Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Ган-Эрдэнэ: Эх хэлээрээ сайн ойлгож чаддаггүй сурагч олон байна

2019-4-11
0
ЖИРГЭХ

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


 

-Саяхан монгол хэл, бичгийн шалгалт улсын хэмжээнд явагдсан. Шалгалтын дүнгээс танилцуулахгүй юу?

-Нийт 1600 шалгуулагч /сурагч/ шалгалтад орсноос 84 орчим хувь нь тэнцэж, үлдсэн 16 хувь буюу 2729 нь босго оноо хангаагүй. Босго оноотой болсноор сурагчдын шалгалтад хандах хандлага нь сайжирсан байсан. Өмнө нь шалгалтын үеэр унтах, хоосон материал өгөх тохиолдол их байсан. Харин энэ жилийн хувьд сурагчид мэрийлт гаргасан нь ажиглагдаж байна лээ.

-Монгол хэл, бичгийн шалгалтыг ямар агуулгын хүрээнд авсан бэ?

-Шалгалтыг уншаад ойлгох чадвар, монгол бичгийн дүрэм, монгол хэлний, эх найруулах чадвар гэсэн дөрвөн чиглэлээр авдаг. Сурагчдын нийтлэг алдсан зүйл нь монгол бичгийн чадвар сул байна. Жишээ нь Монгол бичгийг крилл бичиг рүү хөрвүүлдэг. Гэтэл сурагчдын олонх нь энэ даалгаврыг гүйцэтгэхдээ алдсан. Харин эх хэлээрээ уншаад ойлгох чадвар өмнө жилийнхтэй ойролцоо байсан. Нөгөөтэйгүүр, сэдэв, зорилгоо ойлгоогүй, баримт ишлэлээ оновчтой сонгоогүй зэрэг алдаа ажиглагдсан. Түүнчлэн зохион найруулах чадвар өмнөх жилтэй харьцуулахад өссөн шалтгаан нь босго оноотой болсонтой холбоотой. Өмнөх жилүүдэд “Босго оноогүй юм чинь шалгалтад ороод л болоо” гэсэн байдлаар ханддаг байсан.

-Монгол бичгээр уншаад ойлгож, хөрвүүлэх чадвар өмнөхтэй харьцуулахад сайжирсан байна уу?

-Эсрэгээрээ. Унших, хөрвүүлэх чадвар өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан байна лээ. Энэ жилийн хувьд бичмэл байдлаар хөрвүүлэх эх өгсөн. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа сурагчид Монгол бичгийн төрөл бүрийн бичвэр унших чадвартай байх ёстой. Тиймээс бидний өгсөн бичмэл эх хүнддээ орохгүй.

-Шалгалтад хамрагдагчид дунджаар хэдэн оноо авсан бэ?

-Улсын дундаж оноог 100 хувь гэж тооцвол 64 хувьтай байсан.

-Шалгалтандаа тэнцээгүй сурагчид дахин шалгалт өгөх боломжтой юу?

-Энэ сарын 20-ны өдөр дахин шалгалт зохион байгуулах тов гарсан. Шалгалтад тэнцээгүй болон хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтаа өгч чадаагүй сурагчид хамрагдах боломжтой. Хамгийн гол нь дөрөвдүгээр сарын 15-аас өмнө бүртгүүлсэн байх ёстойг анхаарах хэрэгтэй.

-Хэрвээ дахин шалгалтдаа тэнцэхгүй бол яах вэ?

-Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтандаа орох боломжтой. Харин ирэх 2020 онд жилээс монгол хэл, бичгийн шалгалтдаа тэнцэж байж их, дээд сургуульд элсдэг журам үйлчилж эхэлнэ. Учир нь дараагийн шатны боловсрол эзэмшихэд эх хэлний боловсрол шаардлагатай тул энэ шаардлагыг хангахгүй байна гэж үзэх юм. Мөн монгол хэлээрээ зөв найруулж, бичих чадваргүй, сайн ойлгож чадахгүй сурагч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдэд багаас нь гадаад хэл сургах нь төрөлх хэлээрээ ойлгож, ярьж чадахгүй болгож байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулга хүнд байна гэсэн шүүмжлэл өнгөрсөн жилүүдэд гарсан. Энэ жилийн хувьд ямар байх вэ?

-Энэ жилийн гол онцлог нь цөм хөтөлбөрөөр сурсан анхны төгсөгчид төгсөнө. Мөн заавал судлах хичээлийг сонголттой болгож өгснөөрөө онцлого. Энэ жилийн хөтөлбөр хүнд, хөнгөн гэхээс илүүтэй заавал судлах хичээлийн хүрээнд боловсруулна. Мөн жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдөр ямар агуулгаар шалгалтыг авах эсэхийг нээлттэй зарладаг. Өөрөөр хэлбэл, бүлэг, сэдвийг нь нээлттэй болгоно гэсэн үг. Гэтэл шалгуулагчид зөвхөн ахлах ангийн сэдэв ирнэ гэж буруу ойлгодог.

-Тэгэхээр хэд дүгээр ангийн хичээлийн агуулгаас шалгалтад оруулж магадгүй гэсэн байх нь ээ?

-Яг тийм. Жишээлбэл, зургадугаар ангид үзсэн хичээлийн агуулга ч ирж болно. Тиймээс сэргээн санах даалгаврыг сайн гүйцэтгэх шаардлагатай.

-Шалгалтын хариулт задалсан асуудал жил бүр гардаг. Үүнд яаж анхаарч ажиллах вэ?

-Уг нь шалгалтын хариуг урьдчилан задлах боломжгүй. Шалгалтын сэдэв нээлттэй болсон. Зарим агуулга нь элсэлтийн ерөнхий шалгалтаас ч ирж болно. Тэгэхээр өнгөрсөн оноос эхлэн шалгалтын даалгаврыг нээлттэй болгосон. Энэ утгаараа түлхүүр үгийг задлана гэдэг асуудал гарах боломжгүй.

-Шалгуулагчид анхаарах шаардлагатай зүйл юу байна вэ?

-Хариултын хуудастайгаа сайн ажиллан хувийн бэлтгэл ажлаа базааж, шалгалтаасаа хоцрохгүй байхыг анхаарах хэрэгтэй. 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.216)
    монгол хэлээ мэднхгүйгээр сурах боломжгүй.Иимээс бага ангид гадаад хэлииг заахгүй байх хэрэгтэй.Эх хэлээрээ ярьж бичиж сураагүй цаашаа аль ч тохиолдолд явцгүш дээ. энэ хувиин англи хэлнии гадаад хэлнии бага мургуулиудыг хаах зѳв шүү.4.5-р ангиас заах
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    6 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    7 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    15 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    21 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    38 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    48 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    55 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    57 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 4 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    1 цаг 13 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 17 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    1 цаг 37 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    16 цаг 48 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 56 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    17 цаг 12 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    17 цаг 18 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    17 цаг 22 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    18 цаг 36 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 38 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    19 цаг 50 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК