Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан

2025-11-19
0
ЖИРГЭХ

-Зарим нь тамираа тасартал зүтгэж, зарим нь хоолойгоо сөөтөл улстөржсөөр байх уу?-

Монгол бол үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Ер нь бараг бүх зүйлээ гаднаас зөөж амьдардаг ард түмэн. Энд үйлдвэрлэсэн гэхээс илүү тэндээс авчирсан зүйлстэй олон таардаг шалтгаан нь тэр. Гэвч гаднаас импортлохын тулд бидэнд валют хэрэгтэй. Хэдэн монгол төгрөг хэтэвчиндээ хийгээд хил гараа л бол бид ашиглаж чадахгүй нь бодит үнэн. Иймээс л ам.долларын ханшийн өсөлт бидний халаасыг чимээгүй тэмтэрсээр байдаг юм. Тэгвэл валют бид хаанаас олж байна вэ? Үнэндээ уул уурхайн салбар л бидэнд валют олж ирж байгаа. Өөрөөр бол ямар ч салбар алга. Нэгэн үе гаднынхан валютаа бариад Монголд хөрөнгө оруулалт хийе гээд орж ирдэг байсан ч бид эндээ улстөржиж, элдэв янзаар уулгалан дайрсаар бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Одоо тэгээд өндөр хүүтэй бонд, эсвэл уул уурхайн салбар хоёр л Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлж байна.

Валютын ханшаас хамаарахгүй зүйл гэж үгүй. Доллар нэг төгрөгөөр ханш нь өсөхөд дагаад бүх барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Зах зээл нь тиймээс хойш өөр яах ч билээ. Тэгвэл нэн таатай хандлага сүүлийн саруудад ажиглагдах боллоо. Төрийн ганц зөв бодлого төгрөгийн ханшаа хэрхэн хамгаалж болдогийг зөвхөн нэгхэн жишээгээр тайлбарлая.

2025 оны наймдугаар сар буюу одоогоос дөрөв хүрэхгүй сарын өмнө нэг ам.доллар 3594 төгрөгтэй тэнцэж байжээ. Энэ бол Монголбанкны зарласан албан ёсны ханш. “Найман шарга” дээр бол аль хэдийнэ 3615 төгрөг давчихсан байсан үе. Тэгвэл өнөөдөр Монголбанкны албан ханшаар “ноён” ногоон 3571 төгрөгтэй тэнцэж байна. Ханш нь даруй 23 төгрөгөөр суларчээ. Шалтгаан нь ердөө л уул уурхайн салбарын борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой. Харин энэ борлуулалтыг өсгөх гол түлхэц нь 2025 оны наймдугаар сард гаргасан Засгийн газрын 55 дугаар тогтоол юм. Бүр тодорхой хэлбэл, МАН-ын даргын зодооны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн “шүгэл” үлээж байна гэж “илчилдэг” нөгөө тогтоол л доо. Энэ тогтоолоос болж Монгол Улс 200 тэрбум төгрөг алдсан, Ухаа худагаас л гэхэд “Энержи Ресурс”-д 2028 он хүртэл 2.4 их наяд төгрөг алдах нь гэж халаглаад байсан нөгөө алдарт тогтоол юм. Гэвч цаг хугацаа үнэнийг тодруулж өгдөг гэдэгчлэн өнгөрсөн хугацаанд төсвийн орлого 120 тэрбумаар даруй нэмэгдэж, оны эцэст алдсан гэх 200 тэрбумыг ч давах тооцоотой байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдээд байгаа юм.

Тэгэхээр Засгийн газрын 55 дугаар тогтоол Монголын эдийн засагт бол яах аргагүй үр дүнгээ өгч чаджээ. Гэхдээ эдийн засгийн агуулгаа бодоод ганцхан компанид зориулж монополь байдал үүсгэсэн бол яах аргагүй буруутгах өнцөг. Гэвч бас л үнэнд гүйцэгдэв. Учир нь, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох энэхүү тогтоол нь зөвхөн нүүрс бус, төмрийн хүдэр, жоншны экспортод хамаарах юм байна. Мөн эдгээр ашигт малтмалыг экспортод гаргадаг компанийн тоо 400 гаруй ажээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Энержи Ресурс”-т л хамаатай тогтоол биш гэсэн үг.

Харин ч эсрэгээрээ 400 гаруй аж ахуйн нэгжээ хүндрэлээс сэргийлэх, валютын нөөц нэмэгдүүлэх, татварын бааз сууриа өргөтгөх, Уул уурхайн биржийн арилжааг сайжруулах зорилготой тогтоол юм байна. Энэ бүх зорилго нь ч биелж байгааг өсөн нэмэгдэж буй валютын нөөц, хамгийн гол нь иргэн бүрт мэдрэгдэж байгаа долларын ханшийн уналтаас харж болж байна.

Төрийн ганц зөв бодлого эдийн засагт ийм хэмжээний дэм өгч чадахыг бид Засгийн газрын 55 дугаар тогтоолоос харж байна. Тэгвэл энэхүү тогтоол яг ямар агуулгатай болоод П.Сайнзориг нарын гишүүд МАН-ын даргын зодоонд, бүр тодруулбал улстөржилтөндөө ашиглаад байсан юм бол? Тэгвэл маш энгийнээр бол Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай юм байна. Өөрөөр хэлбэл, биржийн арилжаа гэдэг хамгийн өндөр үнэ санал болгосонд нь ашигт малтмалаа зарах тухай ойлголт. Дур мэдэн, ам нөхцөлөөр байгуулсан гэрээний үнээс үргэлж 10-20 хувь өндөр дүнтэй зарагддаг нь ч өнгөрсөн хугацаанд нотлогдчихсон зүйл. Борлуулалтыг нь ил тод, нээлттэй болгож, илүү өндөр үнээр нээлттэй борлуулах л тухай гэсэн үг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ч энэ талаар тухайн үед мэдэгдэл хийж, “Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ унаж байгаа үед валютын нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдээ хүндрэлээс сэргийлэх, татварын бааз сууриа өргөтгөх, уул уурхайн биржийн арилжааг сайжруулах зорилготой”-г онцолж байсан.

Энэ бүхнээс харахад, Монгол Улсад нэг буруу зүйл тогтчихжээ. Зарим нь тамираа тасартал хөдөлмөрлөж байхад, зарим нь хоолойгоо сөөтөл улстөрждөг болчихсон байна. Юм хийж байгаа нэгнээ үргэлж буруутгаж, хийгээгүйг нь харин өмгөөлөх янзтай. Ер нь ч тэгээд алдаж, оноод ч болтугай ажил хийсэн хүн л шүүмжлүүлж, амар хялбар байдлаар чимээгүй байсан нь зүгээр үлддэг юм биш үү. Дээр нь хүссэн компаниа улстөржилтөндөө ашиглаж, мэдээлэл дутуу иргэддээ дайсан болгож хаяж өгдөг жишээ Ухаа худаг дээр хангалттай гарлаа шүү дээ.

Засгийн газрын 55 дугаар тогтоолыг улстөржүүлэхийн тулд ганцхан “MCS” гэж дайсан гаргаж ирээд хэвлэлээр баахан гөвсөн. Гэвч бодит байдал дээр энэхүү тогтоол нь нүүрс, төмрийн хүдэр, жонш гэсэн ашигт малтмалын бүтээгдэхүүнд хамаарахын зэрэгцээ энэ төрлийн бизнес хийдэг аж ахуйн нэгж Монголд 400 гаруй байгааг дээр өгүүлсэн. За больё гээд зөвхөн нүүрсээр л жишээ татахад, “Энержи Ресурс” бол нүүрсний экспорт, биржийн арилжааны ердөө арав орчим хувийг бүрдүүлж байгаа компани юм байна. Цаана нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гадна, “Хангад Эксплорэйшн”, “Тавантолгой” ХК, “МАК”, “Саусгоби”, “Өсөх Зоос”, “Хөшөөт” гэх мэт нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй маш олон компани бий. Эд бүгд нийлээд л 2025 оны эхний есөн сарын байдлаар 63.4 сая тонн нүүрс экспортлосон болохоос дан ганц “Энержи Ресурс” нүүрс зараад байгаа юм биш.

Тиймээс ч эдийн засгаа тэлж, валютын нөөцөө нэмэгдүүлж, төгрөгийн ханшаа чангаруулахын тулд цаашид 55 дугаар тогтоолын хугацааг ч сунгах ёстой юм биш үү. Хэзээ болтол тамын тогооны үлгэр шиг амьдрах билээ дээ, бид.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • OYUN (197.211.63.57)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 12 сарын 02 | Хариулах
  • Norah Lina (148.113.221.150)
    IF YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER FOR ALL KINDS OF HACKING JOBS The internet today is full of scammers. But here is some good news to everyone who has been a victim of internet scammers. You can get your money back from the scammers. If you have been a victim to internet scammers, then you should contact GEO COORDINATES RECOVERY HACKER. I have been a victim of online scams. I lost $723,000 worth of BTC. I saw where so many people recommended GEO COORDINATES RECOVERY HACKER. Hackers who have dedicated time to helping individuals to get back their money from internet scammers. Recovering lost Bitcoin can require unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers, it’s best to seek out a trusted hacker like GEO COORDINATES RECOVERY HACKER who can help you recover your funds. Am here to give glory to GEO COORDINATES RECOVERY HACKER. You guys did a great job for me. And all of this was done at an affordable price. Thanks a lot. To get in touch with the recovery hacker, you can contact them via email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram; @Geocoordinateshacker
    2025 оны 11 сарын 24 | Хариулах
  • Norah Lina (148.113.221.150)
    IF YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER FOR ALL KINDS OF HACKING JOBS The internet today is full of scammers. But here is some good news to everyone who has been a victim of internet scammers. You can get your money back from the scammers. If you have been a victim to internet scammers, then you should contact GEO COORDINATES RECOVERY HACKER. I have been a victim of online scams. I lost $723,000 worth of BTC. I saw where so many people recommended GEO COORDINATES RECOVERY HACKER. Hackers who have dedicated time to helping individuals to get back their money from internet scammers. Recovering lost Bitcoin can require unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers, it’s best to seek out a trusted hacker like GEO COORDINATES RECOVERY HACKER who can help you recover your funds. Am here to give glory to GEO COORDINATES RECOVERY HACKER. You guys did a great job for me. And all of this was done at an affordable price. Thanks a lot. To get in touch with the recovery hacker, you can contact them via email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram; @Geocoordinateshacker
    2025 оны 11 сарын 24 | Хариулах
  • Буд (64.119.29.46)
    Тухайн үед мэдлэггүй хий улс төржөөд бна жагсаалт гэж дарга хүний тавьсан гишүүд хий хоосон улс төржөөд эзэнээ хамгаалаад л бсан шүү дээ одоо үнэнд гүйцэгдэж бгаа олж хараад бичиж бгаа сэтгүүлч сайн бна ЗГ огрцуулах гээд гарын үсэг цуглуулах хэрэггүй тогтвортой дор хаяж 1 жил ажиллуулаад үзэх нь зөв шүү дахьж бичиж бна
    2025 оны 11 сарын 24 | Хариулах
  • Oleg (192.252.220.55)
    How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
    2025 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    10 цаг 4 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    12 цаг 21 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    13 цаг 46 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    13 цаг 58 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    14 цаг 28 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    14 цаг 53 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    15 цаг 19 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    15 цаг 27 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    15 цаг 37 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    16 цаг 3 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    16 цаг 40 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    16 цаг 44 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    16 цаг 53 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    17 цаг 10 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    17 цаг 35 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    18 цаг 31 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    18 цаг 56 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    19 цаг 21 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    19 цаг 25 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    19 цаг 44 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК