Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Элбэгзаяа: Сэтгүүлзүй хэн дуртай бүхний хийдэг ажил биш

2019-5-03
0
ЖИРГЭХ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлөөс “Редакторуудын зөвлөгөөн”-ийг өчигдөр зохион байгуулсан юм. Зөвлөгөөний үеэр нийтийн хэрэгцээнд нэвтрээд нэг жилийн нүүр үзэж буй монгол хэлний зөв бичих дүрмийн “Журамласан толь”-ийн талаар багагүй маргаан дэгдсэн юм. Ингээд тус толь бичгийг боловсруулахад гишүүнээр ажилласан “Хүмүүн бичиг” сонины Ерөнхий эрхлэгч, судлаач Б.Элбэгзаяатай цөөн хором ярилцсанаа хүргэе.


 

-Ц.Дамдинсүрэнгийн  “Монгол үсгийн дүрэм”-ийг монголчууд нийтээр дагаж мөрдөж ирсэн. 2015 онд Монгол хэлний тухай хууль баталсны дараа “Журамласан толь”-ийг баталсан. Ингэснээр “ Хэл бичгийн дүрэм өөрчлөгдсөн”, “Энэ нь буруу, энэ нь зөв” гэдэг маргаан дэгдээд байна. Энэ талаар “Редакторуудын зөвлөгөөн”-ий үеэр ч яригдсан.  Иргэдийн зүгээс Ц.Дамдинсүрэнгийн толь бичгийг нийтэд хэвшүүлэх тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байсан гэдэг шүүмжлэлийг хэлж байна лээ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Монгол хэлний зөв бичих дүрмийн “Журамласан толь”-ийг боловсруулахад 17 эрдэмтэн оролцсон. Тэднийг ганц би ганцаараа төлөөлж ярих нь зүйд нийцэхгүй болов уу. Тиймээс зөвхөн өөрийн өнцгөөс хариулахад Ц.Дамдинсүрэнгийн толь бичигт тусгагдсан 18 мянган үгийг бүгдийг нь “Журамласан толь”-д оруулсан. 1983 оноос хойш Монголын хэл, бичигт маш олон үг шинээр нэмэгдэж, үгсийн сан 38 мянга болж баяжсан. Эдгээрийг нэмээд дээрх толь бичгийг гаргасан. Иргэд “Журамласан толь”-ийг сайн уншиж, танилцах хэрэгтэй.

-Хэвлэл мэдээллийн байгууллагын “Редакторуудын зөвлөгөөн”-ий үеэр “Журамласан толь”-ийн талаар багагүй маргалдсан. Та судлаач хүний хувьд энэ толийг олон нийтэд хүргэхэд юуг анхаарч, яаж ажиллах ёстой гэж харж байна вэ?

-Хүн бүр эх хэлээ дээдэлж, зөв бичих ёстой. Ингэж байж л бүх нийтэд хүрнэ. Иргэн хүний өөрийн хариуцлагаас их зүйл шалтгаална. Жишээлбэл, миний бүтээсэн бүтээл уншигчдад зөвхөн бүтээл гэдэг утгаараа хүрэх ёсгүй. Өөрөөр хэлбэл, би Монгол хэл бичгээр бүтээл туурвиж, уншигчдад хүрэхдээ зөв бичгийн дүрэм ямар байх ёстойг бүтээлээрээ дамжуулж харуулах ёстой. Сэтгүүлзүй хэн дуртай бүхний хийдэг ажил биш. Номын дууг нь сонсч байж ажилладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн үүднээс энэ ухамсрыг дотооддоо бясалгаж байж уншигчдад хүргэх нь зүйтэй.

-Та хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргадаг нийтлэг алдаанд мониторинг хийж үзсэн үү?

