УИХ-ын даргын 2019.03.15-ны өдрийн 59 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт “Шударга бусын хонгилд Хэлмэгдэгсдийн холбоо”-ноос албан бичиг хүргүүлжээ.
Уг бичигт “АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурц хувийн өс хонзонгийн сэдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн шууд удирдлагад ажиллаж байсан Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар асан Ц.Нямдорж, мөрдөн байцаагч комиссар Д.Золжаргал, комиссар Ч.Жаргалбаатар болон нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг, О.Гэрэл нараар ЭХХШ тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал мөн шинжээч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ч.Энхтайван, Д.Алтанцэцэг, НМХГ-ын СХШ-ын улсын байцаагч Б.Алтантуяа, ТЕГ-ын улсын байцаагч Н.Ганбаатар, ҮАГ-ын аудитор Ц.Сугармаа нарыг эрхшээлдээ оруулан санаатайгаар илт хуурамч дүгнэлтүүд гаргуулжээ.
Улмаар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Г.Буяннэмэх, Д.Болдбаатар, И.Ганбат нарт нөлөөлж иргэн Д.Энхбат, Б.Жаргал нарыг эрүүдэн шүүж, хилс эрүүгийн хэрэг үүсгүүлэн шүүхээр хорих ял оноолгосон мөн иргэн Б.Ганхуягийн иргэний хэргийн маргааныг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж эрүүгийн хэрэг болгох ажиллагааг зохион байгуулах ажиллагаанууд хийж байсан Говьсүмбэр аймгийн орлогч прокурор асан н.Энхтүвшин, Ерөнхий прокурорын орлогч асан Ё.Сагсай нарын гэм буруутай үйлдлийг мөн Б.Ганхуягийн амь насыг хороолгохоор захиалга өгсөн гэх хэрэг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 5 байцаагч солигдон шийдэгдээгүй хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Э.Базар, Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Т.Жавхлантөгс нар шийдвэр гаргахгүй удааж байгаа гомдол зэрэг ЭХХШТ хуулийг ноцтой зөрчсөн дээрх хуулийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын хууль бус үйлдлүүдэд ажлын хэсгийн дүгнэлт гарган, ЦЕГ-ын МБА-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс болон УЕПГазарт уламжилж өгөхийг хүссэн албан бичгийг хохирогчдын өргөдөлийн хамт хүргүүлжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)