүнээс зарим нөхдийн зориуд мушгиж бичээд бгаа шиг шүүх засаглалын ажилд гаднаас нөлөөлдөг томилдог чөлөөлдөг болчоогүй бгаа. Харин илэрхий ийм гажуудалд орчоод яваад байсныг таслан зогсоолоо! Цаашдын Ажилд нь амжилт хүсье!
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (202.9.43.132)
    төрийн гурван өндөрлөг зөвшөлцөж тавьдаг албан тушаалыг алдаа дутагдал гаргасан тохиолдолд зөвшөлцөж өөрчилдөг тогтолцоо шудрага ардчилсан ёсонд нийцэж байна Алдаа гаргасан ч өөрчидөггүй бол дарангуйлагч
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шудрага бай (122.201.22.245)
    АВЛИГАЖИЖ, мафижсан хуулийнхантай тэмцэх цаг болсон. ҮАБЗ ийн шийдвэрийг дэмжиж байгаа. ӨӨРСДӨӨ би ажлаа өгье гэх нэг ч хуулийн ажилтан байхгүй. ХҮЧЭЭР зайлуулж, хуулийн байгууллагын өөрчлөлтийг эхлүүлэх нь зөв. УИХ д авлигажсан , мафижсан хуулийнханг дэмжигч гишүүд байгаа нь харагдлаа. ДАХИЖ ийм хүмүүсийг УИХ д бүү сонго.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • өрнөх (66.181.164.222)
    ЗА ТЭГЭЭД Л НЭГ ДУУЛИАНАА ШИЙДЭЖ ДУУСААГҮЙ БАЙЖ БАС НЭГ ДУУЛИАН ДЭГДЭЭГЭЭД АВЛАА. ТЭР ТҮРҮҮЧИЙН 49 ЭНЭ ТЭР ЧИНЬ ЯАСАН. ХӨӨРХИЙ ИРГЭД Ч ДАГАЖ ХӨӨРӨӨД Л. МАНЬ МЭТЭД БОЛ ВАЛЮТЫН ХАНШ, БЕНЗИН, МАХНЫ ҮНЭ Л ХЭЦҮҮ БАЙНА. ЭХНЭЭС НЬ ШИЙДЭЭД ГАРААС ГАРСАН ЮМ НЭГ Ч АЛГА. ОДОО АОЛИОЧ ДЭЭ.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (103.229.123.157)
    Элбэгдоржтонгууд 30 жил ,ард ,олонд ,тустай ,юу ,хийвээ. НЭГ ,Л ,САЙХАН ,ЯРЬСАН ,САНДАРСАН ,ЛЕКТОР ,БОЛЖЭЭ. Одоо ,ч ,хууртах ,хүн ,байхгүй ,болсоон.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (43.242.243.18)
    Ene ardiin nam buruu yum khiij bna daa ard tumen jiliin daraa l dungiin tabina shuu dee khuuliig bukh shatand mordoj ajillakh estoi shuu
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (66.181.160.57)
    Шудрага ёс тогтоох хэрэгтэй Ерөнхийлөгчийг ард түмэн дэмжиж байгаа шүү хэн ч гэм хийгээгүй байж эрүүдэн шүүгдэх, хонголоор орж хэлмэгдэхийг хүсэхгүй биз дээ
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • би (103.9.90.98)
    ..................................................... Энгийнээр тайлбарлавал УИХ-аас хууль баталж, тэр дагуу Засгийн газраас шийдвэр гаргадаг бол шүүх байгууллагаас хэрэгжилтэд нь хяналт тавьж, түүнийг зөрчихөөс сэргийлдэг. гэж энэ сэтгүүлч бичжээ. Хуульч эрдэмтэд бас нэг юм бодохоор санаа байна кккк
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Монголыг авлигажсан шүүгч, прокукроруудаас салгаж чадвал энэ түүхэн ажил шүү, Улс орныг аварч байна гэсэн үг,,,МАНАН Мафи-г устгаж магадгүй л боллоо ,,,Ашгүй дээ, Ард түмэн үүнийг л хүлээж байна даа
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    Жинхэнэ дарангуйлал үнэртээд мэдрэгдээд байнаа?! Ингэж төрийн эрх мэдэл өөрсөдөд нь байсаар атал улайран зүтгэж хоморголон хандаж буй нь нэг л сэжигтэй санагдаж байна. Аливааг гбодлогогүйгээр өөрчлөх чинь нөгөө, "Буруу замаар ачаа тээвэл, буцахдаа шороо тээдэг" гэдэг л болнодоо?! Гэхдээ тэр гамшигийг та нар бус монголын ард түмэн л үздэг юмдаа?!
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    Жинхэнэ дарангуйлал үнэртээд мэдрэгдээд байнаа?! Ингэж төрийн эрх мэдэл өөрсөдөд нь байсаар атал улайран зүтгэж хоморголон хандаж буй нь нэг л сэжигтэй санагдаж байна. Аливааг гбодлогогүйгээр өөрчлөх чинь нөгөө, "Буруу замаар ачаа тээвэл, буцахдаа шороо тээдэг" гэдэг л болнодоо?! Гэхдээ тэр гамшигийг та нар бус монголын ард түмэн л үздэг юмдаа?!
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    Жинхэнэ дарангуйлал үнэртээд мэдрэгдээд байнаа?! Ингэж төрийн эрх мэдэл өөрсөдөд нь байсаар атал улайран зүтгэж хоморголон хандаж буй нь нэг л сэжигтэй санагдаж байна. Аливааг гбодлогогүйгээр өөрчлөх чинь нөгөө, "Буруу замаар ачаа тээвэл, буцахдаа шороо тээдэг" гэдэг л болнодоо?!
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    мэдэхгүй юм даа Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш ганцхан АТГ-н даргыг огцруулах ажил л хийж байх шиг байна. Монголын түүх төрийн 3 өндөрлөгийн одоо хийж байгааг ажлын зөв бурууг шүүх цаг ирэх байх. Түүхэнд муугаар у сайнаар у бичигдэх л байх
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • zochin (202.126.89.39)
    huulichid temtseh ni argagui tedniig hunduj bgss yum chin uheh gej bgaa niz zorigtoi huulich alga boljee ajlaa aldahaas aijeen
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (203.91.115.39)
    НОБГ болон дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн дарга нар арай л дэндүү тэнгэрээс унасан амьтад шиг л намайг хэн хэлхэв гэсэн шиг байх юмаа ядарсан хэдэн аврагч гал сөнөөгчдийн хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт авирлаж хамаг л гавьяа шагналыг дарга нар хүртэж байна хэн дуртай нь цалин хасаж,цалингаас янз бүрийн татаас авч шахаа хийж байна гал сөнөөгч 7 хоногт 240-360 цаг ажиллаж сард 600-700 авч бна.Цэргээ боддог дарга гэж 1ч алга бүгд л хувийн ашиг сонирхол ах дүү танил тал онцгойгоор дүүрлээ.Ерөнхий сайд шадар сайд анхаарлаа хандуулах цаг болжээ
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    43 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    53 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    59 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 23 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    22 цаг 59 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    22 цаг 59 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    23 цаг 3 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    23 цаг 16 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    23 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    23 цаг 31 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    23 цаг 38 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    23 цаг 44 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК