Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх олимпийн дараах гуниг

2019-4-11
0
ЖИРГЭХ

Арлын Япон улс 127 сая гаруй хүн амтай. Үндэсний спорт нь сүмо. Манайхаар үндэсний бөх. Ялгаатай нь, үндэсний бөхөд зөвхөн монголчууд барилдах бичигдээгүй хуультай байдаг бол сүмогийн дэвжээнд орон, орны төлөөлөл хүч сорих нь нээлттэй. Үүгээр 1500 жилийн түүхтэй сүмогийн холбоо өдгөө мэргэжлийн гэсэн тодотголоо улам тодруулж, хөгжлийн шинэ шатанд гарахаар хичээж явна. Гэвч жүдогийн татамид “хаан”-ы хэмжээнд үнэлгээтэй японууд үндэсний спорт болсон сүмогийнхоо дэвжээнээ гялалзаж, гялтайсан амжилтгүй л явна. Эсрэгээрээ Хэйсэй эриний их ёкозүна гэсэн хүндтэй алдрын эзэмшигч нь тэд биш монголчууд байж тэр хэрээрээ сүмогийн хөгжлийг тодорхойлж байна.

Өдгөө мэргэжлийн сүмод 13 орны нийт 634 бөх хүч сорьж байгаа тухай тоо баримт бий. Тэдгээрээс 24 нь Монгол. Үүний хоёр  нь ёкозүна. 2004-2007 оныг хүртэл Асашёорюү Д.Дагвадорж сүмогийн дэвжээн дээрх цорын ганц ёкозүна байсан бол энэ тоо 10 жилийн хугацаанд Хакухо, Харумафүжи, Какүрюү нараар эгнээгээ тэлж гурав дахин өссөн нь энэ.

Үүнээс сүмогийн түүхэнд урд хожид үзэгдэж байгаагүй олон амжилтыг гаргаж, өнөөг хүртэл хэний ч яваагүй замаар өөрийн мөрийг гаргаж, түүхээ бичиж яваа нь Хакухо М.Даваажаргал.

Энэ нь монгол хүн азтайдаа сүмогийн дэвжээг эзэгнээд байгаатай холбоотой биш. Харин сэтгэлийн хаттайдаа, сэтгэлгээний адтайдаа, гартаа бяртайдаа 1500 жилийн түүхтэй сүмогийн дэвжээг 10 гаруй жилийн турш ноёрхож, энэ хугацаанд дөрвөн ч ёкозүна төрсөн хэрэг. Тэдгээрийн тод төлөөлөл нь мэдээж М.Даваажаргал. 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 настайдаа Асашёорюү Д.Дагвадоржийн араас төрсөн Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байсан тэрбээр Хару башед түрүүслнээр 42 дэх түрүүгээ хүртэж, хамгийн олон ялалт авсан бөхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.

Өмнө нь озэки Кайо 1988-2011 оны хооронд 1047 даваа авснаар дээд амжилтыг эзэмшиж байсан бол Хакухо 1120 болгон ахиулсан юм. Хакухогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан шинэчлэх зорилго тавьсан. Тэрбээр долдугаар сарын башёд Кайогийн амжилтыг ахиулсан нь энэ. Харин аварга цолтой хамгийн олон башёд барилдсан амжилтыг ёкозүна Китаноүми 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг бол Хакухогийн хувьд Хару башёд зодоглосноор 70 дахь нь боллоо.

“Магадгүй” Хакухо 2020 он хүртэл сүмогийн дэвжээнээ зодогловол 1500 жилийн түүхтэй Японы үндэсний спортын хамгийн, хамгийн гэсэн тодотгол бүрийг эзэмшдэг цор ганц монгол хүн болохыг үгүйсгэхгүй.

