Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна

2026-8-20
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Дэлхийн тодорхойгүй байдлыг Монгол Улс, Улаанбаатараас өөрчилж чадахгүй үнэнтэй хамтдаа нүүр тулж байна. Засгийн газар ард иргэд, цалин тэтгэвэр, худалдан авах чадвар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ААН-үүдийн орлого, түлш шатахууны хангамж, тог цахилгааны найдвартай байдлаа хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ.

ЭШЛЭЛ 2

УИХ-ын Дэд даргад 2026 оны Улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлагыг тусгалаа.

ЭШЛЭЛ 3

Мөнгө хаана байна вэ гэсэн асуулт байгаа. Төр бүсээ чангална, төсвөө 1.4 их наядаар хэмнэнэ. Томилолт, сургалт сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, тээвэр шатахууны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалан 1.4 их наядыг хэмнэх юм.

ЭШЛЭЛ 4

769.000 төгрөгийн тэтгэврийн доод хэмжээгээр авч байгаа иргэдийн 3/1 нь 20-иос дээш жил төрд ажилласан байдаг. Илүү олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг зарчим алдагдсан учраас тэтгэврийн реформыг Их хурлаар батлуулсан. Суурь тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодотгол баталсны дараа буюу 11 дүгээр сарын 1-ээс дагаж мөрдөхөөр өргөн мэдүүллээ.

ЭШЛЭЛ 5

Суурь тэтгэврүүд 100-300 мянган төгрөгөөр тооцогдоно. Дунджаар 220 мянган төгрөг орчим нэмэгдэнэ. Хамгийн бага тэтгэврийн доод хэмжээгээр тогтоогдсон ахмадуудад 300 мянга орчим, өндөр тогтоолгосон бол арай бага гээд индексжүүлээд нэмнэ гэсэн үг.

ЭШЛЭЛ 6

Төр зардлаа хэмнэж, танасан учраас иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд цалингийн зөв бодлого гаргана. Ирэх оны төсвийг дагаж, 33 хуулиар төрийн албан хаагчийн цалинг ялгамжтай тогтоосон дуусдаггүй яриаг дуусгана. Засгийн газар байгуулагдсан даруйдаа боловсролын салбарын 2 ойлгомжгүй цалинг нэг болгож, 50 хувийн нэмэгдлийг нь тооцоод явсан.

ЭШЛЭЛ 7

Эрүүл мэндийн салбарт 30 хувийг нэмэгдүүлсэн байгаа. Мөн л хоёр цалинтай болсон байлаа. Эрүүл мэндийн салбарын 20 хувийн нэмэгдлийг тодотголоор шийдсэнээр боловсролтой адилхан 50, 50 хувийн цалингийн нэмэгдэлтэй болгож тэнцүүлэх юм.

ЭШЛЭЛ 8

Байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, спорт, цаг уур, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг эрүүл мэнд, боловсролын салбартай адил бүгдийг нь 50 хувьд хүргэж, инфляцтай уялдуулж, нэмнэ.

ЭШЛЭЛ 9

Тариаланчдаас улаанбуудай худалдан авах, гурилын ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын зорилгоор 100 мянган тонн улаанбуудайг нөөц болгож бүрдүүлнэ.

ЭШЛЭЛ 10

Бага орлоготой иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 12,000 тонн хүнсний ногооны нөөцийг бүрдүүлнэ.

ЭШЛЭЛ 11

Махны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр 20,000 тонн нөөцийн мах бүрдүүлээд, хадгалалт, бүрдүүлэлт, борлуулалтыг И-Баримтын системд бүртгэж, агуулахын үлдэгдэл болон нөөцийн хөдөлгөөнийг хянах системийнхээ дагуу иргэдэд өөрсдөд нь хүргэх зорилтыг тавьсан.

ЭШЛЭЛ 12

20,000 тонны стандартын шаардлага хангасан зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөнгөлөлттэй зээлийн татаасыг төсвийн тодотголд тусгалаа.

ЭШЛЭЛ 13

300 мянган м³ шатахууны нөөц сав баригдах ажил эхэлсэн. Эхнээсээ энэ намар ашиглалтад орно. Намар 150 мянган м³ буюу 14 хоног шатахуунаа нөөцлөх савтай болно. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулсан.

ЭШЛЭЛ 14

Үнийн өсөлт иргэдэд хүндээр тусаж байгаа цаг үед эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй. Тарифыг нэмэгдүүлэхгүйн тулд татаас дээр 107.3 тэрбум төгрөгийг тавилаа.

ЭШЛЭЛ 15

Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай учраас ДЦС-уудын үндсэн болон туслах тоноглолын их засварыг 7 төрийн өмчит компанид хийнэ. Дулааны станц, дулааны сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг 9 компанид хийнэ. Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг төрийн өмчит 7 компанид хийнэ.

ЭШЛЭЛ 16

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг шинээр бий болгох зорилгоор нээлттэй аукцион зарласан. Одоо 2 байршил дээр ажил хурдтай, шуурхай явж байгаа. Эрчим хүчний салбарт чөлөөлөлт явагдана.

ЭШЛЭЛ 17

Анги дүүргэлтийг багасгахын тулд нэг ангид 35-аас дээш хүүхэд сургахгүй байх зорилгоор “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 35-аас доош дүүргэлттэй сургуулийг улсын хэмжээнд 80 хувьд хүргэхээр тодотголд 50 тэрбумыг тусгалаа.

ЭШЛЭЛ 18

“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн эхлэл болгож “Төрөлжсөн ахлах сургууль”-иудыг байгуулж байгаа. МУИС, ШУТИС, Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын хөтөлбөрийг бүс болгонд сонголтоор нь ахлах сургуулийн хөтөлбөртэй уялдуулах ажлыг Засгийн газар бүрэлдүүлсэн.

ЭШЛЭЛ 19

Ирэх оны төсөвт боловсролын реформын хүрээнд ямар шинэчлэл хийх вэ гэдгээ ирэх долоо хоногт төсөв өргөн мэдүүлсний дараа, хуулиараа есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлснийхээ дараа танилцуулна.

ЭШЛЭЛ 20

Төсвийн тодотголоор анх удаа ТӨК-иудын ногдол ашгийг иргэн бүрд хүргэх улс төрийн шийдвэр гаргалаа. Хуримтлалын санд мөнгө хуримтлагдсан ч төсөвт ордоггүй, ногдол ашиг ч болж ирдэггүй байсан. Зөвхөн төсөл хэрэгжүүл гэдэг зориулалттай байсныг “ногдол ашиг төвлөрүүл” гэдгийг зохицуулан тусгайлан зааж өглөө.

ЭШЛЭЛ 21

Төрийн өмчит компаний шинэчлэлийн хүрээнд “Franklin Templeton” гэж Узбекстанд хөрөнгө оруулалт, менежментийн үйлчилгээ үзүүлсэн компани,  дэлхийн алдартай “Black Rock” мэргэжлийн хөрөнгө оруулалтын удирдлагын компанитай хоёулантай нь санамж бичиг зурж, хамтран ажиллаж байна.

ЭШЛЭЛ 22

“Чингис хаан” баялгийн санд хуулийн дагуу төсөл хэрэгжүүлснээр төсөвт, иргэдэд ч ирдэггүй ногдол ашгаа иргэндээ зөвөөр хуваарилж, тэтгэвэр, тэтгэмж, шинэ эдийн засгийг бий болгоход зориулна.

ЭШЛЭЛ 23

1072 хувьцаа олон жил түгжигдлээ. Үүнийг хуулийн хүрээнд нээж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэж, хоёрдогч зах зээлд гарган эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гарлаа. 1072 хувьцааг зах зээлд арилжих боломж төсвийн тодотгол батлагдвал хэрэгжинэ. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй компани болгож, биржид бүртгүүлнэ.

ЭШЛЭЛ 24

Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна. Хүндрэл бэрхшээлийг дэлхийн бүх улс орон дотоод улс төрийн тэмцэл мөргөлдөөн, зөрчилдөөн, хоосон улстөржилтөөр биш эв нэгдлээр давж гардаг. Энэ өвөл маш хүйтэн өвөл болно. Бид дотоод эв нэгдлээрээ, улс төрийн намууд ч гэсэн зөвшилцөж, ойлголцож, нэгдэж, улс орныхоо үндэсний язгуур эрх ашгийн төлөө хамтдаа ажиллаж, давж гарцгаая.  

image

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны улсын төсөвт тодотгол хийх, тогтоолын төслийг УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа. Төсвийн тодотгол хийж, хэмнэсэн мөнгөөр ахмадуудын суурь тэтгэвэр нэмэх, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг нэмэхээс гадна стратегийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн, түлш шатахууны нөөцийг бүрдүүлэх юм. Тодотголыг өргөн барьсны дараа Ерөнхий сайд Н.Учралын сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн хурлаас онцлох эшлэлийг түүвэрлэн хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • How Digital Asset Tracing Can Support Cryptocurrency Fraud Investigations and Evidence Collection With TECHY FORCE CYBER RETRIEVAL (173.239.236.234)
    TechY Force Cyber Retrieval (TFCR) helps individuals investigate and pursue the recovery of funds and cryptocurrencies lost through scams, including Bitcoin, Ethereum, XRP, Litecoin, and other digital assets. (www.techyforcecyberretrievals.com) TFCR says its approach is built around ethical investigation, transparency, and client support. Rather than promising guaranteed results, the company focuses on understanding each case, tracing relevant transactions, collecting evidence, and identifying potential recovery pathways. Helping Victims of Investment Scams Investment scams can be difficult to navigate, especially when funds have moved through multiple wallets, exchanges, or financial accounts. TFCR works with clients to document what happened and analyze available transaction and financial information. (www.techyforcecyberretrievals.com) For appropriate cases, the process may include: * Reviewing transaction records and supporting evidence * Tracing cryptocurrency movements on public blockchains * Analyzing financial activity and identifying relevant entities * Helping organize evidence for financial institutions or law-enforcement reports * Explaining potential recovery options and next steps TFCR emphasizes that every case is different and that recovery cannot be guaranteed. Its goal is to provide victims with a structured, evidence-based process while helping them understand their options. (www.techyforcecyberretrievals.com) TechY Force Cyber Retrieval — focused on ethical investigation, transparency, and helping victims take informed steps toward recovering lost assets.
    2026 оны 08 сарын 27 | Хариулах
  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.248.89.84)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах
  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.85.170)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 22 | Хариулах
  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.85.170)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 22 | Хариулах
  • Brown Alice (18.89.140.5)
    ALPHA KEY HACKER EXPERT IN CRYPTO RECOVERY Alpha Key Recovery has truly earned my trust by demonstrating how reliable they can be when it comes to recovering lost cases, resolving debit issues, contacting them for any cryptocurrency recovery, bank issues, credit card scams, and many more. I won't lie; their incredible responses to my case have left me speechless. info below Mail: services@alphakeyrecovery.com WhatsApp: +15714122170 Signal: +15403249396 Website: www.retrieval.alphakeyrecovery.com
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
    43 мин
  • Азийн наадамд Монгол Улс 15 медальтайгаар 46 улсаас 27 дугаар байрт жагслаа
    1 цаг 7 мин
  • Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа
    1 цаг 23 мин
  • ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүллээ
    1 цаг 26 мин
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
    1 цаг 36 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
    1 цаг 42 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Өнөөдөр Монголын гурван жүдоч татамид гарна
    2 цаг 19 мин
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
    2 цаг 34 мин
  • ОХУ-ын Эрхүү мужид тахлын хүрээлэнгийн ажилтан нас барж, 200 орчим хавьтагчийг хөл хорионд авчээ
    2 цаг 35 мин
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
    2 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Нэгдүгээр ангийн сурах бичигтэй холбоотой мэдээлэл өгнө
    3 цаг 11 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 38 мин
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 23 мин
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    13 цаг 33 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    19 цаг 46 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 4 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    22 цаг 58 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    23 цаг 27 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    23 цаг 28 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    23 цаг 36 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК