Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар "SUPER HYPER TURBO" тэмцээнд түрүүлжээ. Тус тэмцээн нь Тайвань улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн шилдэг тоглогчид оролцож байгаа юм.

Манай улсаас Х.Хатанбаатар оролцож "Asian Poker Tour" тэмцээний SAT-1 тэмцээнд түрүүлсэн байна. Мөн SAT-2 тэмцээнд 3-р байрт орж 10,000$-ын шагнал, Main Event-д орох эрхээ авчээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан "Asian Poker Tour тэмцээний SAT 1 тэмцээнд 1-р байр, SAT 2 тэмцээнд 3-р байрт орж 10,000$-ын шагнал Main Event-д орох эрхээ авсан. 11 сарын 24-нд ITM-д орохын төлөө хичээнэ ээ" гэв.
















































