Тайландын Бангкок хотноо Ази тивийн 2019 аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Узбекистаны Ш.Рахимовтой мөнгөн медалийн төлөө тулалдаж ялснаар Ази тивийн аваргын алтан медалийн төлөө өнөөдөр өрсөлдөхөөр боллоо.
Тэмцээний өчигдрийн тоглолтод манай багаас эмэгтэй 4, эрэгтэй 2 тамирчин рингэнд гарч тулалдсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө бүгд ялагдаж хүрэл медаль дээр буусан юм.
Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг гэмтлийн улмаас өчигдөр рингэнд дээр гараагүй. Түүний хүрэл медаль хүртэх бөгөөд хувьд чансаагаараа 64 кг жиндээ дээгүүрт байгаа учраас дараа дараагийн тэмцээнд олимпын эрх авах бүрэн боломжтой юм.