Магадгүй гэдгийг зориуд хашилтад хийсэн нь шалтгаантай. Юу гэхээр саяхан Хакухо М.Даваажаргалын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтэй холбоотой. Сүмогийн их аваргын энгийн хэрнээ, хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндсөн уг нэвтрүүлэг улс төрийн халуунд дуниартаж, үзэх юмгүй болтлоо цангасан үзэгчдийн ярианы сэдэв болж, айл бүрийн хойморийг чимэх болсоор хэд хонов. Монголоос Япон, Японоос Монгол тэгээд Хэнтий аймаг гээд үргэлжлэх сценари бүхий нэвтрүүлгийн агуулга бүхэлдээ монголчуудын сэтгэлд дотно туссан нь дамжиггүй. Гэхдээ нэвтрүүлгийн үеэр Хакухо М.Даваажаргал аваргын амнаас хэд хэдэн удаа хөнгөн гунигтай үг унасан нь зодог тайлах тухай байлаа.

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хэмээх монгол бөхийн босоо аварга, Бавуугийн Лхагвасүрэн хэмээх их найрагчтай ярилцах үеэр тэрээр “Болдог бол өнөө маргаашгүй зодог тайлчихмаар л байна” гэсэн арлын Японыг доргиосон их аваргын зүгээр ч нэг цээжнээсээ гаргасан үг биш гэдэг нь ойлгомжтой.

Харин сүмо хэмээх мэргэжлийн талбарт туулж өнгөрүүлсэн он жилүүд нь аваргыг элээсээр, эцэст нь ийм бодолд автуулсан гэлтэй. Гэхдээ 2020 оны Токиогийн олимпийн наадмын Монгол Улсын элчээр томилогдсон болохоор тэрхүү бодлоо өнөөдөртөө таягдан хаяж, тэсвэр хатуужил дундуур явахаа тэрээр битүүхэндээ хэлнэ лээ. Дээрээс нь, 1964 оны Токиогийн олимпийн дэвжээнээ түүний аав дархан аварга, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат хэмээх эрхэм гарч байсан учраас түүнээс 56 жилийн дараа Монгол Улсын элчээр оролцох  нь түүний эрхэм зорилго гэдгийг хүүгийн хувиар хэлсэн юм. Ингэхдээ энгийн нэг элч бус сүмогийн их аваргын хувиар оролцох нь 2020 он хүртэл зодог тайлахгүй байх шалтгаан гэдгийг тэрээр нэг бус удаа тодотгосон.

Гэхдээ аваргын энэ үг нэвтрүүлгийн гол агуулга байсангүй. Харин “Өглөөний хөх луу” нэрээрээ сүмогийн ертөнцийг доргиож, чичрүүлж, бас чимж асан 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Хакухог иргэншлээ солих зайлшгүй шаардлагатай гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд тодотгосонд оршиж байв. Монгол хүн сүмогийн ертөнцөд дэвжээний ояката буюу өөрийн дэвжээтэй болохын тулд заавал тухайн улсын иргэн байх шаардлагатай нь Японы, энэ спортын яаж ч баллуурдаад арилашгүй дүрэм. Яг ийм шаардлагын хүрээнд хамгийн анх Кёкүтэнхо Н.Цэвэгням иргэншлээ сольж түүний замналаар Токитэнкү А.Хүчитбаатар явсан нь саяхан. Харин энэ удаад сүмо хэмээх 15 зууны түүхтэй мэргэжлийн спортын тод өнгө нь болж, түүхийг нь шинэчлэж бичиж яваа дархан аваргын хүү Хакухо иргэншлээ солих, солихгүй тухай аман ярианд Асашёорюү Д.Дагвадорж цэг тавьсан хэрэг. Магадгүй зодог тайлах бодолтой байгаа ч Токиогийн олимпид Монголын ёкозүнагийн хувиар оролцох хүсэлтэй буйгаа нэг бус удаа илэрхийлсэн Хакухогийн үгийн учиг үүнд байж болох. Ямар ч байсан аавыгаа болон монголчуудаа төлөөлөх чин хүсэл эрмэлзлэл нь түүнийг зодог тайлах хараахан болоогүйг өдөр бүр “сануулах” болсныг нэвтрүүлгийн үеэр хэлсэн Хакухогийн үг бэлхнээ гэрчлэх мэт.

Гагцхүү Токиогийн олимпийн дараа Монголын домог болсон нэгэн агуу хүчтэний хүү Наран улсын иргэн болох нь цаанаа л хөнгөн гуниг төрүүлэх шиг.

Хамгийн гол нь, монголчууд бид амархан баярладаг шигээ амархан гуньж гутардаг гэмтэй. Цаашлаад тэрхүү гуниг гутрал нь бусдыг хараан зүхэх, шүүмжлэх аястай болж өөрчлөгдөх нь хурдан. Тийм байлаа ч хувь хүний үзэл бодлыг шүүмжилж, чичлэхээсээ илүүтэй хүндэтгэлтэй хандах нь бид бүгдийн сэтгэл зүрхнээсээ хайх эхний алхам билээ.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.126.89.174)
    Saikhan Mongol zaluu shuu
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • B.Buyanzaya (66.181.161.120)
    Ih avraga gedgiig chin delhii dayaara medne shuude irgenshil solih ni arai bolohgui asuudal shuu
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Аралын японы дэвжээнд хэн хүчтэй бас чадалтай чансаатайг нь бид ч тэд ч харлаа үзлээ дуурслаа. Үнэхээр л гайхам аврага юм да. Ахиад ч ялалтууд байж л байгаа да (202.126.88.36)
    1111
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.108.234)
    Сумогийн үнэмлэхүй түүхэн аварга дэвжээтэй байлгүй болохгүй, шувуунд нисэж яваад үхэх сайхан гэдэг биз дээ. Өвгөн буурал болтол Монголдоо Монголчууддаа мөн ч их тус болно доо, сайхан аварга. Иргэншил бол бичиг баримт , эх орноо хайрлана санана , эцгийн гэртээ харьж ирнэ , гэдэг тусдаа ойлголт.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Иргэн (124.33.214.177)
    Одоо боллоодоо?! Гэтэлээ л аваргалалдаа?! Их аваргаа?! Түүнийг хэнч үргээхшүй хэн ч хорьж дмйлэхгүйшдээ?!
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.186.41)
    Мундаг аварга шүү. Үзээгүй болохоор бид мэдэж, мэдрэхгүй л дээ. Хүссэн хүн болгон хүрдэг амжилт биш болохоор хүнд, хэцүү даваа гэдгийг ойлгохоос өөр яахав дээ. Аварга даа улам их амжилтыг хүсье. Иргэншил энэ тэр бол бараг 13 дахь асуудал шүү дээ...
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.184)
    Амжилт монгол хүн гэдгээрээ мөнхөрч үлдэнэ ояката болоод дэвжээ байгуулвал сумо сонирхдог монгол залууст хэрэгтэй юм даа
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • амжилт хүсье (122.201.22.245)
    ИРГЭНШИЛээ солиод ч монголоороо л дуудуулна даа
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.24.117)
    Даваажаргал маань хэзээд Даваажаргал гэдэг Монгол эр хэвээрээ гайхагдсаар явах нь гарцаагуй ээ. Энэ Монгол хуугийн иргэншил хаанахынх байх нь ялгаагуй ээ. Даваажаргал бол уг ургийн монгол. Даваажаргалын оюун бодол, сэтгэл, цохилох зурх нь ямагт монгол. Тэр бол Монголоо гэсэн, нутгаа гэсэн, монголчуудаа гэсэн Монгол. Тэр солигдохгуй ээ, тэр хувирахгуй ээ.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Сэтгүүлч ээ! (150.69.34.101)
    Гоё бичсэн байна шүү. Улам хичээгээрэй, амжилт~!!!
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    6 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    7 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    15 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    21 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    38 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    48 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    55 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    57 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 4 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    1 цаг 13 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 17 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    1 цаг 37 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    16 цаг 48 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 56 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    17 цаг 12 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    17 цаг 18 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    17 цаг 22 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    18 цаг 36 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 38 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    19 цаг 50 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК