Албан тушаалаа ашиглан авлига авсан хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох хэргийг өнгөрсөн мягмар гарагт хэрэгсэхгүй болгосон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг хэрэгт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хамааралтай хэмээн яригдаж эхлээд байна. Уг асуудалтай холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та Э.Аззаяа, Н.Баярсайхан нартай хувийн харилцаатай байсан уу?
-Хувийн харилцаатай байсан зүйл байхгүй.
-Тэрбум гаруй төгрөгийн авлигын хэрэг хаагдчихаж байгаа нь хэр шударга юм бэ?
-Авлигын хэрэгт хариуцлага хамгийн чанга байх ёстой. Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хууль дээр оруулсан өөрчлөлт бол хээл хахууль, авлигын хэрэгт өндөр хариуцлага хүлээлгэдэг болгосон.
-Тэгээд яагаад хулиа дагахгүй байгаа юм бэ?
-Би яаж мэдэх юм бэ.
-Э.Аззаяа нарын байцаагч нь тэр мөнгийг таныг хэрэглэсэн гэж хэлсэн гэсэн мэдээлэл байна?
-Тэр хүмүүсээсээ асуу.
-Та энэ хэрэгт холбогдсон Н.Баярсайхантай их сургуулийн ангийн найз юм уу?
-Тийм.
-Тэднийг шалгагдаж эхэлснээс хойш уулзсан уу?
-Үгүй.
-Та Хууль зүйн байнгын хороон дарга байхдаа хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж, өөрөө санал гаргаж байсан гэж өчигдөр Хууль зүйн дэд сайд ярьж байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Аливаа хэрэг маргаан шүүх дээр очоод процесс нь зогсдог байсныг болиулж, үргэлжлүүлдэг болгосон.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)