Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн хэрэгждэггүй заалт буюу сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ?

2020-2-10
0
ЖИРГЭХ

Жимсээ 10 нас хүрэх үед аав нь нас барж, удалгүй ээж нь өөр хүнтэй суусан. Харамсалтай нь, эх, охин хоёр тийм ч сайхан хувь тавилантай байсангүй. Хойт эцэг нь архи уухын дээр охиныг байнга зодно. Ээж нь зодуулахаас айсандаа харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлна. Хойт эцгийнх нь аав гэх хөгшин бий. Хоёулаа нийлээд байнга ,архи ууна. Ингэх тоолонд охин сургууль дээрээ өнжихийг хүснэ.

Учир нь охин зодуулахаас биш харин эцэг, хүү хоёрын бурангуй хүслийг хангахаас гутаж, айсандаа гэрээсээ зугтахыг хүсдэг байжээ.

Архичин эцэг, хүү хоёр Жимсээг олон жил бэлгийн мөлжлөг дор байлгажээ. Даанч тэднээс зугтаж, бас эсэргүүцэж чадаагүй аж. Ээж нь ч түүнд тусалж байгаагүй. Азаар сайн санаатай хүмүүс энэ бүх бузар булай явдлыг мэдсэнээр гэмт хэрэгтнүүд торны цаана хоригдов. Жимсээг цагдаагийн хамгаалалтад авах үед ээж нь уулзахаар ирсэн юм. 

Гэхдээ охиныгоо гэх сэтгэлээр бус харин аваал нөхрөө өмгөөлж, мэдүүлгээсээ буцахыг шаардахаар ирсэн байв.

Хууль хяналтын байгууллагаас эхийнх нь энэ үйлдлийг таслан зогсоосноор гэмт этгээдүүд торны цаана суусан. Харин Жимсээ өдгөө энгийн амьдралаар амьдрах гэж хичээж байна. Хичээж байгаа гэж хэлсэн нь “Нөхөр, хүү хоёрыг минь шоронд хийсэн бузар эм” гэж хойт эцгийнх нь ээж үглэж, хараана. Бүр зодох гэж улайрна. Ээж нь ч гэсэн “Амьдрал сүйрүүлсэн” гэж хачир нэмэрлэнэ. 

Охин ийм л хатуу амьдралыг туулж байна. Тэр энэ бүхнийг хаяад явъя гэхээр очих газаргүй. Бөх зүрх гаргаж гэрээсээ явлаа гэхэд гудамжид гарна. Ингэхээр биеэ үнэлэгч болох эсвэл бүр дор амьдралыг үзэх эрсдэлтэй. Тиймээс л өдөр хоногийг амь, голтой өнгөрүүлэх болж. 

Тэр ирээдүйгээ төсөөлж чаддаггүй. Яагаад гэвэл, ирээдүйн хань нь хойт эцэг болон түүний аав шиг нь хүчирхийлэгч байвал яах вэ. Хадам ээж нь өөрийнх нь ээж шиг сул дорой, үр хүүхдээ гэх сэтгэлгүй нэгэн байх вий гэсэн бодол мөнхөд хадаастай байдаг болохоор тэр. Иймдээ ч хажуугаар өнгөрөх эр хүйстэн бүрээс бэргэж, харц буруулан бөхөсхийдэг. Энэ бол түүний амьдрал. Түүний хувь тавилан гэдэгт тэр итгэдэг.

Охин ингэж мөрөөддөг. Аав нь нас бараагүй бол өдийд яаж амьдрах байсан бол гэж.

Магадгүй өмнөх шиг халуун гэр бүл дунд охин өсөж торнин, үеийнхэнтэйгээ оюутны ширээ хамтдаа тохойлдон суух байсан байх. Магадгүй, аав нь нас барсан ч ээж нь өөр хүнтэй дэр нэгтгээгүй бол яах байсан бол. Магадгүй, хүнтэй суусан ч сонголтоо зөв хийсэн бол яах байсан бол. Эсвэл буруу сонголт хийсэн байлаа ч хүчирхийллийг эсэргүүцэж, охиноо харгис хойт эцгээс нь өмөөрч хамгаалах сэтгэлийн хаттай байсан бол тэрбээр өнөөдөр эцэг, хүү хоёрын бэлгийн дур хүслийг хангагч болж хохирохгүй байсан ч юм билүү.

 

Охин энэ мэтчилэн олон зүйл боддог. Мэргэжилтэй байсан бол, дотны сайн нөхөдтэй байсан бол, үгүй ядаж наашаа гэх ах, дүү хамаатан, садан байсан бол гээд л. Түүний гомдол харуусалд хязгаар үгүй. Энэ бүхнээ даван туулах хүч хүрэхгүй юм шиг болохоор нь хааяа хатуу юм уух хүсэл төрнө. “Apхи уухаар зориг ордог гэсэн. Уугаад агсам тавьчихъя” гэж бодох шиг. Гэхдээ ингэж чадахгүй. Хэзээ нэг өдөр эцэг, хүү хүчирхийлэгчид суллагдана гэдгийг мэддэг болохоор тэр.

Тэд бол Жимсээгийн хүүхэд нас, гэнэн цагаан сэтгэл, ирээдүйд агуу хүн болох хүсэл мөрөөдөл, өөртөө болон бусдад итгэх итгэлийг, эх хүн, эхнэр хүн байх эрх гээд түүний гэх бүх зүйлийг хулгайлсан араатнууд. Шүүхээс гэмт хэрэгтнүүдэд хорих ял оноосон ч охины сэтгэл санааны хохирлыг хэрхэн багадуулах, цаашид яаж амьдрахыг нь бодолцож үзээгүй. Зөвхөн хэсэгхэн хугацаанд л гэмт хэрэгтнүүдийг түүнээс холдуулсан төдий. 

Төрөс охиныг "Цаашаа яаж амьдрахаа өөрөө мэд" гээд зөнд нь орхисон нь өнөөг хүртэл амьдралд хөлөө олж, нийгэмшиж чадахгүйд хүргэсэн байна. Түүний гундуухан амьдарч байгаад гэмт хэрэгтнүүд буруутай ч үүнээс илүү төр засаг буруутай нь үнэн юм.

Учир нь төр иргэнээ хамгаалаагүй. Төр иргэнээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөөгүй.

Үүнийх нь харгайгаар иргэд гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтарч 2018 онд хийсэн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэжээ. 

Энэ бол ганцхан судалгааны дүн. Үүний цаана бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн гээд нэмбэл санаанд багтамгүй тоо гарах нь ойлгомжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар бага болон өсвөр насандаа хүчирхийлэлд өртсөн иргэдийн олонх нь насан туршдаа сэтгэлийн шаналал тээж амьдардаг. Энэ нь амьдрах хэв маяг, нийгмийг хүлээж авахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг баталжээ.

Гэтэл шүүхээс гэмт хэрэгтэнд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оноолоо гэж алхаа цохихоос биш “Хохирогч гэмт хэргийн улмаас амссан зовлон шаналлаас болж сэтгэл санааны хохирол амссан. Энэ нь ирээдүйд ийм хор урхагтай учир нөхөн төлүүлнэ” гэсэн тогтоол гаргаж, алхаа цохисон нь нэгээхэн үгүй юм.

Өөрөөр хэлбэл, хуульд гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон байдаг. Ингэхдээ мөн л сэтгэл санаанд учруулсан хохирлыг нөхөн олгоно гэж зааж өгсөн ч харамсалтай нь, цаасан дээр хараар бичигдсэн хэдхэн мөрт төдийхнөөр мартагдаж үлдээд байна.

ЦААСАН ДЭЭР БИЧИГДЭЖ ҮЛДСЭН ГАНЦ ӨГҮҮЛБЭР

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт болон Монгол Улсын Үндсэн хуульд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх"-ийг хуульчилсан. Уг баримт бичгүүдэд “төр иргэнийхээ эрх, эрх чөлөөг зөрчихтэй, тэмцэх, хөндөгдсөн эрхийг нь сэргээх үүргийг хариуцах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэнд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг”, 19 дүгээр зүйлд төрийн “хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг” тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх; тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм.

Нөгөөтэйгүүр, НҮБ-аас дээрх зарчим, стандартыг тогтоож өгөхдөө гэмт хэргийн улмаас учирсан бие махбодын ба сэтгэцийн гэмтэл, сэтгэл зүйн хор уршиг, алдагдсан орлого, эмчилгээний төлбөр, мөн төрөөс тогтоосон нийгмийн халамжийн тогтолцооноос нөхөн төлбөр авах чиглэг, хандлагыг олон улсын түвшинд тогтоож өгсөн бөгөөд энэ утгаараа хохирсон иргэдэд хохирлыг нь барагдуулж ажиллахыг анхааруулсан байдаг.

Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улсад гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй практик” судалгааг 2012 онд хийхэд эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэсэн дүн гарчээ. 

Тиймээс судалгааны үр дүнг холбогдох сайд, дарга нарт тухайн үед танилцуулж, улмаар Хууль зүйн сайдад зөвлөмж хүргүүлсэн байдаг. Гэвч Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулж, батлахдаа дээрх зөвлөмж анхааруулгыг үл тоосны харгайгаар хохирсон иргэд дахин хохирч үлдсээр байгаа юм. 
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулиудад хохирол нөхөн төлнө гэж заасан атлаа сэтгэл санаанд учруулсан хохирлыг бодох аргачлалыг тусгайлан зааж өгөөгүй юм. Тиймдээ ч шүүхээс нотлох баримтад тулгуурласан хохирол буюу эмчилгээ, оршуулга гэх зэрэг зардалд гарсан хохирлыг баримтад тулгуурлах замаар хохирол тогтоодог жишиг өнөөг хүртэл үйлчилсээр байна.

 

Гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд учирсан хор хохирлыг нөхөн төлөх аргачлалыг хуульд тусгаж өгөөгүйн үндсэн шалтгаан нь бидэнд хуулийн энэ төрлийн туршлага байхгүйтэй холбоотой гэж зарим хуульчид тайлбарладаг юм байна.

Гэтэл бидний өдөр тутамдаа мөрдөж буй хууль, тогтоомжийг олон улсын туршлагаас хуулбарласан байдаг. Нөгөөтээгүүр, дэлхийн зарим улсад сэтгэл санаанд учруулсан хохирлын хэмжээг “дээд, доод” гэж хоёр ангилж өгсөн байдаг юм байна. Энэ утгаараа тэдний жишгийг улс орны онцлогтоо тохируулан “хуулбарлахад” гэмгүй байлтай.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд эдийн хохирлыг учруулсан хохирлын зэргээс шалтгаалж ангилсан байдаг шиг эдийн бус хохирол буюу сэтгэл санаанд учруулсан хохирлыг үүн шиг ангилж өгөхөд ч гэмгүй юм. Тиймээс хэдий болтол бид туршлагагүй гэж хйош гэдийх бэ. Тэр хооронд хэдэн алаг үр харгислалын гарт өртөх вэ. Улстөрчид болоод хуульчдын дуу хоолой хаана бэ. Цоожтой хаалганы цаана охин үрс мэгшсээр байх уу.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.131.244.210)
    хүчирлхийлэлд удаан байсан хүмүүсийн сэтгэц нь эрүүл биш болдог, ээж нь тэгсэн л байна, харин сэтгэл санааны хохирлын төлүүлдэг болмоор л байна
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • сэтгэл эмтэрмээр юм (202.21.124.134)
    ямар аймаар ээж нэртэй новш бээ. охин үрээ биш, нөхөр нэртэй араатнаа өмөөрөөд байхдаа яахав дээ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Нараа нараа (202.9.42.9)
    Тэр ээж арай л бишээ ямар ч эх хүн ийм байхгүй байлтай арай хэтрүүлэгтэй юу үгүй юу
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • эвий дээ (202.21.124.134)
    эвий дээ. өрөвдчихлөө. Хөдөө орон нутагт болсон бодит хэрэг гэсэн ш дээ. Охин амиа хорлох гэж хүртэл үзсэн гэсэн. Тэр муу ээж нь их арчаагүй амьтан.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.112)
    Сэтгэл санааны хохирлыг төлүүлэх хуулийн үндэслэл нь бий боловч шүүгч нарын тархинд тийм ойлголтыг "суулгаж" өгөөгүй учраас шүүх авч хэлэлцдэггүй юм!!!!
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
    • Шүүх ягаал авч хэлэлцдэггүй юм бол
      шүүх яагаад авч хэлэлцдэггүй мю бол. Цүнх барьсан новшнуудыг өмгөөлж хамгаалаад найгүй л юм билээ. Бүхэл бүтэн хүн доромжлуулчихаад байхад нүдээ анидаг ямар новшууд бээ
      2019 оны 05 сарын 13
  • иргэн (202.21.124.134)
    нэр төр л гэнэ. Яг үнэндээ эрүүл иргэнтэй баЯ гэвэл сэтгэл зүйг нь эрүүл хүмүүжүүлэх ёстой ш дээ. гэтэл элий балай хэдэн юмнууд УИХ-д гарчихаад нэр төрөө сэргээнэ гэж хуцна. гэтэл өчнөөн олон жил дарлуулж, хүчиндүүлдсэн хүмүүсийг болохор ТА НАРЫН СЭТГЭЛ САНАА ЯМАР ХАМАА БАЙНА гэнэ. энэ шударга ёс уу. энэ ариун явдал уу.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.21.124.134)
    сэтгэл өвдчихлөө. ямар хэцүү хрвоо бэ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    31 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    33 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 36 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК