БАРИМТ 1
Олон улсын хөл бөмбөгийн холбоо нь талбайн болон танхимын хөлбөмбөг (футзал), элсний хөлбөмбөгийн олон улсын хамгийн том удирдах байгууллага юм.
БАРИМТ 2
1930 онд анх эхэлсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1991 онд анхных нь болсон Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдаг.
БАРИМТ 3
Олон улсын хөл бөмбөгийн холбоо нь Бельги, Дани, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Швейцарийн үндэсний хөлбөмбөгийн холбоодын хоорондоо зохион байгуулж байсан олон улсын тэмцээнүүдийг нэгтгэн зохицуулах зорилгоор 1904 онд анх байгуулагджээ.
БАРИМТ 4
Дэлхийн 211 улсын үндэсний холбоог эгнээндээ нэгтгэсэн.
БАРИМТ 5
2013 оны байдлаар 1.4 тэрбум долларын бэлэн мөнгөний хөрөнгөтэй.
БАРИМТ 6
ХХ зууны эхээр дэлхий дахинд хөлбөмбөгийн нэр хүнд эрс өссөн, олон улсын тэмцээн зохиогдох нь улам бүр нэмэгдсэнтэй уялдан, дэлхийн хөлбөмбөгийг зангидан удирдах нэгдсэн байгууллага бий болгох зайлшгүй шаардлага тулгарав.
БАРИМТ 7
Энэ санаачлагыг Английн хөлбөмбөгийн холбоо гардан хэрэгжүүлж эхэлсэн боловч эцсийн дүндээ Европын өөр долоон улс хамтран 1904 оны тавдугаар сарын 21-нд ОУХБХ-г байгуулжээ.
БАРИМТ 8
Холбоо анх Парист байгуулагдсан учраас албан ёсны нэрийн бүрэн болон товчилсон хувилбарт франц хэлийг хэрэглэдэг болсон байна.
БАРИМТ 9
Анхны ерөнхийлөгч нь Францын сэтгүүлч, спортын зүтгэлтэн, тус улсын үндэсний шигшээ багийн менежер Робэр Герэн байв.
БАРИМТ 10
Холбоо анхны тэмцээнээ 1906 онд зохион байгуулсан боловч төдийлэн амжилт олсонгүй.
БАРИМТ 11
Үүнтэй холбоотойгоор, мөн эдийн засгийн бусад шалтгаанаас болж Робэр Герэнийг огцруулан Английн хөлбөмбөгийн нөлөө бүхий зүтгэлтэн Дэниэл Вүүлфолыг ерөнхийлөгчөөр сонгов.
БАРИМТ 12
1908 онд Лондонд болсон Олимпын наадмаар зохиосон тэмцээн нь багагүй амжилт олжээ. Холбоо улмаар Европын орнуудын байгууллага байхаа больж, ӨБАНУ-г 1909, Аргентиныг 1912, АНУ-ыг 1913 онд гишүүнээр элсүүлсэн байна.
БАРИМТ 13
Дэлхийн нэгдүгээр дайны үед тамирчид олноор дайнд явсан, улс хооронд тэмцээн зохиох нь хүнд болсон тул Холбооны үйл ажиллагаа ихээхэн бэрхшээлтэй тулгарчээ.
БАРИМТ 14
Дайны дараа Нидерландын банкир Карл Хиршман Холбоог тэргүүлсэн нь (Тэрбээр ерөнхийлөгч биш, нарийн бичгийн дарга, Хүндэт санхүүч байсан бөгөөд Гүйцэтгэх хороог толгойлж байв) тус байгууллагыг санхүүгийн хүнд хямралаас аварсан байна.
БАРИМТ 15
Гэхдээ үүний хажуугаар, дайтаж байсан улстайгаа тоглохгүй гэх шалтгаанаар Английн хөлбөмбөгийн холбоод тус байгууллагаас гарсан байна.
БАРИМТ 16
1930 онд Уругвайн нийслэл Монтевидио хотод анхны ДАШТ зохиогдов.
БАРИМТ 17
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Холбоо хөгжлийнхөө шинэ шатанд гарсан байна.
БАРИМТ 18
Тивийн холбоод байгуулагдаж, Англи улс гишүүнчлэлээ сэргээн, ЗХУ гишүүнээр элсэхэд татгалзахгүй гэдгээ мэдэгдэв.
БАРИМТ 19
Дэлхий дахинд хөлбөмбөгийг түгээхэд, тэмцээнүүдийг телевизээр шууд дамжуулдаг болсон явдал асар хүчтэй нөлөөлсөн бөгөөд телевизийн хөлбөмбөгийн зах зээлийг либералчилж, маркетингийн идэвхтэй бодлого явуулан, хөлбөмбөгийн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах болсноор Холбооны ашиг орлого эрс нэмэгдэн, санхүүгийн хувьд хөл дээрээ баттай зогсож чаджээ.
БАРИМТ 20
1904 онд байгуулагдсанаас хойш 66 удаагийн Чуулган хуралдсан.
БАРИМТ 21
Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, төсөв батлах, үндэсний холбоодыг шинээр элсүүлэх, сонгууль явуулах эрхийг зөвхөн Чуулган эдэлнэ.
БАРИМТ 22
Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн нэгэн адилаар сүлд аялгуутай болох санаачлагыг Холбоо 1994 онд хэрэгжүүлж, Германы хөгжмийн зохиолч Франц Ламбертийн зохиосон аялгууг сонгон АНУ-д болсон ДАШТ дээр анх удаа эгшиглүүлжээ.
БАРИМТ 23
Байгуулагдсан эхнийхээ 25 жилд Холбоо цөөн хэдэн гишүүнтэй, төв байргүй, тогтмол тэмцээн зохион байгуулах бололцоогүй, гишүүд нь жилдээ 50 франкийн хураамж төлдөг байв.
БАРИМТ 24
1966 онд Англид болсон ДАШТ-ээр анх удаа ихээхэн хэмжээний ашиг олсон нь 12 сая ам. доллар байсан бөгөөд 1971 онд Жоао Авеланж ерөнхийлөгч болж хөлбөмбөгийг арилжааны системд оруулах ажил өрнөснөөр энэ спорт хэдэн тэрбум долларын ашиг авчирдаг цэнгээний томоохон салбар болж хувирчээ.




















