-“Редакторуудын зөвлөгөөн”-д би хоёр дахь удаагаа оролцож байна. Анхдугаар зөвлөгөөнд оролцох үед “Журамласан толь” хэвлэгдээгүй байсан учир “Юун дээр голчлон алдаж байна вэ” гэдэгт зохих ажиглалт хийж, илтгэл тавьсан. Энэ жилийн зөвлөгөөнд “Журамласан толь” хэрэглээнд нэвтрээд нэг жил болох гэж байна. Тиймээс нийтийн хэрэглээнд нэвтрэх явц ямар байна вэ, иргэд хэрхэн хүлээж байна вэ гэдэгт тодорхой хэмжээний судалгаа хийж танилцуулаач гэж намайг дахин урьсан. Түүнээс биш би яг энэ чиглэлээр дагнаж судалгаа хийж үзээгүй.

-Зөвлөгөөний үеэр шинэ залуу сэтгүүлчид хэл бичгийн дүрэм мэдэхгүй байна. Алдаатай бичиж байна. Энэ нь боловсролын тогтолцоонд монгол хэл, уран зохиолын хичээлийг хангалттай хэмхжээнд заахгүй байгаагийн нэг хэлбэр гэсэн шүүмжлэл гарсан. Та “Хүмүүн бичиг” сониныг эрхлэн гаргадаг.  Таны харснаар шинэ залуу сэтгүүлчид зөв бичгийн дүрэм хэр сайн мэдэж байна вэ?

-Манай сонин Монголд хэвлэгддэг бусад сониноос онцлогтой. Та ч өөрөө мэднэ. Үндэсний Монгол бичгээр хэвлэгддэг цор ганц сонин. Энэ утгаараа Монгол бичгийг маш сурсан сэтгүүлчийг ажилд авдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинээр хоёр сэтгүүлч ажилд авсан. Нэг нь жилийн өмнө, нөгөөх нь хэдхэн сарын өмнө ажилд орсон гэдэг утгаараа туршлага нимгэн байх нь зайлшгүй. Энэ нь бага зэрэг бэрхшээлтэй байна. Монгол бичгийн мэдлэгийн хувьд 10, 20 жил ажилласан бидэнтэй яаж дүйцэх вэ. Толиноос үг харах шаардлага гарна. Нөгөөтэйгүүр, сэтгүүлзүй бол шууд бэлэн бүтээгдэхүүн дээр ажилладаг салбар биш. Өнөөдөр сэтгүүлчид алдаатай бичлээ гэж шүүмжилж байна. Гэхдээ өнөөдөр алдаатай бичлээ гэж шүүмжлүүлсэн сэтгүүлчид 10 жилийн дараа маш чамбай сэтгүүлчид болно. Ажлын талбарт туршлага хуримтлуулдаг.

-Тантай уулзсаных үндэсний Монгол бичгийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Монгол бичгийн хувьд крилл бичигтэй ялгаагүй зөв бичгийн дүрэм дээр багагүй шүүмжлэл гардаг. Хайнаа хагалсан толь бичиг гаргасан юм болов уу?

-Монгол бичиг нь крилл бичгийг бодвол зөв бичгийн дүрэм нь цомхон. Миний бодлоор дэвсгэрлэх, холбох, ялгах гэсэн гурван үндсэн дүрэмтэй. Үүнээс салбарласан дэд дүрэм бий. Ингээд л болоо. Хамгийн гол нь үгийн үндэс, язгуураа мэддэг байхад алдаатай бичихгүй байх боломжтой. Монголчууд 1000 жилийн турш хэрэглээндээ тааруулж, усыг нь шахаж, тосыг нь үлдээсэн бичиг шүү дээ. Харин крилл бичгийн хувьд 70 жилийн түүхтэй. Ингэхдээ монгол хэлний олон аялгуунаас ганцхан аялгуунд нь тааруулж, зохиосон. Тиймдээ ч байнга маргаан дагуулдаг. Үндсэн дүрэм байлаа гэхэд үүний гажилт гээд дахиад нэг дүрэм баталдаг. Ингэсээр байгаад 200 гаруй дүрэмтэй болсон байна. 1990-ээд оны үед Монгол бичгээ эргэж сэргээх үү, яах уу гэж их маргасан даа. Энэ үед Монгол бичгээр бичиж чадах хүн бараг байгаагүй. Гэтэл Өвөрмонголчууд огт таслалгүй хэрэглэж ирсэн учраас алдаагүй бичдэг байсан. Одоогоос 20-иод жилийн өмнө гэсэн үг. Өнөөдөр энэ байдал эргээд байраа сольж байна.

-Яагаад?

-Өвөрмонголчуудын олонх нь Монгол бичгээрээ бичиж чадахаа байсан. Яагаад гэвэл жинхэнэ үнэн зөвөөр нь бичдэг байсан ахмад үе нь хорвоогийн жамаар цөөрч, залуу үе нь залгамжилсан. Гэтэл залуу үе нь төдийлөн бүрэн дүүрэн сурч амжаагүй юм байна. Жишээлбэл, бид С.Шагжийн толь бичгийн дагуу монгол үгээ үгээ зөв бичиж байна. Ташрамд дурдахад, С.Шагж гуайн толь бичиг нь Монгол бичгийн журамласан толь бичиг юм шүү дээ. Ганц дутагдалтай зүйл нь үгийн тоо цөөнтэй. Цаг үеийн шаардлагаар шинээр бий болсон үгс энэ толь бичигт байхгүй гэсэн үг. Тиймээс тольд тусгасан үгсийн нөөц боломжоороо алдаагүй бичиж чадаж байна. Гэтэл Өвөрмонголчуудын бичгийн мэдлэг нимгэрэнгүүт өөрсдийн мэдлэгийн хүрээнд Монгол бичгийн журамласан толийг гаргасан. Энэ нь Өвөрмонголчууддаа л зөв. Ийм зөрчил бий.

-Хэдхэн жилийн дараа үндэсний Монгол бичгийг хэрэглээнд нэвтэрнэ. Гэтэл цаг үеийн шаардлагаар маш олон үг шинээр нэмэгдсэн. Таны хэлснээр С.Шагжийн толь бичиг цөөн үгтэй. Хэрвээ Монгол бичиг нийтийн хэрэгцээнд нэвтэрвэл цаг үеийн шаардлагыг хангаж чадах болов уу?

-Монгол бичгийн үгсийн сан цөөн, цаг үеэ гүйцэхгүй гэж олон иргэн ярьдаг. Ийм зүйл байхгүй. Монгол хэлэнд дан монгол үг байдаггүй. Төвд, хятад, орос үгнээс гадна сүүлийн жилүүдэд англи үгний үгсийн сан нэмэгдсэн. Жил ирэх тусам үгсийн сан баяжиж байна. 400 жилийн өмнөөс Монгол бичгээр гадаад үгийг бичих дүрэм, үсэг нь бий болсон.

-Яагаад ингэж асуусан бэ гэхээр гадаад үгийн араас “ийн”, “ын” алийг нь залгах вэ гэдгээс эхлээд эргэлзээ дагуулсан зүйл олон бий. Энэ утгаар нь асуусан юм?

-Эргэлзэх нь аргагүй. Эргэлзэх ч ёстой. Хэрвээ иргэд яаж бичихээ мэдэхгүй бол “Журамласан толь”-ийг сөхөж хар. Худалдаж авч чадахгүй бол интернэтэд үнэгүй байршуулсан байгаа. Таны асуултын хувьд Монгол бичигт гадаад үгийг бичих хоёр тогтсон ёс байдаг. Нэгдүгээрт, монгол хэлэнд олон зуун жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн үгийн хувьд нэг өөр. Жишээлбэл, “банк”, “комисс” гэдэг үгийг бичихдээ “к” үсгийг “х” үсгээр бичдэг. Ингэж идээшүүлсэн уламжлал бий. Харин цаг үеийн шаардлагаар шинээр бий болсон үг буюу “компютер”, “групп” зэрэг үгийг тухайн хэлэнд яаж бичигддэг тэр бүтцээр нь бичнэ. “Жордан” гэдэг үг байлаа гэхэд гадаад “ж” үсгээр нь бичих байдлаар ялгадаг гэсэн үг. Гэтэл Монгол бичгээр математикийн ном хэвлэж болохгүй гэсэн. Тийм зүйл байхгүй. Шинжлэх ухааны хэлээр латинаар бичигддэг үгийг түүгээр нь бичье гэсэн шүү дээ. Латин үсгээр огт бичихгүй гээгүй. Математикийн томъёог томъёогоор нь оруулахад ямар ч асуудал байхгүй. 2015 онд Монгол хэлний тухай хууль батлагдах үед крилл бичгийг хэрэглээнээс хасах мэтээр ойлгосон. Тийм биш. 2025 оноос зэрэгцүүлж хэрэглэх юм. Аль нэгийг нь илүү үзэхгүй. Цаг үеийн шаардлагыг хангаж байвал хоёуланг нь хослуулаад явна. Монгол бичгийг дангаар нь хэрэглэх нөхцөл боломж бүрдсэн гэвэл дангаар нь хэрэглэнэ. Эсвэл крилл нь дээр юм гэвэл криллээ сонгох биз. Цаг хугацааны шалгалыг хэн даван туулснаар нь тухайн үеийн төр засгаас энэ асуудлыг шийдэх байх. Түүнээс биш үнэхээр нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй бол заавал хүчлэх хэцүү шүү дээ. Ийм л зарчмаар энэ хуулийг баталсан.

-“Хүмүүн бичиг” сонин Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Нийтдээ хэдэн уншигчтай вэ?

-4000 гаруй захиалагчтай. Захиалгын оргил үеэр 7000 хүрдэг. Эдгээрийн 70 орчим хувь нь арван жил, их дээд сургуулийн оюутан.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (188.155.76.116)
    hen durtai ni ch yu um be, gehdee yneheer setgyylchid hel yaria muutai, medlegiin hyree dendyy dooguur, sudalgaa muu hiideg geh met olon aldaa haragddag, yadaj asuult tavihdaa yneheer utgagui har yarianii heleer asuuna, yg ogyylberee dutuu helj asuuna gertee yarj baigaa um shig, chigelel um baihgui medelg ih muu bicsen survaljilsan umnuud, yalanguya asuult roriinhonoos asuuhdaa dendyy ongoz geh met,,,,
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • Уншигч (202.21.96.74)
    "СЭТГҮҮЛЗҮЙ ХЭН ДУРТАЙ БҮХНИЙ ХИЙДЭГ АЖИЛ БИШ" - ингэж хадуурахаа боль л доо. Эмчийн ажлыг хэн дуртай нь хийх үү? багшийн ажил? нябогийн ажил? Сэтгүүлчийн ажил юугаараа ялгаатай юмб? дашрамд, сэтгүүлзүйг хийнэ гэж байхгүй л дэ. Сэтгүүлзүй бол салбар, мэргэжил нь сэтгүүлч. Багш нар одоо "боловсрол судлалыг хэн хүн хийдэг ажил биш" гэж ярих уу? Багшийн ажлыг л гэх биз. Нээрээ, бас хүүхэд харах ажлыг, тоосго өрөх ажлыг, цоож засах, гал унтаар ажлыг ч бас хүн бүр хийгээд байхгүй л дэ. Та дэмий юм хэлжээ.
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    13 цаг 39 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    13 цаг 47 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    14 цаг 3 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    14 цаг 9 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    14 цаг 13 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    15 цаг 27 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    15 цаг 29 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    16 цаг 41 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    16 цаг 44 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    16 цаг 44 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    16 цаг 47 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    19 цаг 12 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    19 цаг 24 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    19 цаг 25 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    19 цаг 32 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    19 цаг 50 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    19 цаг 53 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    19 цаг 59 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    20 цаг 9 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    20 цаг 17 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК